Monday, December 30, 2013

12. "Хөдөөнийхөн зайлцгаа!- гэв үү?"

Нийтлэлч Алхана Болд. \дуусаагүй, ноорог\No.12. "Хөдөөнийхөн зайлцгаа!- гэв үү?".

"Хөдөөниий малууд зайлцгаа!-хэмээн 2 хөлтэй илжиг, луус, хавууд, ортоомууд орилдог болж. 5 Шар, Улиастайгаас гадагш гарч үзээгүй тэд үхэр, адуу, хонь, тэмээ, ямааг мэдэх үү?!

"Аргалын удаа бургилсан
Малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа
Өлгий минь гэж санадаг..." -ын хувьд  хөдөөнийхнөө ч өмөөръе.

"...Монголд ирж гэрт нь зочилж,  дайлуулж  цайлуулаад буцсан хятадууд нутагт нь очсон монгол найзуудаа гэртээ оруулдаггүй хэмээн тэд гомдоллодог. Тэднийхээр очиход минь -танайд очвол оруулах уу?-гэж заримдаа асуудаг. Би ч мэдээж хэрэг -оруулна- гэдэг бөгөөд хэлсэн амандаа ч хүрдэг.  Нутагтаа гадаадынханд үйлчилсэн монголчууд Бээжинд очоод тэдний хаалганаас хөөгдсөнөө гайхан ярьцгаадаг..."\"...Mongols sometimes complain of the Chinamen who come to Mongolia, enter their tents, and receive their hospitality, but who, when their Mongol friends go to China, will not let them enter their dwelling-houses. Sometimes I am among them in their tents, they ask incredulously if I would let them enter my house, and I of course say I would, and keep my word to such as visit me at home. Mongols in Peking, who have entertained foreigners in Mongolia, sometimes complain of the manner in which they are driven away from the gates of foreign residences in Peking...\ Жеймс Гилмор, "Монголчуудын дунд".  Одоо, иймэрхүү юм тэр Бээжинд биш, хөдсөн дээлтэй өссөн хөдөөнийхний байгуулсан Монгол Улсын нийслэл Улаанбаатарт болж байна.  Төрийн Ордоных нь өмнө Чингис Хаан гэх хөдөөний хүү Тэмүүжин дээлтэйгээ сууж байдаг, төв талбайд нь бас л хөдөө төрсөн Сүх морьтойгоо зогсож байдаг нийслэлд маань  -хөдөөнийхөн зайлцгаа-гэж  хараагаад буй  илжиг, луус, ортоом, усан гүзээ маягын хүмүүсийг хөршийнхөө хэрмийг давуулан шидчихмээр.

Халхын голын дайнд амь үрэгдсэн хэдэн зуун хөвгүүдийн дунд, харамсалтай нь, Усны гудамжинд  битгий хэл, Улаанбаатарт төрсөн хүн алга:
 ...203. Жаргалын Жарантай. 21 нас. Тасгийн дарга. Төв Мөнгөнморьт. 5 - р баг.
204. Будын Жанчив. 24 нас. Цэрэг. Өмнөговь Мандал.
205. Жанцаны Лувсандаш. 24 нас. Цэрэг. Өвөрхангай Хужирт.
206. Буджидын Махмал. 26 нас. Цэрэг. Архангай Батцэнгэл. 6 - р баг.
207. Жамсранжавын Мандал. 22 нас. Их бууны дарга. Завхан Сантмаргац. 8 - р баг.
208. Цэрмаагийн Нацагдорж. 23 нас. Өвөрхангай Зүчи - Өлзийт. 5 - р баг.
209. Цэвэгийн Нацаг. 21 нас. Химийн мэргэжилтэн. Өмнөговь Баян - Овоо. 5 - р баг.
210. Дамбын Нямдагва. 28 нас. Цэрэг. Ховд Дарви.
211. Дуламын Норов. 24 нас. Цэрэг. Өвөрхангай Тарагт.
212. Мандалын Ойдов. 21 нас. Наводчик. Архангай Баянхонгор. 6 - р баг.
213. Бизъяагийн Очир. 33 нас. Салааны дарга. Булган Хангай.
214. Лувсаны Өвгөн. 21 нас. Цэрэг. Хөвсгөл. Ренчинлхүмбэ. 5 - р баг.
215. Балины Пүрэвжав. 21 нас. Их бууны дарга. Завхан Сонгино.
216. Батын Пүрэв. 21 нас. Цэрэг. Архангай Баянхонгор.
217. Даваагийн Раднаа. 23 нас. Цэрэг. Булган Булган. 2 - р баг.
218. Сангидорж. Малын эмч. Завхан.
219. Пунцагийн Санжмятав. 20 нас. Цэрэг. Өвөрхангай Зүчи- Өлзийт.
220. Долгорын Түмэнбаяр. 22 нас. Цэрэг. Өвөрхангай Уянга. 5 - р баг.
221. Жүгдэрийн Түдэв. 19 нас. Цэрэг. Архангай Тамир. 2 - р баг...

Улаанбаатар хотыг ч бас хөдөө төрж, өссөн хүмүүс  л барьсан, одоо ч барьсаар байна...
Миний өвөө, 1912 онд төрсөн Мухадийн Намхай эсэргүү хэмээн хилсээр яллагдаад Улаанбаатарийн энд тэндгүй  нарийн мужааны ажлыг 10 жил үнэ хөлсгүй хийсэн. Өвөө минь хаяа "-Улаанбаатарт миний гар ороогүй юм байхгүй" гэдэг байсанд үнэний ямар нэгэн хувь байсан нь мэдээж. Ахын минь хүү Алтангэрэл хотод ирээд хэдэн жилийн турш баян, дунд, ядуу айлуудын байшин, амбаарыг  засч, буулгаж, барьж явсаар 2012.3.18-нд, албыг нь хаасан цэргийнхээ баярын өдөр 33-хан насандаа бетон хананд дарагдан нас барсан билээ. 

Хөдөөний малчин ирээд хотын гудамжинд шээж байна уу?! Зэлүүд талд л "морио харж" сурсан тэр хүний  шээс түмний нүдэнд түгжигдчих байлгүй.  Радиогоо өвөртлөөд явдаг хөдөөнийхэн мэдээллээс хоцордоггүй байсан бол тэд одоо нарны зайгаар гэрэлтэй гэртээ ТВ-ийн 76 сувагтай сууж байна.

Хотын бид малчныд сүүтэй цай, аарц, таргыг нь ууж, тарган хонины махыг огтолж суухдаа налгар намар шиг сайхан зантай хүмүүс....Ах дүүгээ санадаг, 11 сар гээд идэшээ бэлтгэдэг өдрүүд бий.

Хөдөөний монголчуудаа би өмөөрнө. Хөдөөд муу хүмүүс байдаг ч гэсэн, тэд хавьгүй цөөнх нь. Нохойгоо хорьж доороо даран зогсохдоо- Тэр зам 2 сална. Баруун талынхаар нь яваарай, нөгөөдөх нь бартаа ихтэй" гэж  байсан 12-13 настай хүүг,  "-Ээжээ, энэ хүмүүст цай хийж өгөөрэй -гэж байсан 4-5 настай охиныг би өмөөрмөөр байна. Тэдний хувцас гоё ганган, индүүдсэн байгаагүй, магадгүй заримынх нь хиртэй байсан ч сэтгэл нь сайхан байсан юм.

Улаанбаатарын монголчуудын ихэнхи нь эзгүйрэх шахсан хөдөө нутгаа сахин суугаа ах дүүсдээ хайртай.

Тэгвэл хөдөөнийхэнд дургүй хүмүүс хэн бэ? Тэднийг ангилбал:
1. Харь цустанууд,
2. Хөдөө байгаа хамаатнуудаасаа харилцаагаа таслагчид, тэдний хүүхдүүд,
3. Харийнхныг шүтэгчид ба Улаанбаатараас гардаггүй хүмүүс,
4. Сэтгэцийн эмгэгтнүүд,
5. Бие бялдар, амьдрал, эрүүл мэндынхээ улмаас бухимдан, бусдад атаархан, хорсогчид,
6. Эрхын балайчууд,
7. Хам шинжтэнүүд.

Жишээг дурдвал:

7. Хам шинжтэн:
"...Бид одоо юу зарах вэ? Эсгий таавчиг уу? Өмхий үнэртэй энэ барааг чинь угсаатны музейгээс өөр сонирхох захиалагч олдох уу?" гэх зэргээр 20-иод жил бичиж байгаа  хүн төрийн шагналтай. Эсгий таавчигаас аргалын утаа л үнэртэж магад. Аргалаас өвс, цэцэг л үнэртэнэ. Харин нөгөө үмхий үнэр нь өөрөөс нь, ноён нийтлэлчиийн бөгснөөс лав үнэртэнэ.
Жишээнүүдийг татъя:
4.  Сэтгэцийн эмгэгтнүүд:
Автобусан дотор 40 орчим насны нэг эр "-...Хөдөөний тэнэг малууд" хэмээн харааж,  "...Би хаана буух хэрэгтэй вэ...Намайг та нар хөөөгөөд буулгаарай...гэхчлэн тасралтгүй солиорсоор явлаа. Тэр сэтгэцийн асуудалтай гэдэг нь хэнд ч ойлгомжтой байв.


Нурсултан Назарбаев "Казахстаныг биш, харин 2-хон сая хүнтэй Монголыг гадаадынхан сонирхож байна. Учир нь "стан"\улс\ гэх перс төгсгөл нь Казакстаныг гадаадынханд сонирхолгүй санагдуулдаг учраас улсаа Казак Ели\Казак Орон\ гэж нэрлэе"- гэсэн саналыг ард түмэндээ санал тавиад буй. Удахгүй Казакелия болох нь. Назарбаев Ерөнхийлөгч "гадаадынхан" гэхдээ жуулчдыг хэлээд байна гэж би ойлгосон. Харамсалтай нь, "стан" биш, харин казакуудын оросжсон амьдрал нь жуулчдыг түлхдэг хэмээн би бодож байна.  Уул уурхайн цөлмөгчид, энд тэндхийн золбинууд Казакстаныг ч, Монголыг ч адилхан сонирхсоор байгаа шүү дээ.  Монголын хөдөөнийхөн нүүдэлчин, малчин ахуй, соёлоо хадгалсаар буй нь л жинхэнэ жуулчдийг татдаг гол шалтгаан шүү дээ.
\үргэжлэл бий\

No comments:

Post a Comment