Monday, December 30, 2013

13. "Түрүүлж мөхөх нь монголчууд биш үү?!".

Нийтлэлч Алхана Болд. \дуусаагүй, ноорог\No.13. "Түрүүлж мөхөх нь монголчууд биш үү?!".

Өвөг дээдэс нь хорвоогийн талыг аваад өгсөн ч  монголчууд бүгдийг алдаад, дараа нь өмнөд, хойд нутгаа ч алдаад, эцэст нь дайсан довтлоогүй атал бид үлдсэн Монгол Улсаасаа ухарч Богд Уулын арын хөндийд ирж бүгснээр харийнханы шүлсийг гоожуулж байгаа билээ. 7000 сая байгаа дэлхийн хүн ам 2050 онд 9000 сая хүрнэ. Монгол Улсад байгаа монголчууд хэд билээ. Бид Хустайн нуруу, Хомын тал дахь тахьнаасаа л олон, ердөө 3-хан сая.

Гэтэл 80 саяул байгаа германчуудын дунд Тило Саррацины "Герман өөрийгөө устгах нь"\"Deutschland schafft sich ab"\"Germany Demolishes Itself"\"Германия самоликвидируется" \http://royallib.ru/book/sarratsin_tilo/germaniya_samolikvidatsiya.html гэх эвгүй нэртэй онголном 2010 онд гарангуут бестселлер болсон. Оросууд лав орчуулсан байна лээ. Австри, Швейцарт байгаа герман хэлтнүүдийг оролцуулбал тэд 100-аад сая болно.... Уг нь ч 2.9 сая хүнтэй Монголоос 4.4 дахин бага нутагтай Германд нутагт 80 сая хүн нь хангалттай битгий хэл 30 байсан ч цөөдөхгүй мэт. Энэ номонд эмэгтэйчүүд нь хүүхэд гаргах нь багассаар тэд цөөрч, эх орондоо цөөнх үндэстэн болох гэж буйг хэлсэн. Өөрөөр хэлбэл хүүхэдгүй Марита бүсгүй Монгол, Хятад, Малайзаар аялж явахад, цагаачийн охин Фатима нь Франкфуртэд 4 дахь үрээ төрүүлж байгаа тухай. Хэрвээ Туркийг Европын Холбоонд авбал, герман, бусад европ үндэстнүүдийн мөхөл Сарацины таамагласнаас ч түргэн явагдах нь мэдээж. "...Парадоксально только от чего же мы тогда так тревожимся об окружающей среде. Мы принимаем как неизбежность то что Германия сокращается и тупеет. Мы не хотим задумываться об этом, тем более обсуждать это вслух. Но мы задумываемся о том, каким будет мировой климат через 100 или 500 лет.  При взгяде на немецкую государственность это совершенно не логично, ведь при современном демографическом тренде от Германии через сто лет 25 миллионов человек, через 200 лет 8 млн,  а через 300 лет всего З млн жителей..."\Тило Саррацин, "Германия самоликвидируется"\

Бид, Монгол Улсад суугаа монголчууд ихэнхи нутаг, ихэнхи хүнээ-өвөр Монгол, Буриадаа алдаад харамссангүй, ямар ч сургааль авсангүй. Монголчууд одоо бие биеээ "нутгийн индианчууд" хэмээн шоглон тэнэгтэх болж. Нөгөө хойд Америкийн индианчууд нь эх нутагтаа цагаачдад эзлэгдээд байгаа хөөрхий хүмүүс шүү дээ.

Ар монголчуудад цагаачдад уусах аюул өмнө нь нүүрлэж байсан. Хятад боолууддаа уусаж  нэрийн төдий болсон Манж Чин гүрэн  1878 оноос хятадуудыг олноор нь Монголд оруулах болж зарим хотуудад Монгол руу илгээх конторууд бий болов.  Оросын коллежийн зөвлөх В. Ф Люба "1900 онд Байгалын ойролцоох Монголын нутаг буюу Ерөө, Сэлэнгийн сав  дахь Намсрай гүны хошуунд маш олон хятадууд ирж, газар хагалан суурьшив" хэмээн мэдээлж байв.\Архив внешней политики Российской империй. Ф. 143. китайский стол.-Оп.491\

"...Тиймээс байдал хүнд байсан ч олон хятад иргэн монголд ирж суурьших болсон юм. Монголд хятад иргэд хамгийн олондоо 10000 хүн байсан. Дараа нь 1983 онд Хятад иргэдийг хөөж, заримыг хөдөө сумд руу, заримыг хятад руу албадан буцаасан. Ингээд 1 жилийн дараа гэхэд ердөө 1700 хятад иргэд үлдсэн байсан- гэж Бай Шуан Жань сэтгүүлчид ярьсан юм". Xятадын Глобал Таймс сонин. 2009.10.27. 7 дугаар тал. Сэтгүүлч Хү Жиа. Орчуулсан: Энхтайваны Эрдэнэсувд

Хэнэггүй, гэнэн, цайлган занаасаа болж мөхөх янзтай болоод буй монголчууд хэнийг санагдуулж байна вэ?
"Индианчуудаас ямар нэг зүйл хүсэх нь л тэдэнд хэмжээлжгүй их туслаж байгаа мэт ажээ. Кастилийн ямар ч хэсэгт ингэж бүх юмаа, гутлын үдээсийг ч ийм найдвартай хадгалуулж чадахгүй" хэмээн Кристофер Колумб гайхан бичсэн гэдэг. \...Невозможно поверить, что  человек может где-нибудь ещё увидеть таких добросердечных и открытых ледей, готовых отдать христианам все, что имеют, людей когда их просят, дают все превеликой охотой, так что кажется, что, прося их о чем-либо, ты оказываещь им огромную милость...Заверяю ваши высочества, что ни накакой части Кастилии нельзя было бы столь надежно сохранить все вещи, вплоть до последнего шнурка...."\

"Саяын хөдөөний монголчууд огт танихгүй хүнийг зочилсонд би их баярласан, сэтгэл минь их хөдөлсөн ч надад нэгэн гунигт бодол төрж байна. Эд одоо мөхөөд байхгүй болсон миний ард түмнийг санагдуулчихлаа. Гайти арлын уугуул- монголжуу төрхтэй хүмүүсийн сүүлийн хэдхэн төлөөлөгчийн нэг нь би. Одоо тэнд голдуу африкчууд болон миний ард түмнийг хядсан европчуудын үр садаас цөөн хүн байдаг. Манайхан үнэндээ, яг саяын монголчууд шиг зочломтгой, цайлган занаасаа болж мөхсөн юм. Өөрөөр хэлбэл харийнхан тэдний зочломтгой занг ашиглан арлыг маань эзлэн авсан. Тэд маань бас нар жаргаснаас хойш гэрээсээ гардаггүй уламжлалтай байж. Энэ үеээр нь европчууд тэднийг минь жинхэнэ хяддаг байсан. Тэд минь хэт гэнэн, болгоомжгүй байж дээ..." хэмээн Швейцарын парламентын гишүүн байсан гэх нэгэн авгай 2009 оны намар Төв аймгийн нутагт надад ярьсан билээ.

Монголчууд өвөг дээдсийнхээ  нутаг-өвөр Монголыг хятад цагаачдад хэрхэн алдаж байсныг барууны хүн үзсэн нь: "...Our new camp, at a distance of about twelve miles, by a trickle of water flowing into a small marsh, was called Erlidsen-gegen. We were about thirty miles north of the nearest cultivated land, but the Chinese were here driving a wedge into Mongolia. The ground on which we camped had already been appropriated; some of the settlers  had  moved in and next year would  break the soil...". хуудас 74, Owen Lattimore, "The Desert Road to Turkestan".
Хоол, хувцас, машин, байшингаар л хангачихвал  монголчуудад өөр юу ч хэрэггүй  гэж манай боддог. Өвс, ус л байвал үхэр, адуу, ямаа, хонь, тэмээнд маань өөр зүйл хэрэггүй. Ноёд, дарга нар биднийгээ 5 хошуу малтайгаа адилхан санаж байна.  Хоол, хувцас, мөнгөөр өлсдөггүй ч өвөр монголчууд гэрийн ЭЗНИЙ МЭДРЭМЖ-ээр   өлсөж байдаг. Өндөр байшин, сайхан зам, гоё цэцэрлэг Өвөр Монголд маш олон бий. Тэгсэн атлаа тэд зам харгуй муутай, жижигхэн хэдхэн байшинтай Замын-Үүдийн цаана байх Монгол Улсад атаархаад байдаг...

1854 онд, уугуул хүмүүсийн нэг толгойлогч Сиэтл өөрсдөд нь үлдсэн жаахан нутгаас газар худалдан авахыг хүссэн Америкийн Ерөнхийлөгчид хариулахдаа: -Би мэдэж байна, цагаан арьстнууд бидэнтэй адил бодолтой биш.  Тэдний хувьд нэг хэсэг газар, нөгөөгөөс огт ялгаагүй..." гэсэн.

120 жилийн өмнө ар монголчуудаас 2 дахин цөөн байсан киргизүүд биднээс 2 дахин олон, тэнцүү байсан казакууд буюу талын киргизүүд//Шинжааныхыг оруулахгүйгээр/ биднээс 3 дахин олон болж. “Муухай” социализм байгаагүй бол, 1918 онд тоолоход эрэгтэйчүүдийн 44,6% нь лам байсан монголчууд 1990 оныг 2.4 сая биш, аягүйтвэл 200 мянгуул угтах байв. Казак эмс ямар ч “изм”, баян, ядуу байхаас үл хамааран үндэстнээ үржүүлсээр. Бид зүүн, баруун талдаа ч хөршүүдтэй байв. Зүүн хөрш- бусдыг дарлаад байсан манжууд яагаад мөхсөн бэ? Тэд ялагдаж, эсвэл ядуурснаас мөхөөгүй. Цөөхөн манжийг уусгахаа мэдсэн хятадууд өөдөөс нь байлдаагүй бололтой. Гэнэн манжууд онгирон тайвширч, эхлээд бие биедээ хятад хэл, соёлоор\одоогийнхоор бол тэд хүүхдээ хятад цэцэрлэг, сургуульд оруулан халуурдаг байж\гайхуулж, эцэст нь хятад боол-хүргэцүүлдээ уусчихсан. Зарим манжууд цочин сэрсэн ч оройтсон байв. 30-аад онуудад Япончууд Манж-Го-ийн армийг байгуулах гэтэл үзээд буцаагаад өгъе ч гэсэн, манжид хамаатуулчихаар хүн, Сибирээс ирсэн хэдэн эвенкээс өөр олдоогүй тул, аргагүйн эрхэнд өвөр монголчуудаар цэргийг нь байгуулж байв. Дам сонсвол, 80-аад оноос 2 хүүхдийн эрхийг хүссэн хятадууд манжид бүртгүүлж үхсэн үндэстэнг “амилуулсан” гэнэ. Харин, баруун хөрш -саяхан мөлхөж, манай ойрдуудад захирагдаж байсан талын киргизүүд\казакууд\ хэдийн босчихсон, ЗХУ-аас гэнэтхэн бэлгэнд авсан тусгаар тогтнолдоо бялуурсан зарим казакууд агуутах өвчнөөр өвчилж, их өвөг дээдсийг хайж, корей киноных шиг хэн ч сонсоогүй “агуу” хаад, баатруудыг зохиогоод бүтэхгүй болохоор нь, өмнө огт сонирхдоггүй байсан Чингис Хаанд гэнэтхэн хайртай болж, “-Монголчууд та нар Эргүнэ голоос ирсэн манж гарлын хүмүүс” хэмээн бидэнд нутаг заах болжээ. 70, 80-аад оны үеийн хурдацаар явсан бол Монгол Улс дахь монголчуудын тоо өдийд 2.7 сая биш наад зах нь 3,8-д сая хүрчихсэн байхсан. 2020 он гэхэд Монгол Улс дахь монголчууд 6 сая, 2030 онд 15 сая болохсон. 1990 оноос хойш үр хөндөлт, харьд урваснаас болж мэндлээгүй, хатуухан хэлэхэд алуулсан, 1.1 сая монгол хүний дуу, инээд өнөөдөр, 2010 онд үгүйлэгдэж байна. 1978 онд Монголд хамгийн олон- 80 мянган нярай мэндэлсэн бол, 1997 онд 35 мянга, 2009 онд 60 мянган хүүхэд төрсөн. Монгол Улс үржлийн насны хүмүүсээ орон орон руу экспортлож үндэстнээ үрэн таран хийж байна!!!


Сүх далайтал бух амгалан, "миний дараа Монголд галав юүлсэн ч яахав" гэх монгол хүн бүүр ч амгалан...Харамсалтай нь, хэт "зочломтгой", гэнэн, зөвхөн сайхан идэж уух, сайхан хувцаслах, зөвхөн гэр бүлийнхээ төлөө амьдардаг монголчууд бол цагаачдад эзлэгдэх бүх нөхцөлийг урьдчилан хангаад буй үндэстэн. Жишээ нь, FB-д, монголчуудынхаа өмнө буй ноцтой асуудлуудад саналаа огт нэмэрлэхгүй, мэдээгүй дүр эсгэн, эсвэл Америк, Корейд амьдардаг мэт аашлах мөртлөө, найр, наадам, хоол унд, гутал хувцас, байгаль, морь, өөрийгөө, сандал, ширээгээ сурталчлагч, хэлэлцэгчид дүүрэн. Тэдний тавьсан зураг, бичлэгүүдийг  харь гаригынхан харвал  Монголд ямар ч асуудал үгүй гэж бодох биз.  Манайхны дуртай хойд нас үнэн бол, эд бараа, харийхныг шүтэгчид маань монгол хүн болж эргэн төрөхгүй, харин хоргодсон алтныхаа цооногт гүрвэл, брэнд өмд, америк, корей хүн , корей кино, хожуул, сайр болж төрөх вий. Тэгвэл монгол үрс олшрохгүй. Хулгайгаа үргэлжлүүлэх, дахин урвах гэж тэд Монголд төрснөөс тэр нь дээр биз. Эд хөрөнгө болчихоод тэд эздээ зовоох вий.

Хөрөнгө оруулалтын шизофренитой болсон бид Монгол Улсаа монгол хүнгүй болтол нь  хөгжүүлчихгүй биз!? Эцэст нь монгол хүн үлдэхгүй бол олон өндөр  байшин, өргөн зам.... хэнд хэрэгтэй....Монгол газар газрын золбин, зугтаасан, тэнүүлчдийн хоргодох байр болох янзтай. Хүүхдийг уруу татах гэснийхээ төлөө АНУ-аас тутаагаад Оросын Эрхүүд баригдсан энэ этгээд ч гэсэн Монголд үлдэх гэж оролдсон бололтой: http://www.vesti.ru/doc.html?id=1167718

Одоогоор цагаачдын түрлэгийг тогтоон барьж байгаа нь нэгдүгээрт, Монголын хатуу "эх оронч" өвөл, хоёрдугаарт, хэдэн хилчин бор  цэрэг 2 маань гэвэл их хэтрүүлэг болохгүй. Гэтэл халуун орны вьетнамууд Монголын өвлийг даваад буйг харийнхан судлаад байна. Мастер засварын газар"-ыг ажиллуулан жилийн баталгаа өгөх, хоолны газар, зочид буудал эрхлэх нь цагаачдын хувьд өвлийг өнтэй даван, Монголд үүрд үлдэх уран арга бололтой. Монгол эрчүүдийнх нь өгдөг мөнгөөр Монголд эзэн суух, монгол эхнэр авах нь гайхалтай сайхан арга.

Нэг монгол засварчин "-Манайхыг тойроод 3 вьетнам засвар байна. Гурвуулаа монгол эхнэртэй" гэв.

Карел хүнгүй Карели, манж хүнгүй Манжуур байна. Бас монгол хүнгүй Монгол Улс болох уу? Энэ бол хадны мангаа биш. НҮБ-ын гишүүн учраас Монгол Улс гэсэн хаяг үлдэх байх.

Харин Монгол Улс дахь монгол үндэстнийг  хундага бүрдээ ерөөгөөд, Ганданд мянган түвд ном уншуулаад, овоо бүрээ  тахиж бөөлүүлээд авч үлдэж чадахгүй. Хаяа, хүүхэд шиг "Монгол мөхөхгүй"- гэж цагаачдад эрхэлж орилоод ч нэмэргүй. Монголыг зөвхөн тасралтгүй тэмцлээр л авч үлдэнэ. Ихэнхи үндэстэн -бид бусдаас дутуу биш- гэж итгэсэн байдаг бол монголчууд эсрэгээр.

Эсвэл "-Бид тэртэй тэргүй мөхөх юм чинь" гэж монголчууд итгэснээс амжиж наргих гээд байна уу?

Төр, засаг маань монгол хүнийхээ эрх ашгийг  дээдлэх үүрэгтэйсэн.   2013 оны байдлаар Монгол маань дэлхийд хамгийн олон яам, сайдтай улс буй. Монгол Улсын төрд монгол үндэстнээ хамгаалах бодлого алга гэдэг нь илт байна.
Үндэстнийхээ аюулгүй байдлын бодлогогүй  төртэй, үндэстнээ гэдэггүй хүмүүстэй Монгол Улс аажмаар сайхан харийнхны идэш болох нь.
Монгол Улс, үндэстэндээ гай тарьж, хор хүргэхгүй амьдрах  уг нь огт хэцүү биш.

Монголчууд агуу үндэстэн байгаагүй, тэднийг зөвхөн Есүхэйн Тэмүүжин гэдэг хүн агуу удирдав уу?! Эсвэл цэрэгт тэнцэхгүй гэртээ үлдэгсэдийн удам учраас  Монгол Улсын монголчууд улам доошилсоор байна уу? Яагаад бидэнд дошин дээрээ байгаа тарвага шиг гэрийн эзэн амьтаны сэтгэхүй алга байна вэ?
...\дуусаагүй, ноорог\

No comments:

Post a Comment