Нийтлэлч Алхана Болд. 2013 он. No.10. "Хөх толбо"-ын тухай үлгэр ба үнэн".
Сум, сууринд өссөн бол та мэднэ дээ: бүлтэй, чадалтай айлтай хамаатах гээд тэднийг худ, авга, нагац гэхчлэн явагсад байдаг. Гэхдээ ямар нэгэн сэжүүрээр шүү дээ. Тэд голдуу өнчин, ядуус. Дутаж, цөөдөж явахдаа бусдыг царайчлах, төрлөө хайх нь хүний л явдал. Нөгөөдүүл нь тэднийг тооно, тоохгүй. Төрөл минь гээд тэврүүлэх нэгэн байхад, бас өвөлсөн хөрөнгөтэй, ирээдүйтэй эсвэл царайлаг гээд тоогдогч ч бий. Бүтэлгүй, болхи, бэлгүй гэгдээд гологдогч бас байх. Өнгөцхөн харахад, үүнтэй төстэй мэт явдал 90-ээд оны эхнээс Монголд өрнөв. Орос хамгаалагчдаа доромжлон явуулсан монголчууд шороо шиг олон хятадуудын дэргэд дэндүү цөөхнөө мэдэрснийх үү гэмээр байв. Гэнэтхэн манайхан нүүр, царайгаараа бус, хүүхдийнхээ бөгсөн дээрх хөх толбоор харийнхантай садантахыг шахав. "Зөвхөн монгол гаралтай хүмүүс л хөх толботой төрдөг!" хэмээн гүйлдэв. Толбоныхоо сонинтой ч болов. Хамаатнаа хайв уу гэтэл, манай "толботнууд" дэргэд нь төрөл болоод төрчихсөн 6 сая өвөр монгол ах дүүсээ "хятадаас муухай" хэмээн голоод гоогоо мөнгөтэй садантай болох гэж зүтгэв. Эцэг, эхээ сонгоогүй байтлаа манайхан төрлөө сонгоно хэмээн солиоров.
Тэгвэл бусад үндэстнүүд нөгөө айхтар "монгол толбыг" маань сонирхоно уу, үгүй юү? Тэднийг доорхи байдлаар нь ангилж болох мэт:
1. "Монгол толбо"-д дурлагсад,
2. "Монгол толбо"-оос айгсад,
3. "Монгол толбо"-ыг үл тоогсод.
1. Хөх толбод дурлагсад: Монголоос олон дахин бага нутагтай, биднээс хавьгүй олон хүнтэй зарим үндэстнүүд "монгол толбо"-д дурлаад байгаа нь, дээр хэлсэнчлэн нөгөө өвөлсөн хөрөнгө буюу дэлхийд 18-д ордог их нутаг, сайн гени-д маань санаархсных биш биз? Ирээдүйнхээ төлөө бид хардах эрхтэй. Дэлхийн газрын зургыг бид хаяа харж байхад илүүдэхгүй. Асар том нутагтай ч, дэндүү цөөхөн хүнтэй Монгол маань бусдын шуналыг хөдөлгөвөл гайхалтгүй.
"Сүүлийн жилүүдэд өгзгөндөө "хөх толботой" болохыгоо сануулсан улс орнууд олширч, "бид та нартай гарал үүсэл нэгтэй" гэж элдвээр нотлох гээд хамаатан садан болохыг ихэд эрмэлзэж буйг анзаарахгүй байх аргагүй. Манай монголчууд гэнэн ариун сэтгэлтэй, муу санаагүй болохоороо хөөрцөглөж, "энэ ч ард түмэн хөх толботой", "бидэнтэй угсаа гарал нэгтэй" гэж онгирдог нь ирээдүйд биднийг" идэх" гэсэн тэдний холын санааг нь үл тааварлан зууш болж байгаа хэрэг. /хуудас 80/. Очирбатын Дашбалбар, 1996.12.10. "Газрын төлөө тулалдаан эхэллээ", 2007, "Мөнхийн өнгө ХХК".
"Японд очсон урлаг, спортынхон ч ид шидтэйгээрээ байр эзэлж, шагнал авдаг болж, япончуудыг Монголоос гаралтай, уугуул нутаг нь Монгол гэж солиорч, Японы сонинг гарган балайрч, Японтой нэгдъе хэмээн уриалан бүлээрч, Японы багт тамирчин урваж, Монголын эсрэг өрсөлддөг болтлоо эргүүтлээ...", хуульч Д.Энхбат, "Нүгэл буян" сонин, 1997.
1997 онд Халхын Голын ялалтын ойг таг чимээгүй өнгөрүүлсэн хирнээ БНМАУ-д довтлоод алагдсан буюу олзлогдсон Японы цэрэг офицеруудын шарилыг эх оронд нь буцаах ёслолд Монгол Улсын Ерөнхий Сайд М. Энхсайхан, ГХ-ны Сайд Ш. Алтангэрэл, БХЯ-ны Сайд Д.Дорлигжав нар оролцож, хүндэт харуул гаргуулж, ёслолын буудлага хийлгүүлснийг эсэргүүцэн 1997.8.31-нд Монголын Нэгдсэн Хөдөлгөөн, Монголын Дайнд Оролцогчдын Холбоо мэдэгдэл гаргасан байдаг.
Гаднын "хөх толботнууд" биднийг булаацалдан, бидэн рүү улангасан довтолж байгаа нь Монголд байгаа сохор, дүлий хүнд ч мэдрэгдэж буй. Ажиглаад байхад 1990-ээд оны эхнээс хөх толбо ярьж шогшсон япончуудын өмнүүр, 2000 оноос корей нар дайрч орсон бололтой. Афганистанаас Монголд ирсэн хазара-монгол хүнд нэгэн корей хүн -Корейчууд бол монголчууд" гэснийг сонсоод би уурсах битгий хэл , бас нэг корей "-Монгол ирээдүйд шинэ Корей болно" хэмээн бардамнахад европ жуулчин бухимдсан байсан. Бид эсэргүүцлээ илэрхийлэхгүй бол тэд "-энэ монголчууд, нэг бол, бидэнд эзлэгдэх дуртай байна, нөгөө бол, жинхэнэ маанаг үндэстэн юм- гэж дүгнэнэ биз дээ. Дургүйцлээ илэрхийлдэггүй үндэстэнг уусгах, эзлэх нь харийнханы буруу бишь бидний хохь болно.
Гаднын "хөх толботнууд"-ын галзуурсан "дурлалаас", тэдэнтэй явалдагсадын "хайр"-аас монголчууд жийрхэж, зэвүүцэж буйн заримаас дурдъя:
"...Дээрх нийтлэлд буй баримтаас харвал Монгол, Солонгосын эртний нийтлэг тvvхийн ухуулга нь хэдэн хvний санаан зоргоор ярьдаг зvйл биш бололтой. Тvvхийг шинээр бичиж ухуулах асуудлын цаана Ємнєд Солонгосын тєрийн бодлого оршиж байна. Мєн энэ бодлогыг хэрэгжvvлэх ажилд Ємнєд Солонгосын шинжлэх ухааны салбарынхан єргєн хvрээтэй татагдан оржээ гэж ойлгогдож байна. Vvнийг гэрчлэх мэт “Мон-Сол” хэмээх Ємнєд Солонгосын санхvvжилттэй археологийн судалгааны томоохон тєсєл Монголд арав гаруй жилийн ємнєєс хэрэгжжээ. Тус тєслийг Ємнєд Солонгост “Сол-Мон” гэж нэрлэдэг гэнэ. “Мон-Сол” (Сол-Мон) тєслийн зорилго нь Монгол нутагт байгуулагдсан анхны тєрт улс Хvннv гvрний тvvхийг судлах бєгєєд Хvннvгийн археологийн дурсгалуудыг Солонгосоос олдсон археологийн олдворуудтай харьцуулан шинжлэх юм. Vнэндээ Кvнзийн сурталт, хєдєлмєрч хичээгvй Солонгосчуудын ярьж хэлж байгаа энгийн зvйлсийн цаана алсын хараатай бодлого, vйл ажиллагаа бодитоор хэрэгжиж байгаа нь маш гайхалтай. Хvн амын тэн хагас нь амьдрах Монголын нийслэл Улаанбаатар хотоос Солонгосын нєлєєг олж харахад тун хялбар. Хотын тєвийн хэдэн гол гудамж, чєлєє Сєvл, Нам Янжу гэх мэт солонгос нэртэй болжээ. Ємнє нь энэ гудамжууд єєр нэртэй байсан. Тэдгээр гудамжинд сvрлэг том чулуун хєшєє сvндэрлvvлж дээр нь шинэ нэрийг тодоос тод сийлсэн байх ажээ. Ємнєд Солонгосын аль нэг хотын захиргаанаас Улаанбаатарт тєлєєлєгч айлчлах болгонд Улаанбаатарын аль нэг гудамж солонгос нэртэй болдог уламжлал тогтсон гэнэ...". /Е. Өрнө. "Монгол солонгосчуудын эх орон уу?"
http://www.caak.mn/view/8245660\
"...Монгол хүн Москвад солонгос хоолны газар нээж гэнэ. Ингэж солонгосжих гэж байдаг аа?
Зарим хүн Солонгос бол Хятадаас аюултай гэдэг. Солонгос Хятадын аюулыг дагуулна гэвэл зөв мэт. Солонгосын хийрхлийг дарга нар маань Хятадад хүргэх гүүр болгож ашигласан юм. Учир нь Солонгос бол Хятадын соёлын хүрээний (синосфэр) орон.
Эхлээд Японы (ташрамд, Японы хийрхлийн үе буюу 90-ээд оны эхээр миний бие, нэртэйгээр нь Японтой нутаг дэвсгэрээ сольчихмоор юм даа гэхчлэн шүүмжлэн бичдэг байж билээ), дараа нь Солонгосын хийрхлээр синосфэрт хүрэх замыг тавив. Олон түмэн, хятад автобусанд сууж, хятад сэриал үзэж, хятад дуу сонсч, хятад хань ижилтэй болж, хятад колони байгуулагдахад сэтгэлзүйн хувьд бэлтгэгдчихлээ ш дээ.
Дорнод гэж ямар ч үйлтэй аймаг вэ. Тэнд хужаа дүүрч, Халхын голын тулалдааны хөшөө дурсгал болгоны ард баагаад сууж байдаг, хоёр гурван монгол хүүхнээр сугадуулаад дэмнүүлээд цэнгэж явдаг, хүн ард нь хятад хүргэнтэй болохоос цэрвэхээ больж байгаа, хаа сайгүй хятад бичээс, уриа лоозон, хаяг алаглаж, манай нэфтийг бохир ус гээд үнэгүй завшин зөөвөрлөж байдаг сураг дуулддаг. Ураныг нь бүхий хөгжилтэй улс булаалддаг, тэнд бас хужаа ажилчид ирнэ. Халх гол төслийн шугамаар бас хятад тариачид ирж сууна. Манж улсын, хятадуудыг Монголд суулгаж, атар хагалбарлуулан колоничлох “Шинэ засгийн бодлого” дүрээрээ хэрэгжиж эхэллээ шүү дээ.
Олон ажлын байр бий болно, зөндөө гоё хөгжинө, өчнөөн гоогоо орлого ашиг ирнэ гээд л ард түмэнд модтой чихрийн гялгар цаасыг долоолгон “цатгах” гэж оролдож байна. Тэр ажлын байр хятадынх, хөгжил солонгосынх, орлого солонгос-хятадынх. Манайх 4-10 хувийн ашиг авах юм уу, үгүй юу л гэнэ билээ.
Халх голын төсөл бол загвар аж ахуй гэнэм. Энэ загвараар бүх аж ахуй “маань” хөгжих нь дээ.
Ерөнхийлөгчийг Солонгостой их холбоотой гэдэг. 2009 оны сонгуулийн өмнө солонгосын тал (тэр дундаа шашныхан) түүнд тал бүрээр тусалсан. Хариуд нь манай хүн тэдэнтэй аман “ТБГэрээ” маягийн юм байгуулаад ирсэн гэж бичигдээд л байсан. Ноднин Солонгосын Сонгдо эмнэлэг амийг нь аварсан. Энэ бүхний төлөөс нь Халх голын төсөл биш биз?
Манай улс ах дүү монгол туургатан ирэхээр элдэв аян шалтгаар хөөж гаргаад, эсвэл барьж тушаагаад байдаг. Тэгсэн хэрнээ, Хойд Солонгосын дүрвэгчдийг оруулж ирье гэж олон жилийн турш хөөцөлдөж байгаа. Хожим БНАСАУ-д хувьсгал гарвал, хоёр Солонгос нэгдвэл, БНСУ-д багтаж шингэх аргагүй олон дүрвэгч хойноос үерлэн орж ирэх юм билээ ш дээ. Тэр асуудлаа шийдэх гэж БНСУ манайд хойд солонгос дүрвэгч оруулна гээд л зүтгээд байдаг юм билээ.
“Баруун Солонгос Улс” одоо өөрийн гэсэн нутаг дэвсгэртэй болох нь энэ үү. Бид гадныхныг тэтгэсээр, өөрсдөө уруудаж доройтсоор байх уу?...", \"Халх голын бүсэд Солонгос аймаг гэх 22 дахь аймаг үүсч эхлэв", Сэтгүүлч Ч. Мөнхбаяр.
http://moenhbayar.blogspot.com/2011/04/22.html/.
"...Сүүлийн үед түүх соёлоо худалдах ашиг хонжоотой бизнэс гарч ирж дээ. Авах эрэлт хэрэгцээ ч гадаадад өндөр буй. Бидэнд үхэл л үлдэх нь ээ. Монгол үхэл биш, мулгуу үхэл шүү.
Солонгос гэдэг улсад манайхан бүх л юмаа өглөө, бизнэс, уул уурхай, шашны орон зай, ажиллах хүч, эхнэр хүүхэн, сэкс-боол… Саяхан 99 жилээр хамгийн үржил шимтэй нутгаа түрээслүүлж, Баруун Солонгос улс байгуулж болохоор болгов.
Урьдын Хонконг шиг л, Монгол дахь Солонгосын эзэмшил буй боллоо шүү дээ, өөрөөр юу гэж ч нэрлэх арга үгүй. Хойд Солонгост нь дүрвэгчдийг нь авах (1000 орчим дүрвэгч авсан), баллистик пуужингийн эд анги гэхчлэн нууц импортоо тээвэрлэх коридор гаргаж өгөх, буцалтгүй шууд тусламж илгээх гээд л, бүхий хэрэгцээ, гачигдлыг нь харж үзээд, ард түмнээ анхаарахаасаа илүү л бөөцийлж байгаа. Хариуд нь таэквондогийн хар бүсхэнээр шагнуулчихаад, хэвлэл мэдээллээр сурталчлуулж, хөөрцөглөн сүйд болж байх.
“Ард түмнээ сонсъё” аян хийж байгаа нь энэ гээд, төв талбай дээрх ард түмнээ сонсохгүй, Солонгос явчихаж байгаа улсыг яах вэ? Хойд Солонгост манайхан байхгүй шүү дээ. Тэнд зэвсгийн импорт энэ тэр гэсэн хориотой юм ярьж хэлэлцдэг юм биш биз дээ..."". \ "Мүны шашныхан Монголын төрийн наадмыг хийдэг, Монголыг удирддаг, захирдаг болов". Сэтгүүлч Ч. Мөнхбаяр.
http://sonin.mn/blog/Munkhbayar/1018\.
"...Баабарын Зүүн Хойт Азийн интеграци гэсэн сүртэй “онол” ердөө л хоёр улсын асуудал болж байгааг бид харж байна. Гаргалгаа нь: Монгол-Солонгос хоёр “ах дүү” бололцохыг Зүүн Хойт Азийн интеграци гэнэ. Монголын геополитик, гадаад бодлогын “тэнцвэр” гэж энийг хэлдэг.
Баабарын “онол” гэж ийм л хөгийн юм байдаг юм.
Энэ “онол” шинжлэх ухааны хүрээг хамран өргөжиж Хүн – Корёо хоёр нэг гаралтай гэдгийг “батлав”. Тун удахгүй Монголчууд Солонгосоос “үүссэн” гэдгийг “батална”, харж л байгаарай.
Түүгээр ч үл барам энэ бузар булай “онол” улс төрийн хүрээнд нэвтэрч монголын удирдагчид дэлхийн янз бүрийн улсуудад очиж “Та нар манай хоёр дахь эх орон” (?!) гэж зарлах болов...". \Судлаач Х.Д Ганхуяг
. "Баабарын геополитик"
http://www.sonin.mn/news/politics-economy/14896/
"...Хүүхдүүд өнөөдөр баатар болж тоглохдоо монгол баатар биш солонгосын Тэ Жу Ён, Жүн Мүн-ийг дууриаж тоглож байна. Манай улс бахархах баатаргүйдээ хүүхдүүд нь ингэж тоглоод байгаа хэрэг огт биш. Хэдэн жилийн өмнө гарсан манж гүрний Энх-Амгалан хааны тухай кинонд ойрдын Галдан-Бошигт хааныг манжийн нэг тайж хөөж очоод толгойг нь сэлмээр тас цавчиж хаандаа өгдөг хэсэг гардаг. Үнэндээ Галдан-Бошигт хаан ядагдсан ч олзлогдоогүй зугтаж яваад өвчний улмаас нас барсан гэж түүхчид хэлдэг. Солонгос кинонд монгол овог аймгуудын нэр нэлээд гарах болж. Уг кинонуудад өгүүлж байгаагаар бол Монгол улс эртний солонгосчуудын үүсгэсэн газар нутаг аж. Солонгос нь хүннү нараас гаралтай бөгөөд XIII зууны татар монголчуудын ихэнх нь солонгос байсан гэнэ. Зүгээр нэг дайн тулаантай сериалыг гаргахдаа ингэж үүх түүх рүү минь довтлон гуйвуулж байгаа нь энгийн хэрнээ хамгийн аймшигтай довтолгоо. Энэ мэтээр монголын түүхийг гуйвуулсан кинонууд сүүлийн жилүүдэд ихээр гарах болж. Ард иргэд ч түүнийг нь мэдсэн ч мэдээгүй мэт үзсээр, тархиа угаалгасаар. Аливаа зүйлийг ингэж өөрт таалагдах буюу ашигтай талаас туйлшруулан итгүүлэхийг тархи угаалт гэдэг юм шүү, монголчууд аа. Харь орны мушгин гуйвуулсан түүхэн кинонд тархиа угаалгаж буй үр хүүхдүүд минь яана даа". \Х. Нарангэрэл. "Солонгосчуудын соёлын довтолгоо буюу тархи угаалт".
http://yellow.news.mn/content/93684.shtml/
"...Солонгосчууд өөрийн түүх, соёл дахь Зүүн Өмнөд Азитай холбоотой баялаг баримт нотолгоо, 60 хувь нь хятад үгээр дүүрсэн өөрийн хэл, эртний хятадын соёл, угсаатны давлагааны үрээр бий болсон уламжлалт соёлынхоо онцлогийг үнэнээр нь биш, харин хэт өрөөсгөл байдлаар монголчуудад ойлгуулж байна. Аливаа зүйлийг ингэж өөрт таалагдсан буюу ашигтай талаас хэт туйлшруулан итгүүлэхийг “тархи угаалт” гэнэ.
Харин Монголын өнөөгийн (зэрэг цолныхоо хувьд л) зарим том эрдэмтэн гадны энэ мэт үйл ажиллагааг хэрэгжүүлэгч нар болж явна...", \Түүхч Н. Цог-Орших. "Манкуртизм. Солонгосчууд монголчуудыг баяр наадамд умбуулна",
http://news.gogo.mn/news/print/87305\
"...Монголд яг л дээрх үйл явдал болж байна. Уур амьсгал нь хуурай, ихэнх нутагт хөрс нь эмзэг Монгол бол газар тариалан эрхлэх нутаг нэн хомс орны тоонд ордог. Гэхдээ, 90 оноос өмнө оросууд Дорнод Монголын тэрхэн хэсэг Халх голын сав газрыг ирээдүйд Монголын хамгийн үржил шимтэй хөрстэй, стратегийн газар тариалангийн бүс байх болно гэж тогтоосон байдаг юм. Монголчууд ашиглаагүй шахуу үлдээсэн шимт хөрстэй, усны нөөц бүхий сүүлийн ганц энэ бүс нутгийг өнгөрсөн долоо хоногт солонгосчууд албан ёсоор ийнхүү гартаа оруулж авлаа. Монголын засгийн газар, УИХ-ын гишүүд болон солонгосчууд энэ сав газраас монголыг хүнсээр давхар хангана гэх мэт сайхан тайлбар хийж байгаа боловч, аль ч тохиолдолд солонгосчууд өөрийн хүнсний хангамжаа баталж, монголчууд өөрийн нутагт ургуулсан хүнсийг гадныхнаас худалдаж авахаар болж байгаа нь эрүүл ухаантай хэнд ч ойлгомжтой байна. НҮБ-аас ядуу орнуудад анхааруулсаар байтал Монголын эрх баригчид үлдсэн ганц тариалангийн бүс нутгаа УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр нухацтай хэлэлцэлгүй гадныханд өгч ашиглуулахаар боллоо.
Төв азийн Монгол Улс нь Солонгосчуудын хувьд Мадагаскараас арай онцлог улс юм гэдгийг энд давхар дурдах нь зүйн хэрэг болов уу. Сүүлийн үед Монгол нь солонгосын үндэсний үзэл, улс төрийн бодлогынх нь бай болж байгааг мэдээллийн хэрэгслээр хөндөн бичих болов. Юу гэвэл, солонгосчууд Монголыг, ялангуяа Дорнод Монголыг өөрсдийн өвөг дээдсийн өлгий нутаг гэж шууд зарлаж байгаа нь ч санаандгүй зүйл биш. Өмнөд Солонгосын түүхчдийн дунд өөрийн үндэстний гарал үүслийн талаар маргаан байдаг юм байна. Хэсэг эрдэмтэд нь солонгос үндэстэн Зүүн Өмнөд Азийн хүмүүстэй холбоотой гэх буюу Солонгосын хойгийн уугуул ард түмэн гэж үздэг бол өөрийн түүх, соёл дахь хятадын нөлөөг үгүйсгэдэг үндэсний үзэлт түүхчид нь солонгос үндэстэн Монголд үүссэн гээд үүнийгээ онолын түвшинд гарган тавихыг оролддог байна. Гэхдээ, Өмнөд Солонгосын улс төрчид үндэсний үзэлт түүхчдээ илт дэмжиж байгаа нь харагддаг...".\"Солонгосчууд Монголд колони байгуулах эхлэлээ тавив", Х. Мөнх.
http://golomt.org/2011/03/13/neocolonialism\.
"...Тэгээд ч, хөгжингүй баян улс орнуудад Монгол Улс хөгжилгүй, ядуу байх тусмаа ашигтай. Зах хязгаар нутаг эзгүйрч, тэнд суухаар харийн хүмүүс аль хэдийн бэлэн болчихсон...", Ахмад сэтгүүлч Н.Бадарч\"Үндэсний Шуудан", 2012.12.07\.
"-Бүх урлагын дотроос хамгийн хамгийн аугаа нь кино юм-гэж Ленин хэлсэн нь оргүй биш ажээ. Тэгвэл манайхан одоо уулзангуут солонгос киноны нэрийг дуудалцан "Нөгөө Ким яав?", "Пакыг яаж аварна аа", "Ёоныг хүнтэй суулгахсан" хэмээн солиорох болж...", Б. Цогнэмэх, "Хангүг түрэмгийллийг зогсооё"\"Үндэсний Шуудан", 2010.9.29\.
"...
Толгой эргэм ажилтандаа мансуурч Азийн бүх соёлын эх нутаг мэтээр өөрсдийгөө үзүүлэх болсон нь бусдынхаа дургүйг хүргээд эхлэв. Чухамдаа бол хамаг байдгаа Хятадаас зээлдсэн атлаа монгол төрхтний суут төлөөлөл мэтээр гайхуулж байгааг нь харсан захын монгол гэртээ эгдүүцэж суугаа. Харин Хятадын засгийн газар олон нийтийн мэдээллийн хэрэгслийнхээ эфирт эзлэх Солонгосын медиа бүтээгдэхүүний цагийг багасгах шийдвэр гаргаж, цаашлаад импортоор авахыг ч тас хорих гэнэ. Мөн Вьетнамын засгийн газар Солонгос-Вьетнам хамтран оролцоогүй бол Солонгосын ямар ч шоуг нэвтрүүлэхгүй гэдэг хууль баталсан. Тайван ч бас хоцролгүй гадаадын шоуны эфирийн цагийг хорогдуулсан аж", \Д. Батбаяр, "Даварсан давалгаа"
batbayar.niitlelch.mn/content/4235.shtml
"Монголын телевизүүд үзэгчидтэйгээ солонгосоор “мэндчилэх” болов. Солонгосын цуврал киногоор дамжуулан монголчуудын уламжлал, ёс заншлыг алгуур арчиж, харийнхны хангүг сэтгэлгээгээр залуусын тархийг зад угаах болсоор удлаа. Үүний цаана бизнесийн болоод их гүрний их холын санаа нуугдаж буй нь нууц биш...". \Р. Эмүжин, "Монголчуудын солонгос солиорол", http://ordinary.blog.gogo.mn/read/entry59064\
"...Солонгос хүмүүс Монголд анх хөл тавих үеэс “монгол, солонгосчууд угсаа нэгтэй, Монгол нь эртний солонгос өвөг дээдсийн газар нутаг юм шүү” гэх тэдний үзэл монгол хөрсөнд соёолжээ. Өөрөөр хэлбэл, тэдний хувьд Монголд ирэх нь өвөг дээдсийнхээ шороонд дахин хөл тавьж буй хэрэг байв.
Энэ суртал ухуулга юуны өмнө их хэмжээний санхүүжилт бүхий төсөл, хөтөлбөрөөр дамжин Монголын шинжлэх ухааны байгууллагуудад гайхалтай гэмээр амжилттай хэрэгжсэн ажээ.
Одоо энэ үзлийг ШУА-ийн Хэлний хүрээлэн, Түүхийн хүрээлэн, Археологийн хүрээлэн, МУИС-ийн Монгол, хэл соёлын сургууль, Алтай судлалын төв, Археологи-антропологийн тэнхим, Үндэсний түүхийн музей зэрэг шинжлэх ухааны гол байгууллагууд нь хүлээн зөвшөөрсөн төдийгүй өөрсдөө гадаад, дотоодод түгээх болсон ажээ.
Тухайлбал, МУИС-ийн доктор С.Дулам тэргүүтэй хэлнийхэн монгол, солонгосчууд домог ба хэлээр холбогдсон ард түмэн гэж лекц, илтгэл тавдаг бол МУИС-ийн Археологийн тэнхимийн доктор Д.Түмэн дорнод монгол ба солонгосчууд антропологийн хувьд нийтлэг гэж бичжээ (Д.Түмэн Солонгосоос шагнал хүртсэн).
Тэгвэл 2011 онд ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Д.Цэвээндорж гэгч “ОУ-ын монголч эрдэмтдийн их хурал” дээр генийн хувьд хүннүтэй хамгийн ойр ах дүү ард түмэн бол монгол-солонгос гэж албан ёсоор зарлав.
Хувийн их, дээд сургуулиуд үүнээс хоцорсонгүй. Ялангуяа Өмнөд Солонгосын хөрөнгө оруулалттай Улаанбаатарын их сургууль энэ үзлийг тараагч нэг голомт болжээ. Тухайлбал, тус сургуулийн солонгос судлаач, доктор Б.Сумъяабаатар дээрх үзлийн анхны монгол номлогчдын нэг ажээ.
Мөн 2012 онд Чингис хаан дээд сургуулийн багш, доктор Б.Балжинням дээрх үзэлд үйлчилсэн агуулгатай “Дэлхийн монголчуудын түүх” гэх олон боть хэвлүүлж, сүр дуулиантайгаар нээлт хийж байв.
Солонгос ах дүүгийн үзэл зохиолч-нийтлэлчдийн хувьд тун мөлжүүртэй сэдэв болжээ. Арван жилийн өмнө нийтлэлч Б.Батбаяр “Солонгос ахтай болъё” нэртэй өгүүлэл хэвлүүлж, үүндээ ах нь сургаж дүү нь сонсдог тийм харьцаа солонгос-монголд хэрэгтэй гэж бичсэн байдаг.
Харин тухайн үед тэр монгол, солонгос гарал нэгтэй гэдэгт эргэлзэж буйгаа онцолсон бол 2009 онд Солонгост хуралд очихдоо бодлоо өөрчилсөн байв. Одоо тэр монгол, солонгос нэг язгууртай ард түмэн гэж сурталчилж явна...". \О. Алтан. "Монгол генетикч Солонгос, Монгол өөр угсаатай гэдгийг баталлаа"
http://sonin.mn/news/culture/19223\
"...Бүр хатуухан хэлэхэд залуусын хувцаслалт, биеэ авч яваа байдал, дуу хоолой шингэрээд эр эм нь мэдэгдэхгүй болчихсон гэдэг шүүмжлэлтэй санал нэгдэж байна. Тухайн улсад нь очиж үзээгүй атлаа ийм адилхан болж дуурайж байгаа гол шалтгаан нь солонгосын сериал, к-поп. Орой телевизийн суваг эргүүлэх бүрт солонгос сериал. Нэг киног телевизүүд өөр өөр нэрээр гаргаж холион бантан хутгах нь энүүхэнд. Баян ядуу, хайр дурлал, өшөө хонзон, төөрсөн хувь заяа, ой санамжаа алдах, хорт хавдар тусах, амиа хорлох гээд киноны гол дүрийн нэр солигдохоос бусдаар нэг хэвэнд цутгасан мэт адилхан өгүүлэмжтэй. Хэдхэн жүжигчин ээлжилж тоглосон...". \"Солонгос соёлоос залхаад" https://www.shuud.mn/?p=206935\
"...Гэтэл өнөөдөр Монгол төрийн хар хайрцагны бодлого хаана байна нууц нь хаана байна?
Өнөөдөр Монголын төр Солонгос зөвлөхөөр дүүрчээ. Сангийн яам, Нийгмийн даатгалын Ерөнхий газар, Татварын ерөнхий газар гэх мэт бидний амийн чухал мэдээлэл байдаг бүх газарт солонгос зөвлөхүүд ажиллаж байна...".\"Монгол төрийн алтан аргамж алдуурах цагаар". Нийтлэлч Ц. Баяржаргал.
"...Монголын радио хятадаар мэндчилэхэд би үхнэ
...Монголын телевиз солонгосоор цаг агаарын мэдээ уншихад би үхнэ... хэмээн яруу найрагч Б.Галсансүх шүлэглэсэн байдаг. Хэрвээ шүлгээрээ ам гарсан бол түүний амь нас хутганы ирэн дээр байгаа бололтой.
Дэлхийн од “Blue” хамтлагийг манайд ирэхэд дүүрээгүй Төв цэнгэлдэх хүрээлэн “Т-ara”-г ирэхэд хүнээр сагаж, урт дараалал үүссэн нь солонгос соёл манайд хэрхэн нөлөөлснийг батлав. Улсдаа хараахан том од болж амжаагүй яваа “Speed” хамтлагийг угтсан өсвөр насны охид маань уй гашуу тохиолдсон гэлтэй орилолдож, бүр уйлж байсан нь Монголын ёс яав ч биш.
“Т-ара”-гийнхан “Монгол гадаадын орон шиг сэтгэгдэл төрүүлсэнгүй. Ах дүү, хамаатан садангийндаа ирсэн мэт санагдаж байна” хэмээн хэлсэн нь манай улс БНСУ-ын соёлын колони болсныг санамсаргүйхэн хэлчихсэн эмгэнэлтэй хэрэг байлаа. Буу зэвсэг, цэргийн хүчээр дайрахыг л үндэсний аюулг үй байдлын асуудал мэт ойлгож, тайван суусаар соёлын дайралтад өртөж, өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч, усны гутал өмсөн шүхэр бариад ч нэмэргүйг ойлгон халаглах вий..."\ Б. Дөлгөөн. "Монгол телевиз солонгосоор мэндэлбэл би үхнэ". http://news.gogo.mn/mr/129445
"Солонгосчууд Монгол иргэнийг зодлоо":
Д. Амар. "Солонгосчууд монгол бүсгүйг ажлын байрных нь цонхоор шидэж хөнөөжээ":
|
"Солонгосууд сэтгүүлчийг зоджээ":
Б.Батхишиг: Зодуулсан сэтгүүлчийн үс халцарч, эд зүйлээрээ хохирлоо:
Г.Мөнхнасан: "Улаанбаатарыг хятад, солонгосууд "эзэлжээ":
"Солонгосууд арай хэтэрч байна!!!":
"Хүн чулууны мөрөөр ба Охид ариун бол Төр ариун\Эр хүн ч үүнд бас хамаатай!!!\:
"13-р хороолол солонгосчуудын эзэмшлийнх":
"Монголын хил рүү хойд солонгосчууд хууль бусаар нэвтрэх болжээ":
Ч. Номун. "УИХ-ын гишүүн С.Одонтуяа ноцтой хуулийн өөрчлөлт батлуулах гэж байна!":
"Солонгосчууд монгол охидоор минь ингэж...Анхаар!!!!!!!!!!!":
"Д.Өнөрболор. "Сөүл" ресторанд монгол охид биеээ үнэлж байна":
"Улаанбаатар хотоор нэрлэгдсэн Солонгосын их сургуульд тавтай морил":
"Улаанбаатар Солонгосын нэг хот юм уу хаашаа юм бэ?":
2. Хөх толбоос айгсад: Нүүр, царай битгий хэл, алхаа гишгээ нь ч адилхан казакууд буюу талын киргизүүдийн дунд байгаа перс, славян гаралтнууд. Дэлхийд 9-д орох том нутгийг, Зүүн гарынхтай маань ЗХУ-аас бэлгэнд авснаас хойш казакууд монголчуудыг битгий хэл, нармай түрэгийн үлгэр ярьдаг түркүүд буюу саяхныг хүртэл оттоман явагсадыг ч тоохоо больжээ. Киргизүүдээс өөр хэнтэй ч хамаатах шаардлага бидэнд үгүй гэж тэд үзэх болжээ.
3. Хөх толбыг үл тоогсодын жишээ киргиз, тува, хятадууд.
Монголчуудтай яг ижилхэн царай, зүстэй бусад үндэстнүүд бол эсгий туургат киргиз, тува, саха-якутууд. Хүндээ таарсан нутагтай тэдэнд, хүүхэд болгоных нь нуруунд байдаг толбо даанч сонингүй бололтой. Манж, монгол, түвд, уйгаруудын асар их нутгийг эзэлсэн хятадууд тэр толбоо гуйсан ч гайхах янзгүй.
Узбек, Уганда, Фижи, Филиппин, Ангол, Алжир, Малайз, Мексик, Марокко, Индонези, Ирак, Вьетнам, Венесуэл, Туркмен, Того, Бермуд, Болив, ... Суринам, Сейшелд ихэнхи хүүхдүүд нь хөх толботой төрдөг аж. Хүн төрөлхтний олонхи нь "монгол толботой" гэсэн үг. Хар үстэн бүр хүүхэд байхдаа хөх толботой гүйдэг байж. Өөрөөр хэлбэл, монгол, корей, япон 3-аас өөр, хөх толбыг хөөргөддөг битгий хэл тоодог үндэстэн манай гариг дээр алга.
Хөх толбо тэгвэл хүний монгол гаралтайнх нь нотолгоо мөн үү? Ази, Африк, өмнөд Америк, Номхон далайн арлуудад буюу хүн төрөлхтөний ихэнхи нь "монгол хөх толбо"-той төрж байна. Энэтхэгт гэхэд л 900-1000 сая хөх толбот "монголчууд" байна. Өөрөөр хэлбэл, өмнөд энэтхэгчүүдийн 70-90%, хойд энэтхэгчүүдийн нь 65% нь хөх толботой төрдөг.
Гадаадын "монгол толботнууд" манайханд"-Хятадууд хөх толбогүй шүү, зөвхөн танай манайх 2-т л бий" гэж шивнэдэг нь хятадуудад дургүй, гэнэн монголчууд шууд итгэнэ, шалгахыг ч хүсэхгүй гэж найдсаных биз. Харамсалтай нь, бидэнд биш\80-90%\, харин нөгөө хятадуудад нь хөх толбо-ын хувь илүү өндөр бараг 100% байдаг ажээ. Хөх толбо зөвхөн монголчуудынх юм бол, бүгд толботой хятадууд "цэвэр" монголчууд, 96%-тай африкчууд "бараг цэвэр" монголчууд, харин 80-90% маань толботой төрдөг тэдний хамаатнууд төдий юм байна:
Канадын Калгари хотод мэндэлсэн 92 хятад нярай, 1633 хятад хүүхдийг шалгахад тэд бүгд “монгол толбо” –той байв:
Ninety-two Chinese Canadian newborn infants (49 boys and 43 girls) and 1633 Chinese Canadian children (819 boys and 814 girls) in Calgary, Alberta, Canada were examined for the presence of Mongolian spots. Mongolian spots were present in all newborns and disappeared slowly until 6 years of age when the rate of disappearance increased. At 10 years of age, none were found. The overall incidence regardless of age was 58% in boys and 53.3% in girls. The most frequent site of involvement was the sacrococcygeal area, followed by the gluteal and lumbar areas. Both sides were equally affected. In only 7.8% of boys and 3.3% of girls was the involved area greater than 15% of the body surface area. Most (63.8% of boys and 67.4% of girls) had less than 5% involved. The color of the Mongolian spots varied from gray to grayish blue to grayish black. In general, younger children had darker Mongolian spots".
"...It was 80% in the Japanese, 62% in the Taiwanese and 86-100% in the Chinese newborns. [12],[13],[14],[15] Figures from India also reflect the impact of ethnicity. Two studies conducted in Punjab and Chandigarh (North India) found the frequency of MS to be 60% and 62% respectively. [16],[17] On the other hand, three studies conducted in Karnataka (South India) on cutaneous lesions in the newborns found the frequency of MS to be 69%, 72% and 89% respectively, whereas a similar study from Pondicherry (South India) found it to be 78%. [18],[19],[20],[21]
Some of the large detailed studies done on MS are described below:
АНУ-д, нэгэн эмнэлэгэд төрсөн\437 негр нярайн 96% нь хөх толботой төржээ:
Division of Neonatology, Department of Pediatrics University of Miami School of Medicine, Miami, Florida
Four hundred thirty-seven consecutively born full-term neonates, delivered at Jacksнon Memorial Hospital, were examined for the presence of mongolian spots (MS). The spots were found in 96% of the Negro children, 46% of the Hispanic children, 9.5% of the Caucasian children, and in both of the Asian children in the series. The sacro-gluteal region was the most frequent site of pigmentation, with the shoulders next in frequency. Almost all the spots on the extremities were located on the extensor surfaces”.
Өөрөөр хэлбэл, анх 1885 онд Германы профессор Эдвин Баелцын гэнэхэн нэрлэсэн "монгол толбо" бол, цагаан арьстай биднийг шар арьстан гээд, өөрсдийгөө цагаан арьстан гэж өргөмжилсөн шар үстэй, жинхэнэ шар арьстнууд буюу европчуудаас бусад бүх хар, хүрэн, цагаан арьстнуудын нярайн бөгсөн дээр үзэгддэг хөхдүү толбо болохоос биш, зөвхөн монголчууд, эсвэл тэдний хамаатнуудынх гээч зүйл огт биш ажээ. Угсаатны гарлаас нь бус, тухайн хүүхдийн арьсны өнгөөс хамаарч түр үзэгддэг толбо юм. Өөрөөр хэлбэл, меланин хэмээх энгийн пигментүүдийг агуулсан арьсны эсийн бөөгнөрлыг бид харчихаад "монгол толбо" хэмээн андуурч, зарим маань бүүр "тэнгэрийн тамга" гэж солиорч байгаа хэрэг. Улаанбаатарын гудамжинд корей, хятад, япончуудыг нүүр төрхөөр нь битгий хэл, галбир, ардаас нь алхаа гишгээгээр нь ч монголчуудаасаа ялгадаг маань эдгээр "монгол толботнууд" биднээс өөр угсаатайн үндсэн нотолгоо юм. Сармагчин явсан бол сүрэг маань тэднийхээс тусдаа байж гэж бодогдмоор. Налайхын "Сайн Номуун" хийдэд нэг хүн надтай явж байсан японыг - Наадах хятад юм уу, солонгос чинь хүзүүнийхээ ороолтыг унагаачихлаа. Лав л монгол хүн биш байна- гэж байв.
Монголчууд гаднынхны нүдэнд иймэрхүү л харагддаг: "...Two were Mongolian lamas in shabby robes of saffron and crimson, bound at the waist by twisted sashes of faded purple cloth. One lama had a crushed felt hat on his shaven head, the other was bare-headed, and both wore high, leather Mongol boots. The one with hat was tall and rather gaunt, with a long nose, and sunken cheeks below high cheekbones. The other was shorter and more thickset, with a broader face. Both might have been taken for American Indians. As we camp up, they were in the act of replacing their carved snuff-bottles in their belt-purses, having taken them out to exchange them with third man, who had just joined them. The newcomer was a layman, with a frank, pleasant expression in contrast to the somewhat furtive looks of the lamas. He too would have resembled an American Indian except for the long, drooping moustache under his small, finely chiseled nose. Unlike the lamas, he was wearing a dark blue summer robe of heavy serge, with a red sash, a brown belt hat, and cloth boots..." pages 6, 7. "The Land of the Camel" by Schuiler Cammann. 1950. The Ronald Press Company. NewYork
Гэсэн ч харийнхан "худлыг мянга, түм, сая давтаад монголчуудад үнэмшүүлнэ" хэмээн улайрах болж. Өөрөөр хэлбэл, гэнэн бидний итгэдэг "монгол хөх толбо" маань одоо Монголын их нутаг, монголчуудын генид шунасан зарим улс, үндэстний геополитикын толбо, тэдэнд үйлчлэгчдийн бизнесын толбо болсон бололтой...
Зарим хүн одоо бүүр хөл, гараар нь "хамаатнаа" таньдаг болж. ТВ-ээр, кавказойд зочныхоо нүүрээс монголжуу гэчихмээр юуг ч олоогүй том шүлэгч маань мөчөөгөө өгөхгүй, үсэрхэг гарыг нь "-яг монгол гар байна!" хэмээснийг үзмэрч болов гэх үү аль эсвэл бялдуучлав, бараг солиоров гэх үү. Удахгүй, манай гаалийнхан ази, африк, европынхны гар, тавхай, хумсыг үзээд л тэдэнд "энэ ноёны элэг нь, чих нь, эрхий хуруу нь монгол байх тул Монгол Улсын иргэний үнэмлэхийг олгоё" гэхчлэн цохолт хийж суух вий...