Saturday, December 28, 2013

09. "Эжийгээ, эх орноо түрээслэх үү?!"

Нийтлэлч Алхана Болд. 2011 он. No.09. "Эжийгээ, эх орноо түрээслэх үү?!" 
Хэдхэн хоногын өмнө Японы ард түмэнд аймшигт аюул тохиолдлоо. Бид бүгд л харамсаж байна. Би илүү, тэр дутуу харамссан- гэж зусардах хэрэггүй/Би ч хандив өргөсөн, япон 2 танилаа сэтгэлээр дэмжсэн/. Гэхдээ, 2004 онд Индонезид 210 мянган хүн амиа алдахад, 2010 онд Гайти-д 220 мянган хүн амиа алдахад монголчууд тэднийг тоосон, өрөвдсөн бил үү?! Нэг хүн: "Харин Индонези болон Гайти манайд түй ч хамаагүй, тэднээр яадийн, ямар ч ирээдүйгүй гарууд даа,/яахав индонези арай өөр том улс, гайти бол хэрэггүй улс. Япон л ..." гэж бичжээ. Ашигтай хүнд л туслая гэнэ. Энэ мэтчилэн, зарим монголчуудын ярьж, бичиж буйг ажвал "-Хэрвээ Япон ядуу улс байсан бол, Монголд мөнгө өгөөгүйсэн бол, япончууд тэдний маань "гал хайр"-ыг ингэтлээ татахгүй байж" гэж эрхгүй бодогдмоор. Харин, Япон бүхлээрээ сүйдсэн бол, манайхан “-Ашиггүй болсон гарууд одоо бидэнд түй хамаагүй” гэцгээхсэн биз. Индонези үргэлж ядуу яваа ч уу, мөнгөжвөл манайханд шүлсдүүлэх нь. Цаашдаа монголчууд бид бàéãàëèéí ãàìøèãò ºðòñºí улсуудыг хэт ялгаварлан дэлхийд бялдуучаараа алдаршихгүйг хичээе. 
Радиогоор: -Монгол, Орос, Японы ахмад дайчид Халхын голын байлдааны 60 жилийн ойд оролцохоор Дорнод аймаг руу нислээ- гэхийг бид сонссон. Олон орос, украйн, монгол, белорус айлыг өнчрүүлсэн самурайн үлдэгдлүүд 1999 онд Монголд ийнхүү ахмад дайчид гэгдэв. Монгол Улс тэдгээр "ахмад дайчид"-даа газар, байр бэлэглэх юм биш биз?! Өнчрөн хоцорсон аав, ээж, эхнэр, бүсгүй, хүүхдүүдээс япончууд уучлал гуйсан бил үү?! Тэд хятадын ард түмнээс ч уучлал гуйсан гэж би сонсоогүй. Монгол, Зөвлөлтийн цэрэг чөлөөлөх гэж очиход хөөрхий хятадууд байцааны хальсаар боовоо далдалчихаад баяр хүргэж байсан гэдэг.
 ...43. Мөнхийн Дугар. 22 нас. Цэрэг. Дорнод Баяндун. 1-р баг.
44. Батжаргалын Лхасүрэн. 22 нас. Улс төрийн туслах, удирдаач, Дорнод Баяндун. 1-р баг.
45. Жамсраны Ямааранз. 22 нас. Цэрэг. Хөвсгөл Бүрэн. 2-р баг.
46. Шагдарсүрэний Ядамсүрэн. Цэрэг. Завхан Хөхморьт.
47. Санжийн Намсрайжав. 21 нас. Цэрэг. Хэнтий Цэнхэрмандал. 5-р баг.
48. Борын Эрэнцэн. 24 нас. Салааны туслах. Дорнод Дарьганга. 2-р баг.
49. Дашийн Гүргүм. 25 нас. Бага дэслэгч, салааны дарга. Хөвсгөл Ханх. 5-р баг...
... 138.Чимидийн Жамъян. Цэрэг. Өвөрхангай Богд. 2 - р баг.
139. Сандагийн Зандраа. Цэрэг. Өвөрхангай Богд. 6 - р баг.
140. Авирын Лхагва. Бага дарга. Булган Сайхан. 8 - р баг. Сургалт суман.
141. Даргиагийн Лхагва. 24 нас. Эх зохиогч. Өвөрхангай Уянга. 1 - р баг. Холбооны суман.
142. Гончигдоржийн Нямдорж. 23 нас. Жолооч. Өвөрхангай Нарийнтээл. 2 - р баг. Хуягт.
143. Жамъяангийн Самбуу. 20 нас. Наводчик. Архангай Баян - Улаан. 7 - р баг. Хуягт...
 ...219. Пунцагийн Санжмятав. 20 нас. Цэрэг. Өвөрхангай Зүчи-Өлзийт.
220. Долгорын Түмэнбаяр. 22 нас. Цэрэг. Өвөрхангай Уянга. 5-р баг.
221. Жүгдэрийн Түдэв. 19 нас. Цэрэг. Архангай Тамир. 2-р баг.
222. Баавайн Түндэв. Бага дарга. Завхан Нөмрөг.
223. Дашийн Хаваг. 26 нас. Наводчик. Увс Тариалан. 1-р баг.
224. Баянхүүгийн Чойжоо. 20 нас. Цэрэг. Өмнөговь Хонгор. 4-р баг.
226. Буяндэлгэрийн Шар. 20 нас. Цэрэг. Өвөрхангай Гучин-Ус. 4-р баг.... Тэд голдуу 20-22-хон насандаа япончуудад алуулсан. Хүн бүрийн ард гэнэт тасарсан амьдрал. Жишээ нь, Батжаргалын Лхасүрэн гэж цэвэрхэн царайтай залуу байсан, эхнэр нь хүүтэй нь бэлбэсрэн хоцорсон гэдэг. Тэр сайхан хүү нь 10 орчимтойдоо  нас барсан. Эхнэр нь сүүлд өөр хүнтэй суусан, одоо 90 гарсан настан Дорнодод бий гэнэ.
http://www.patriot-izdat.ru/memory/memory-1923-1939 Монголын төлөө гэж яваад амиа алдсан зөвлөлтийн олон мянган хөвгүүдийн нэрсийн жагсаалтаас:
...Цирульников (Цырульников) Федор Николаевич-кр-ц, 127 сп 57 сд, 1916 г.р., г. Сретенск, Читинской обл., ул. Луначарского, 148. Жена —Цирульникова, там же. Призван Сретенским РВК. Умер 29 августа 1939 г. в армейском госпитале от ран, полученных в бою у р. Халхин-Гол. Ранее значился погибшим в бою. Похоронен в братской могиле на госпитальном кладбище.
Цициков Б.Г.-кр-ц, 602 сп 82 сд, г. Улан-Удэ, Лесокомбинат, 41. Погиб в бою 21 августа 1939 г. Похоронен в братской могиле на вост. берегу р. Халхин-Гол.
Цолик Александр Арсентьевич-кр-ц, 149 мсп 36 мед. Погиб в бою 20 августа 1939 г. у р. Халхин-Гол. Похоронен в братской могиле на дивизионном кладбище.
Цолин Борис Николаевич-мл. лейтенант, 85 оптдн, 1913 г.р., с. Коробкино, Дмитровского р-на, Курской обл. Погиб в бою 20 августа 1939 г. Похоронен в братской могиле у р. Халхин-Гол.
Цыбенов Церен-кр-ц, 5 мспбр. Погиб в бою 21 августа 1939 г. Похоронен в братской могиле у р. Халхин-Гол.
Цыбиков Ацур, 162 епб Халхин-Гол.
Цыбиков Доржо Чагдурович-кр-ц, 1911 г.р., с. Тахой, Селенгинского р-на, БМАССР. Бурят. Призван Селенгинским РВК в 1939 г. Погиб в августе 1939 г. в бою. Похоронен в братской могиле у р. Халхин-Гол.
Цыбин Константин Яковлевич-кр-ц, 24 мсп 36 мед. Погиб в бою 30 августа 1939 г. Похоронен в братской могиле № 13 у р. Халхин-Гол.
Цыбулько Иван Прохорович-кр-ц, 1 епб 8 мббр. Пропал без вести 22 августа 1939 г. во время боевых действий у р. Халхин-Гол.
Цыганко (Цыгалко) Петр-кр-ц, 24 мсп 36 мед, 1915 г.р., с. Ангалич, Нижнеингашского р-на, Красноярского края. Погиб в бою у р. Халхин-Гол 7 июля 1939 г. Похоронен в братской могиле на дивизионном кладбище на левом берегу реки.
Цыганков Алексей Васильевич-лейтенант, 293 сп 57 сд, 1905 г.р., г. Рязань, ул. Горького, 56-8. Жена-Мария Сергеевна, г. Москва, ул. Маленковская, 38-11. Погиб в бою 24 августа 1939 г. Похоронен в братской могиле у р. Халхин-Гол.
Цыганов Виктор Иванович-кр-ц, 7 мббр, 1915 г.р., с. Новоникольское, Пролейского р-на, Сталинградской обл. Мать-Варвара Елисеевна, там же. Призван Сталинградским РВК. Погиб в бою 5 июля 1939 г. Похоронен в братской могиле на вост. берегу р. Халхин-Гол.
Цыганов Федор Иванович-кр-ц, 603 сп 82 сд, д. Рябинка, Ковальковского с/с, Кармановского р-на, Смоленской обл. Призван Кармановским РВК. Умер 22 августа 1939 г. в армейском госпитале от ран, полученных в бою у р. Халхин-Гол. Похоронен в братской могиле на госпитальном кладбище.
Цыденов Жадамба Жимбеевич-кр-ц, 1915 г.р., с. В-Торей, Джидинского р-на, БМАССР. Бурят. Призван Джидинским РВК в 1936 г. Погиб в 1939 г. в бою у р. Халхин-Гол.
Цыдыпов Цыден Дамба-кр-ц, 1912 г.р., Петровск-Забайкальский р-н, Читинской обл. Отец -Бороев Цыды, там же. Призван Петровск-Забайкальским РВК. Пропал без вести в бою у р. Халхин-Гол в 1939 г.....

Монгол Улс 1 сая долларыг Японд хандивлах нь. Мөнгө бий ажээ. Дахиад 1 саяыг гаргаж траншей, орц, хогын цэгт хоноглож байгаа олон мянган Монголчуудаа авраач!!! Удаад нь, /NTV ТВ-нхэн хэлснээр/"8 зууны тэртээ Афганистаныг арчаад гарсан өвгөдийн маань үйлийг амиараа төлсөөр яваа Хазар Монголчууд"-даа" атга гурил ч өгөөгүй Монгол Улс баян япончуудад өргөөд буй шуудай шуудай доллар-оосоо ганц уутыг ч гэсэн илүүчлээсэй. Орцод нь хоносон монголоо өшиглөөд гарагчид, -япончуудыг өрөвдөөд нойргүй хонолоо- гээд зурагтаар уйлагсад биш биз?! Тусгаар тогтнолыг маань олж өгөлцсөн оросуудыг "зовох цагт тусалсан" гэх хүн Монголд одоо ховордсон нь тэд биднийг "мөнгөдөхгүй" байгаагаас биз. Оросуудыг нэг бол "-тэр муу улаантан байсан", "-цагаантан байсан", үгүй бол "-ааш муутай ажаа маамуу байсан", эсвэл "-БИ байсан бол тэгчих, ингэчих байсан" гээд ухаантнууд үзэхээ больсон. Харин одоо "Япончууд л зовох цагт маань тусалсан" гэцгээх болж. Гэрээ түйвээж, мөнгөөр гачигдсан үеээ л зовсонд тооцдог шинэ хэмжүүр Монголд гараад ирсэн. Өөрсдийгээ "ардчилагчид" хэмээгчид -Монголчууд 90 оноос хойш л зовохоо больсон! -хэмээн заадаггүй бил үү?! Улс орнуудыг ч өгсөн доллароор нь дугаарлачихдаг. Хэтэвчээсээ болоод 4 найз 100, 30, 20, 5 мянган төгрөгөөр тусалбал, 5 мянгыг өгсөн слесарь Энхбат "ашиггүй гар", 100 мянгыг өгснөөрөө захирал Ганбат хамгийн сайн найз гэгдэх нь. Их "ачтан" танаас ихийг шаардахгүй гэх нотолгоогүй. "Буянтныхаа" эрхшээлд орсон хүн ч байдгийг саная. Бэлэгийнхээ хэмжээгээр найз –гэвэл зөвхөн монголчууд л итгэх байх. Дэлхийн бусад улсуудаас яаж Японы ард түмэнд хандаж, туслаж буйтай адил байдлаар л монголчууд хандах, туслах ёстой. Илүү, дутуугүй. Дайны хажуугаар дажин гэгчээр, энэ хүнд өдрүүдэд, Монголд зарим хүн их хадуурав. Тэд дэлхийд хосгүй маягаар япончуудад "туслахаар" оролдож байна. Тэхдээ амин хувийнхаа юмаар биш шүү. Өвөг дээдсээсээ авсан, ирээдүй үеийнхэнд очих юмаар тэд харийнханд туслана гэнэ. Ачтанд хичнээн талархавч эхнэртэйгээ унтуулдаг бил үү!? Очирбатын Дашбалбарын нэгэнт онож хэлснээр, "эх орноо лангуу гэж ойлгогчид", саяын гамшгаар далимдуулан, нутгаа харийнханд түрээслэхийг уриалж байгаа юм байна. Хувийнхаа 0.7 га газраас өгөх гэж буй мэт, тэд түрээслэх "жаахан" газраа ч бараг "сонгочихож". Тэр "жаахан" газар нь Баян-Өлгий. Тэндээс "ашиггүй" казакуудыг /аягүйвэл тува, урианхайтай нь/ хөөгөөд оронд нь "ашигтай" япончуудыг суурьшуулахыг уриалагчид гараад ирж. Өвгөдийнх нь өвөлжөө бууцыг урианхай ах дүүсдээ буцаан өгөх санаархал "түрээслүүлэгч" нарт мэдээж байхгүй. 1921 онд Баян-Өлгийд төрсөн Бөхийн Бааст гуайн дурсамжид "...Бидний багад манай нутагт казах айл, хүн бас байсангүй. Сүүл тийш, явуулын ганц нэг казах үзэгдэх болов. Оройд нь шар шувууны сагсгар өд хатгасан өндөр малгайтай, зузаан шалбуур өмд хувцастай казах хүнийг харбал бид бас л мангаа мангаа хэмээн айж эмээн гүйлддэг барьдаг л байлаа. Гэтэл сүүлдээ казах айл иргэд олшир олширсоор бүхэл бүтэн аймаг ах дүүс болов...". "Бага насны минь гэгээн мөрүүд"/хуудас 118/ Монголын том сайтад, сүүлийн 2 хоногт нээгдсэн ижил уриалгууд "Япончуудад газар өгөх үү Яах вэ???", "Газар түрээслэж яагаад болохгүй гэж?" гэхчлэн өөр өөр нэртэй. Анх санаачлагч, Манлай буянтнаар тодрох гэж өрсөлдсөнөөс биз. Уг нь энэ "санаачлага" шинэ биш!! 90 оноос эхлэн энэ, тэр улсуудад -газраа түрээслэе- гэсэн ухуулга хаяа хэвлэлүүдээр хийгдэх болсныг хүмүүс анзаарсан байх. Жишээ нь, "Өмнөговийг Японд, Дундговийг Хятадад, Хөвсгөлийг Оросод түрээслэе", "Япон-Монголын конфедераци байгуулъя" мэтийн олон ятгалга нийтлэгдсэн. 14 улсаа бэлэглээд ч дэлхийд энгүй нутагтай үлдсэн Орос улс Байгаль "далай" нь байхад Хөвсгөл нуурыг тоох уу!? Монголоос том Аляск нь илүүдсэн оросууд нэг уулыг тоох уу?! Давст уулын учрыг Солчак Тока мэтийн тува нар ургуулсан. Давстын бэлээр одоо тувачууд л амьдран буй. Уг нь, бид япончуудад тохиолдсон гамшгаар далимдуулан: "Газар хөдлөлтүүдээс сургааль авъя!! Хүнийхээ 1\3-ээс олныг ганцхан хонхорт байлгах нь асар эрсдэлтэй тул 70 000 айлын орон сууц, 5,6-р цахилгаан станцыг Хархорин, Өндөрхаанд чанартайгаар барих хэрэгтэй!! Улс төрийн нийслэлийг Хархорин руу нүүлгэе!! Монголд, 1905 онд Булнайн нуруунд 8.4 баллын, 1957 онд Их Богдод 8.1 баллын хүчтэй сэгсрэлт болсоныг саная!!!" гэхчлэн уриалмаарсан. Хэний хатгаас, зараалаар, эсвэл хэнд хөлслөгдөх гэж заримууд -Газар нутгаа түрээслэе- гэсэн янхан ухуулгыг 21 дэх жилдээ явуулж байна вэ?! Эдгээр өдөөн хатгасан "санаачлагууд", нөгөө талаас, -Монголчууд эсэргүүцэх нь үү, зөвшөөрөх нь үү- гэсэн тандалт биш үү!? Бид ирээдүй үеийнхнийхээ төлөө хардах эрхтэй. -Эх орноо худалдах, хахууль авах гээгүй, зөвхөн бусдаас суралцах, хөгжих гэсэн юм- гэцгээж байна. Тэгвэл, харийнханыг нутагтаа үүрлүүлж, өөрсдийгөө устгаж хөгжихийн утга юу билээ?! Нутгаа түрээслэхгүйгээр өндөр байшин, хурдны замыг барьж болж байгаа биш үү? Хэрэгжүүлбэл, сурсан маань багадаагүй. Эх орноо түрээслээд баяжина гэнэ үү?! Нэг мэдэхэд бид гишгэх газаргүй болтлоо баяжчихсан байх вий. Нүд маань мөнгөн бүрхүүлтэй болж, бид хорвоог ашигтай, ашиггүй гэсэн 2-хон өнгөөр хардаг болсон юм биш байгаа?! Монголчууд бүх юмтай болж амжина. Хамгийн гол нь, 200, 500, 1000 жилийн дараа ч бидний царай зүс музейд биш, харин Монголд газар сайгүй-гудамж, голын эрэг, төрийн ордон, уулын ар, өвөр, говь, хангай, талд харагдсаар байх ёстой. Олон хоттой болсон ч, өөрсдөө цөөнхи үндэстэн болтлоо "хөгжчихөөд" буй хүмүүс хүний өөрийнгүй байна. Өвөр монгол хүн "-Цэвэрлэгч, гуйранчааас эхлээд ерөнхийлөгч нь хүртэл монгол хүн байдаг Монгол Улс" гэж атаархан бичсэн байсан. 1000 үеийн монголчуудын нулимс, цус, бие, сэтгэл шингэсэн газар бол хэн нэгэнд түрээслэж болох лангуу биш. Дээрхи хүмүүс эхлээд ээж, эхнэрүүдээ түрээслэчихээд, дараа нь "Эх орноо түрээслэе" хэмээн ухуулаг. Очирбатын Дашбалбар: "-Дэлхий дахинд амьдрах орон зайгаа тэлэхийн төлөө, газраа тэлэхийн төлөө тэмцэл эхэлж, харин ганцхан Монголд амьдрах орон зайгаа танах, газраа худалдах үйлс эхлэв" хэмээн 1996 онд "Газрын төлөө тулалдаан эхлэв" бүтээлдээ халаглан бичсэн. Хорвоогийн хагасыг битгий хэл, өвгөдийнхөө нутгийн ихэнхийг алдсан бидэнд одоо харийнханд илүүчлэх сөөм ч газар байхгүй. Харь улс, үндэстнүүд Монгол руу чиглэсэн геополитик явуулдаггүй- гэвэл зөвхөн монголчууд л итгэх байх. Гэтэл, харийнханы давралтыг бид огт эсэргүүцдэггүйгээс болоод зарим нь санаагаа нуухаа больж. Хэдэн жилийн өмнө энд амьдардаг нэгэн корей хүн: -Монгол ирээдүйд шинэ Корей болно- хэмээн европ жуулчинд халуурсан байсан. Одоо өмнөд корейчууд үржил шимтэй Халхын голд 270 000 га газарт ногоог тарих гэнэ. Харин манайхан өөрсдөө Лаосоос газар гуйж, тутарга тарих нь. Хятадын талаас хойд корейчууд Монголыг хилийг зөрчин ороод баригддаг тухай Дорнодод алба хаасан цэрэг, офицерууд ярьдаг. Хоёр Корейн нэг геополитик уу?! 1968-1971 оны хилчин, энэ нутгийг хойд корей нар 10 жилээр түрээслэе гэснийг Ю.Цэдэнбал зөвшөөрөөгүй тухай сонссоноо, тэр үед манайхан туршилтын тариалалтаа хэдийн эхлүүлчихсэн байсныг өнөөдөр Хэнтийн Хэрлэн Баян-Улааны өвөлжөөндөө дурсан сууна. Халхын голд том САА байсансан. Давжаа алимыг нь би ч идэж явлаа. Архангайн хүү Дорнодод цэрэгт ирээд "-Хангайнхаас хамаагүй өндөр, өтгөн өвс ургадаг ийм газар байдаг юм байж ээ!!" хэмээн мэл гайхсанаа ярьж байсан. Ногоочин, тариачин дүрээр бусдын нутгийг мэрэн эзэлсэн тухай дараах хууч яриаг би сонссон: -Хүйтэн бороо асгасан хаварын шөнө хийдийн/Өвөр монголд/ хаалгыг нүдэж гэнэ. Онгойлготол, осгох дөхсөн хятад байв. Лам нар мэдээж, хөөрхийг бурхны шавь хэмээн оруулж. Үхэр, хонины шөлийг уусаар түүний үхэх асуудал хойшлогджээ. Дулаарангуут нөгөө аврагдагч хийдийн хашааны нөмөрөөр халааснаасаа үр цацаад... амттай ногоо ч цухуйж. Лам нарын хоолонд хийсэн нь таалагдаж. Олон ламд хүртсэнгүй. Хятад:-Битгий булаацалд. Би ганцаардаж байна. Би хамаатнуудаа авчирч туслуулбал болох уу?- гэв. Монголчууд зөвшөөрч. Нөгөө хятад 100-аад "хамаатнаа" авчирч... Одоо тэр газарт дан хятадууд амьдардаг ажээ. Хурдан буутай европууд анх Америк тивд ирэхэд, нум, сумтай индианууд өөдөөс нь шууд байлдсан бол, харин хятад тариачдыг ирэхэд өвөр монголчуудын ихэнхи нь үржил шимтэй гол, тал, хөндийгөө тэдэнд үлдээгээд өөрсдөө уул, цөл рүү дүрвэн нүүсэн гэдэг. Цөөнхи нь эсэргүүцээд дийлдсэн. Америкийн уугуул- Чероки мэтийн үндэстнүүд яагаад мөхсөнийг сонирхвол бидэнд тустайсан. 1864 онд манжийн амбан анхны 6 казак айлд ар Монголд суурьших зөвшөөрлийг өгсөн түүхтэй. Дашрамд хэлэхэд, 1936 оноос оноос ЗХУ-д талын киргизүүдыг казах\казак\ хэмээн нэрлэж эхэлсэн. Тэднийг баруун монголчууд ч киргиз гэдэг байв. 1900-аад оны киргизийн, 1940-өөд оны Оспаны дээрэмчдийн явдал бол харамсалтай түүх. Хасгуудыг анхнаас Монголын нутгын гүнд суурьшуулаагүйд харамсмаар. Дамбийжаа л олзолсон киргизүүдээ одоогийн Говь-Алтай, Увсад цөлж байж. Гэтэл Монголоо гээд ирсэн, тэмцсэн буриад, барга, цахаруудыг 1930-аад онуудад хүйс тэмтэрсэн Чойбалсан 1940-өөд онуудад казакуудыг улсынхаа хязгаарт байршуулсан. Үүний уршгаар урианхай ах дүүс маань төрөлх нутагтаа цөөнхи үндэстэн болоод удаж байна. Нэгэнт Монголд суурьсаны дараа казакууд мөрөөрөө хөдөлмөрлөсөөр ирсэн. Халаасны, малын хулгайч казак ховор. Налайхын уурхайд тэд нүүрс ухаж, өөрсдөө ч эрсдэж, монголчуудыг олон жил дулаацуулалцсан. Хүчээ авсаар буй Казакстан руу явагсадын 90% нь эргэж ирээгүй. Ирэх ч үгүй. Эсгий туургатан- монгол, казакууд хоорондоо муудах нь хэнд маань ч ашиггүй. Биднийг эвдрэлцүүлэхийг хүсэгчид цөөнгүй байна. Монгол, Казакстан хоёул том нутагтай, хүний тоогоор хол зөрүүгүй. Гэвч, казак эхчүүд олон төрж байна. Дашрамд хэлэхэд, ахлах жүзийнхэн буюу баруун Казахстаны ашинууд бол Алтан ордоны киргизжсэн монголчууд-ногай нарын хэсэг. Мөнгөтэйг нь биш, хөршийг л хөрш гэе. Хүүхдүүддээ ч тэгж заая. Далайн цаадах Япон, Америкийг манай 3 дахь хөрш- хэмээн бялдуучлан дэмийрдэгээ бид болимоор юм. Газрын зураг дээр тэгж заавал, бага ангийн хүүхдүүд лав онигоо гэж бодно. Монголын баруун хөрш- түрэг хэлтнүүд амьд байна: 37 км-ийн цаадах Казакстан манай 3-дахь хөрш. Хил залгаа Хятадын Шинжаан Уйгарын Автономит Район, Оросын Бүгд Найрамдах Тува Улс манай 4, 5 дахь хөрш. Оросуудаа дарамталж суудаг Тувачууд бараг л тусгаар улстай гэмээр. Харин зүүн хөрш-манжууд чадхийсэн. Харин хүндэт хөршийн орон тоо гэвэл байна. Япон, Америкаа 6-р, 7-р ...Өмнөд Африкийн БН Улс цагтаа япон, хятадуудыг "хүндэт цагаан арьстан" хэмээн үндсэн хуулидаа засвар оруулж байсан шиг. Төв Азид суудаг монголчууд Зүүн Ази, Зүүн-Хойд Азийн, тэр бүү хэл Зүүн-Өмнөд Азийн арга хэмжээнүүдэд цогиж явдаг. Овсгоотой гэх үү, барьцгүй гэх үү. Өөрөөс хавьгүй олон хүнтэй улс, үндэстнүүдэд газраа түрээслэнэ гэдэг бол эхнэрийнхээ өвөрт зочноо, боолоо оруулахтай адил. Тэд биднийг аажмаар уусган иднэ. Дайн, байгалийн гамшгаар далимдуулан Монгол Улсад дүрвэгсэдийн оруулах асуудлыг бидэнд тавьж, Монголын нутагт шунасан аливаа улс, үндэстний санаархалыг гүйцэлдүүлэх гэвэл, бид өөдөөс нь "-Манай хүн цөөн тул уусах аюултай учраас, хавчигдан гадуурхагдсан Монгол Хазаруудаас л авъя" гэсэн шаардлагыг НҮБ-д сөргүүлэн тавих ёстой. Бид бас "Хөх нуурын, Шинжааны Бор талын монголчууд, Сарт Халимаг, Халимагуудаа авъя" гэх хэрэгтэй.

No comments:

Post a Comment