Monday, December 30, 2013

14. "Зэрлэгшил".

Нийтлэлч Алхана Болд.\дуусаагүй, ноорог\No.14.  "Зэрлэгшил".
1990-ээд оноос "соёлын довтолгоо", "сонин уншлага" зогссоноос болж бид эргээд зэрлэгшиж байна.

Нүгэл, лус, савдаг, сүнс, чөтгөр, шуламаар айлгадаг "ардчилсан" нийгмийг Монголд 20, 30-аад оноос микроб гээч "орос" амьтнаар айлгадаг социализм олон жил тасалдуулсан. Одоо монголчуудын нилээд нь  микробоос айх битгий хэл, өчүүхэн биетэй гээд түүнийг өхөөрддөг,  бараг л ах дүү болсон юм уу гэлтэй. Өнөөдөр монголчуудын нилээд нь -хээгүй нь дээр- гэцгээн бууз, хуушуураа бохир гараараа барьж иддэг болжээ. Социализмын үед хүн бүрийн халаасанд явдаг байсан нусны алчуур гээч юм одоо үзэгдэхээ больж, манайхан олны өмнө нусаа гарынхаа дуртай  хэсгээр чөлөөтэй, сайхан арчдаг, дараа нь түүгээрээ хүний, өөрийн хувцас, цүнх, хана, туурга, ер нь юуг л бол юуг  мялаадаг шинэ "соёлтой" болжээ. Өчигдөр, автобусны буудал дээр нэг залуу гарынхаа нусыг гэрлийн шонд наан цэвэрлэж байна лээ. "Лексус" машиныхаа цонхоор шүлсээ хаядаг баячууд ч  байна. Автобусанд, 4-5 насны нэг хүү цонхны мөс, цанг зурсан гараа амандаа хийж дулаацуулж, утсаар бизнес ярьсан ээж нь бас алгаараа цонх арчин буудлаа харж явав. Би тэсэлгүй -Наадах мөс чинь бохир, гараа амандаа бүү хий- гэж гэвэл хүү өчүүхэн ч тоолгүй зурсаар явлаа.  Ээж нь хүүдээ "Зүгээр яв"- гэхээс биш "бохироор айлгасангүй".  Бохирын тухай ойлголтгүй ээжтэй хүү буруугүй. Буудлаа  зарладаггүй бүүр ч бүдүүлэг, зэрлэгшсэн  "үйлчилгээ"-тэй Улаанбаатарын автобусанд яваа ээж, хүү хоёр.

Монголчуудын нилээд нь буцаад зэрлэгшсэний бас нэг илэрхийлэл нь тэдний яриа: Монгол-Хятадын хооронд ачаа тээвэр хийдэг бололтой залуу дарга нь хүн дүүрэн хоолны газарт хэдэн ажилтандаа 20-иод минут ажлаа ярихдаа хэрэглэсэн үгс: пизда, баагий, лалар, шаах, хуцах, тэнэг, гуларах,  алах...


Автобусанд аргаа ядсан нэгэн өвгөн -Буудлаа зарлаач- гэж  гуйж байна. Гавьяат эдийн засагч, Архангайн гэх тэр өвгөн "-Ямар бүдүүлэг юм бэ?" гэж гомдон үглэсээр явав.

Социализмыг хараааж, шүүмжилж болох ч, харин гүтгэж болохгүй.  Тэр үед 365 сум бүгд нийтийн халуун устай байсан бол, 1997 онд "Монголд халуун устай сум 3-хан байна" гэх  нийтлэл гарч байсан. Халуун ус, номын сан, ахуй үйлчилгээний туурин дээр одоо суварга, баар сүндэрлэсэн байна....Улаанбаатарт, нэгэн дээд сургуулийн эргэн тойронд 12 зочид буудал байгаа тухай 2013 онд ТВ-ээр ярьж байна.

Тамхины хуулийг гаргадаг шигээ одоо хотын төвд шүлс, нусаа хаявал торгодог хуультай болохсон.

Сэтгэхүй нь  хомсдосных уу, ал эсвэл зэрлэгшсэнийх үү, бүх үйл үгийг "шаах"-аар орлуулдаг  болсон монголчууд "шаа", "шаая", "шааж", "шаасан", "шаагаад", "шаах уу", "шаадаг", "шаана" гэцгээн явдаг болжээ. 2 хүүхдээ дагуулсан, хувцас сайтай нэг авгай сонины мухлагт саатсан нөхрөө " Хүүе, Батхүү!" гэж дуудсанаа,  "хүүр чинь  автобуснаасаа хоцрох нь" гэж үглэж байв.

Зөвхөн сайн идэж, сайхан уухын төлөө явах нь малаас доор болсны...
\үргэжлэл бий\

No comments:

Post a Comment