Friday, January 9, 2015

29. "Алахаар ярьдаг" үндэстэн".

29.\дуусаагүй\ Нийтлэлч Алхана Болд. "Алахаар ярьдаг" үндэстэн". 
"Ална шүү!" гэдэг үгийг айраг, цагаа шигээ хэрэглэдэг монголчуудаас өдийд нэг нь ч үлдээгүй баймаар.   Гадаадыг зочинд орчуулж өгвөл дагжин чичирч, эд нар үнэхээр, 13-р зуунд дэлхийг эзэлсэн янзтай: эр, эмгүй, хөгшин, залуугүй  "алах" гэх үйл үгийг анхаарлын тэмдэггүй хэрэглэдэг юм байна. Яаж би тэр үед төрөөгүй байв гэж баярлах ч юм бил үү.

Дээрээс нь , бие биедээ бараг л ерөөл шиг хэлж байдаг нөгөө "хуц"-ыгаа орчуулбал...

Sunday, January 5, 2014

22. “Ардчилалын багтайгаар...”.

Нийтлэлч Алхана Болд. \ноорог, дуусаагүй\ 22. “Ардчилалын багтайгаар...”.
Монголд ардчилал гээч шүүмжилж болдоггүй час улаан юм байна. Шүүмжлэх гэхээр "ардчилагчид" өмнөөс “Аа , чи муу хувьсгалт намынх байна!!! Танай коммунистууд 1938 онд оросуудтай нийлж лам нарыг алсан, 700 сүм хийдийг маань шатаасан!!!" гэсэн самбараа шүүрч аваад дайрдаг. До яамныхан 30-аад онуудад сэтгэлээсээ, гардан хийсэн яргалалаа оросууд руу чихсэн шиг, "ардчилагчид" буруу бүхнээ өмнөх социализм, нөгөө л оросууд руу түлхдэг.  Тэд өөрсдийгөө дөвийлгөх болохоороо гар утас гэхчлэн техникийн дэвшлийг ч нам руугаа тохдог. Манай "ардчилсан" хувьсгалчид 1990 онд алуурчин Сталин буюу гүрж Иосиф Виссарионович Жугашвили-ийн хөшөөг буулгаж байхдаа алсан, тамалсан, цөлснийг нь гайхан, жигшээд ард биднийг уярааж байсансан. "-Одоо эд нар  маань л, ард түмнээ хядсанаараа зөвхөн Кампучын Пол Потын дараа ордог их алуурчин-1930-аад оноос 1952 онд үхэх хүртэлээ монголчуудыг айдас, хүйдэс дунд тарчлаасан коммунист Хорлоогийн Чойбалсаны- хөшөөг Их Сургуулийн өмнөөс зайлуулах нь- гэтэл тэгсэнгүй,  түүнийг бүүр байнга будуулж, зүлгүүлсээр 20-иод жил боллоо. "25 000 монгол хүнээ алсан ч Чойбалсан сайн удирдагч" гэж гажигтдаг монголчуудыг ойлгох чадвар дэлхийнхэнд сох дутаж байна. Цэцэрлэгийн багш хүүхдүүддээ "-Энэ бол Монгол Улсаа аврах гэж аргагүйн эрхэнд олон мянган хүнээ алсан сайн дарга" гэхэд ойлгохгүй болохоор нь "-Эжийгээ алж  гэрээ аварсан баатар"- гэхшүү хялбарчилсан ч нөгөөдүүл нь гэртээ хариад  "-Өнөөдөр бид мангасын хөшөөг үзсэн" гэж аав, ээжтэйгээ маргалддаг.  Монголчууд нусаа гоожуулсан  насандаа л буруу, зөвийг ялгаж байна. Харамсалтай нь, жаахан том болохоор нь алуурчныг "зөвөөр ойлгуулж" эхэлдэг. Өөрийн өвөө, аав, ах, дүүгээ алуулаагүй л  бол,   25 000 монголчуудаа алуулсан нь монгол хүнд хамаагүй бололтой.

Гэмгүй олон мянган хүнээ тамлан алуулаад зогсохгүй, тэдний аав, ээж, хань, хүүхэд, ах, эгч, дүү нарыг, жишээ нь, "...Аавыг  минь \Цэрэны Гүрбадамын А.Б\ баривчилсан 1938 оны 6-р сард би 4 нас хагастай байсан тул яаж баривчилсныг сайн мэдэхгүй. Миний ээж, ах, эгч нар ярьсанаас дурьдвал- Миний ах аавынхаа өвөрт унтаж байтал өглөө эрт хачин хэлбэрийн малгайтай хүн манайд буу барин орж ирээд тэдний хучлагыг хуу татан хаяж, бууныхаа амаар аавыг минь хатган, “-Бушуу хувцал, муу эсэргүү! -хэмээн загнаж босгоод моринд нь мордуулж туугаад явсан гэдэг. 5 хүүхэдтэй ээжид минь тугалтай нэг үнээ, нэг морь үлдээж..." амьдын тамд  унагаасан  алуурчныг ойлгодог "ардчилсан" аав, ээжүүд зөвхөн Монголд л байна.
Чойбалсан алгын чинээ хүүхдүүдийг ч бас тарчлаасан юм. Дэд хурандаа Дэжидын Оюун: -1937.9.10-нд аав маань баригдсан\Оюун 8 настай байв. АВ\. Яг хэлмэгдлийн өдөр шүү дээ. 6 хоноод ээж маань баригдлаа. Ээжийг баривчлагдах үед Дэмид жанжны гэргий Навчаа манайд  хүүтэйгээ хонож байсан юм. Бид орондоо орчихсон байсан. Шөнө шүү дээ. Манай ээж Зина буюу Дэжид, Навчаа эгч хоёр бол төрсөн эгч, дүү хоёр. Тэгээд би Навчаа эгчийг дагаад өмссөн хувцастайгаа гэрт нь очсон. Тэр цагаас хойш би дахин гэрийнхээ босгыг алхаагүй. Сүүлд өлсөж, зовж зүдэрч,  гудамжинд хонож явахдаа би гэрээ, аавыгаа мөн ч их санадаг байж билээ...
...Удалгүй тэр авгай нас барж, миний хувьд 3 дахь удаагаа гэргүй боллоо. Нямааг маань Баярлахын ах дүү нь аваад, Элбэг бид хоёр гудамжинд гарлаа. Урьд таньдаг байсан хүмүүс ч танихаа байчихдаг хэцүү цаг үе байсан. Юухан хээхэн олж идэж гол зогоогоод, гэр ч үгүй сургууль ч үгүй, өмссөн хувцаснаасаа өөр юмгүй, улаан нялх хоёр амьтан яах ч юм. Дээр нь аав, ээж, ах дүүгээ баривчлуулсан бид ямар олиг байх билээ дээ.  Тэгж байтал Дэмид Жанжны тогооч байсан "местный" орос авгайтай тааралддаг юм байна. Тэр маань бид хоёрыг таниад уйлаад сүйд. Одоогийн Монгол Банкны хавьд гэртээ нууцаар аваачлаа. Хоол өгөөд, "-Та хоёр шөнө болохоор ирээрэй" гэж шивнэж хэлээд гаргаж билээ. Идэх хоолтой, шөнө унтах газартай хэдэн сар сайхан л байлаа. Гэтэл энэ жаргал удаан үргэлжилсэнгүй. Нэг шөнө иртэл гэр нь цоожтой. Маргааш нь бас байдаггүй. Хожим сонсоход, баривчлаад түүнийг 24 цагын дотор хойш нь гаргачихсан гэж байгаа юм. Ингээд бид "бабушка"-даа бас гай тарьчихав аа. Нэрийг нь мэдэхгүй бид бабушка л гэдэг байсан юм. Бодвол хороосон байлгүй хөөрхийг\хоолой нь зангирав\. Бид дахиад орох оронгүй, оочих аягагүй болов...
Гэтэл Цэдэндамба гэдэг хөдөөний хүн Элбэгийг минь -хүүхдээ болгоно, мал маллуулна- гээд аваад явчихлаа. Би ганцаараа яаж ийгээд хоног төөрүүлж байтал, нэг ангид байсан Лхамсүрэн гэдэг найз охинтойгоо тааралдлаа. Холбооны ард 3-р хороонд хашааа, байшинтай. Тэднийх гэрт суудаг байсан. Аав ээж нь ч сайн хүмүүс байсан. Уг нь хүний мөс чанар одооныхтой адилгүй, даан ч Дэмидын хэргийн хамсаатан болчих вии гэхээс  их айдаг цаг байв. Хүн ирэхээр намайг амбаартаа нуучихна....
...Тэгээд хуучин арьс өнгөны больницын тэнд шоронд хоригдож байгаа ээжтэй минь намайг аваачиж уулзууллаа. Хоёулаа уйлаад бид сүйд болсон. Баривчилгаанаас 3 жилийн дараа 1940 он шүү дээ. Авах хүнгүй, орох оронгүй бяцхан охин намайг ээжээс минь хүчээр салгаж, гудамжинд гаргаад хаячих зүрхтэн олдоогүй учир би ээжтэйгээ шоронд хамт байх боллоо. Өндөр хашаан дотор хигэрт хүүхнүүд юм оёоод, шөнө нь шоронд очиж хононо. Намайг байгаа болохоор ээжийг минь надтай хамт ажлын гэрт хонуулдаг байлаа. Жил гаруй тэгж байсан.  Сонирхуулж хэлэхэд, Баянтүмэний "Суран ташуур" хочтой хүүхэн байх. Түүнийг хятадууд их эргэж ирнэ. Мантуу, янз бүрийн ногоотой сайхан хоол авчирна. Би тэнд ганцаараа хүүхэд учраас бурхан шиг хүндтэй. Хүн бүхэн авчирсан эргэлтээс надад өгнө...".

1920-1990 онууд буюу эхлээд цагаантан\1920-1921\, дараа нь улаантан\1921-1960\, эцэст нь социализмтай\1960-1990\ хамт  өнгөрөөсөн амьдралд маань шударга бус, буруу, бүдүүлэг зүйл зөндөө, ялангуяа 1934-1938 онуудад эмгэнэл дүүрэн байсан ч,  үүрд алдаж мэдэхээр байсан тусгаар тогтнолоо олж авах, үндэстний хувьд сэргэж, соёл, боловсролтой болох бололцоог бидэнд олгосон нь түүхэн үнэн билээ.
Тэр 70 жилийг муулж, харааж, шүүмжилж болох ч харин гүтгэж болохгүй.

1933 онд төрсөн хурандаа Банзрагчын Чулуунбат: -Дээлээ нөмрөөд унтдаг байсан монголчуудыг соёлын довтолгоон л хөнжил гудастай болгосон. Би Офицерын сургуульд ирээд л анх хөнжилд унтсан" гэж байна.

1921 оноос өмнө маш сайхан байсан Монголыг ардын намынхан оросуудтай нийлж муухай болгосон мэтээр ярьдаг "ардчилагчид" -Сүм хийдүүд бол соёлын төвүүд байв, лам нар маань сэхээтнүүд байсан. Тэдний уншдаг хамаг номыг коммунистууд шатаасан- гэдэг. Үнэндээ бол лам нарын ихэнхи нь монгол бичгээ мэдэх нь битгий хэл шашныхаа түвдийнхэд  ч тааруухан, ойлгохгүй "судруудыг" цээжилж хамаг насаа бардаг хөөрхий нар байсан шүү дээ. Жишээ нь, Онгийн Хийдийн туурьд, манай хөтөч нар гадаадынхны бичсэнийг давтан -Энэ хийдийг коммунистууд  нураасан- гээд жуулчиддаа "тайлбарладаг." Би 90-ээд онуудад нутгийн настнуудаас асуухад тэд "- Лам нарыг бариад явсны дараа хийдийг тойрон байсан айлууд хийх юмгүй болж нүүсэн. Дараа нь ажилчид, цэргүүд хийдүүдээс сорчлон задалж  хавтан, мод, тоосгийг одоогийн Баян-Овоо, Булган, Дэлгэрхангай, Мандал-Овоо, Сайхан-Овоо руу зөөж тэнд захиргаа, сургууль, эмнэлэг, артель барьсныг хуучлан байсан. Үлдэгдэл нь бороо, салхи, шуурганд идэгдэн балгас болжээ. Хүнгүй хийд, уншигчгүй номыг нураах, шатаах шаардлага даанч байгаагүй юм билээ.

Арваад жилийн өмнө австрали жуулчин Монголд байгаа түвд номуудыг бүртгэж байгаа түвд хүнтэй танилцсанаа ярьж билээ. Баруунхны бичдэг guidebook-ийнхээр, 1930-аад  онуудад Орос, Монголын коммунистуудад шатаагдаж үнс болсон  гэх тэр номууд хийд, номын сануудын агуулахад шуудай, шуудайгаар байгааг түвдээс сонсоод австрали эр ихэд гайхаад буцсан. Хэдэн жилийн өмнө тэр дахиад Монголд иртэл нөгөө түвд нь номоо бүртгэж дуусаагүйгээр барахгүй, компьютертэй хэдэн монголыг хөлсөлчихсэн сууж байв гэнэ. Монголоос явах дургүй түвд насаараа дуусахааргүй сайхан ажилтай болж.


Манж-хятадын зэвсэг-шарын шашны  лам нар "бие, хувцасаа угаавал буян барагдана- хэмээн  мухар сүсэгтэй монголчуудаа айлгасны "ачаар"  тэдний ихэнхи нь сүрьеэ, бэтэг, бруцеллёз болон бэлгийн замын халдварт өвчнүүдэд нэрвэгдэн хүн амын өсөлтөд саатуулж байв.
Гэтэл, 1921 оноос өмнө монголчууд бөөс, хир, өвчинд баригдсан байв -гэдэг бол коммунистуудын зохиосон үлгэр гэцгээх болж. "-Тэгвэл өвөр монголчууд бас өвчин, хирэндээ баригдах нь яасан юм?! Тэгэхлээр худлаа л байхгүй юу-гэж нэг сурталч мадлахыг шахаж байна лээ. Дараах түүхийг баримтыг хааш нь нуух вэ: "...Өвөр Монголд 1950-иад оны эхээр явуулсан арьс өнгөний экспедицын материалаас үзэхэд: шинжлэн үзсэн хүн амаас, малжих оронд 47.2%, хагас малжих оронд 8.7%, газар тариаланы мужид 4.8% нь тэмбүү өвчтэй байжээ. Шилийн гол аймгийн монголчууд 1890 онд 84000 байсан бол 1936 онд 35000, Шинэ Барга аймгын Зүүн хошууныхан 1933 онд  10336 байсан бол 1950 онд 7670 болсон байв. Малжих орон гэдэг бол үндсэн нутгийн монголчууд бөгөөд, бүр тодорхой үзвэл, Хөлөнбуйр аймгийнхны 37.4%, Цахар аймаг 40.3%, Шилийн гол аймаг 47.3%, Улаанцав аймаг 56.3%, Зэхэмийн аймгынхны 15.0% нь тэмбүү өвчтэй гарчээ" \http://www.mongolmed.mn/article/2060\
Өөрөөр хэлбэл, монголчууд маань тэмбүү буюу "хятад яр"-д ихээр нэрвэгдсэн, харин хятадууд өөрсдийгөө эмчилдэг, бага халдвартай байж.

"...Buryat Mongols on Baikal Lake were already infected before the first Russian set foot in eastern Siberia. By tha way, the Buddhist monks undoubtedly made a significant contribution towards the spread of the disease in Tuva. Syphilis is certainly widely distributed in Tuva, and because of the lack of proper treatment, its later symptoms, almost unknown in Europe, are frequently seen: caved-in noses, and sores that are often gigantic...", хуудас 34,35, Otto Manchen-Helfen, "An eye-witness Account of Tannu-Tuva", 1929.

БНМАУ- "хятад яр" гээч тэмбүүг эмчлэн бүрэн устгаснаа 1960 онд зарлан баяр хийж  байсныг яах вэ. Гэтэл нөгөө тэмбүү сүүлийн жилүүд ардчилсан Монгол Улсад эргэн үзэгдэх болсон гэнэ. 2013 оны байдлаар, Монгол Улсад халдварт өвчний тархалтыг өнөөх тэмбүү тэргүүлсэн гэж Чимэдцэрэны Цэдэн-Иш эмч дурьдсан байна.http://shuud.mn/?p=338109

Дамдины Cүхбаатар Жанжинг Бодоогын баригчаар явсан гэх нь холгүй "ардчилагчид" ч бий.  1912 оноос хойш цэрэгт алба хаасан мэргэжлийн офицер атлаа нэг ламын үйлчлэгчээр явах уу. "Ардчилсан" түүхчид "-Хиагтад байлдах гамин байгаагүй", эсвэл "400 малчин яаж мэргэжлийн цэргүүдтэй байлдах юм бэ?" гэцгээдэг. Партизан өвгөд амь байсан бол таягаа барин "ардчилсан" чандруу нар луу дайрахсан.  Сүхбаатарын цэргүүдийн нилээд нь Хужирбуланд цэргийн сургууль хийсэн, 1912-1913 онд 5 Замын байлдаанд явж Өвөр Монголд хятадын цэрэгтэй тулалдсан  дайчид байсан. Эцэг орноо хамгаалж байгаа хүн илүү зоригтой байдгыг тэд яаж мэдэх вэ дээ.
Банзарын Өлзийханд\1902-1937\мэдүүлсэн нь: ...Хиагтыг анх чөлөөлөхөд  миний бие хамгаас урд явалцаж мөн хотноо дайран ороод хамт явсан нөхдүүдийн дотроос  Дашням гэдэг хүн дайсны суманд шархдаж унахад түүнийг орхихгүйгээр өргөн авч дайсны үл үзэгдэх газар хэвтүүлэн амийг аварсан билээ. Бас хоолойгоор шархадсан хуучин Эрдэнэ вангийн хошууны харъяат нэгэн хүний биеийг авч, унаж явсан мориндоо сундлуулан гарч Шивээ хэмээх хотноо эмнэлгийн газар хүргэж хэвтүүлэн амийг нь аварсан билээ. Тэндээс Хиагт хотноо эгж ирэхэд ардын цэргүүд дайсны хүчинд автаж хотыг орхиж гарсан учир миний бие буцахыг завдтал дайсны хэдэн морьтой хүн хөөн буудаж унаж явсан морийг оноход арга буюу явган арай чамай зугтаж  улаан цэргийн манаанаа хүрч амь гарсан удаа бии...". хуудас 789-790, "Монгол Ардын Журамт Цэргийн Дуртгалууд", 1985 он.

Хятадын цэргүүд Хиагтаас Зөвлөлт Оросоор дамжин  нутаг буцсан хэмээн "ардчилсан" түүхчид сурталчилдаг болж. Үнэн гэвэл, улаан оросууд зөвхөн хятад наймаачид, тариачид, тэдний гэр бүл, шархадсан гамин цэргүүдийг л галт тэргээр Манжуур лүү нэвтрүүлсэн. Нэг баримт: "...Eastbound were long trains carrying 20,000 Chinese refugees from Ungern's sack of Urga in Mongolia--wounded soldiers, merchants with Russian wives and Eurasian children, coolies, and an occasional European--being transported by Soviet Russia back to China...".
The Far Eastern Republic : Part 8 by Junius B. Wood, National Geographic Magazine, June 1922

Цэргүүдийн нь 70% өвөр монгол, буриад, халхуудаас бүрдсэн Азийн Морьт Дивиз Өргөө хот, Туулын хойд талын Улаан Хад, Дорнын говийн Чойрын Богд Уулын дэргэд хятадын цэргүүдийг бут цохисон ч үнэн, бас Сүхбаатарын цэрэг Хиагтад тутаан очсон гамин цэргийг хөөсөн нь ч үнэн түүх.

Социализмын үед өөрийн нам, засгийнхнаа дөвийлгөн түүхийг тайлбарладаг байсан ч болсон чухал явдлуудыг, "ардчилалынхан" шиг,  үгүйсгэдэггүй байв. Жишээ нь, "... Унгерн ба гамин цэргийн хооронд дайн дэгджээ. Генерал Го Цайтяны олон мянган цэрэг Нийслэл Хүрээнд бэхлэн суусан байж билээ. 1920 оны 11-р сард Нийслэл Хүрээг эзлэх гэсэн цагаантны анхдугаар оролдлого бүтсэнгүй...2-р сарын 3,4-ны хооронд Нийслэл Хүрээг эзэлж байсан гамин цэрэг ба Оросын цагаантны хооронд том тулалдаан болж, гамин бут цохигдон дийлдэж... Унгернд цохигдсон хятадын цэргийн хэсэг нь Хиагтын өмнө талд бөөгнөрсөн байна. Үлдсэн хэсэг нь Хятад руу, Чуулалт хаалган чиглэлээр зугатжээ... хуудас 356, "БНМАУ-ын Түүх", 1984, Улаанбаатар.

 Социализмын үед, ажилтай байхын тулд заавал залуу царайлаг, биерхүү байх албагүй, хүн хазгар ч, мангардуу ч байсан түүнд нийгэмд тустай, тохирох ажлыг нь олж өгдөг байсан. 2-хон жишээг татсу: Би 90-ээд оны дундуур аймгийхаа төвд очоод гуанзад ортол үүдэнд нь нэг гөлөрсөн эр зогсож байв. Танилаа. Нэгэн байгууллагад слесарь явсан залуу төрөл арилжаад хоолны шавхрууг горьдогч болсон нь энэ байв. Найз минь тэднийд байдагсан. Тэр жаахан "юмтай" гэмээр ч, сайн ажиллаад 80-аад онд шинэ жилээр байгууллагынхаа шилдэгээр шалгарсан байж билээ. Хөөрхий минь хөөрөөд улам зүтгэсэн байх. Эцэст нь, ардчилал гарснаар мань хүн залуугаараа ийнхүү золигт гаргагджээ. Одоо хэрхсэн бол доо хөөрхий минь, тэр уулзалтаас хойш олон жил өнгөрч. Цогтын Бямбасүх гээд бас нэг нөхрөө дурсая. Бид сумын номын саны "Тэргүүний уншигч" хүүхдүүд явлаа. Дэлгүүрт ирсэн шинэ номын эрлэгүүдийн нэг нь тэр хүү байв. Тэднийх хожмоо нүүсэн. Аймгын гал унтраах ангид ажилладаг болсон хойно нь би найзтайгаа эргэн уулзаж билээ. Бие хаа сайтай түүнд хувцас нь сайхан зохино. Эхнэр нь сулхан ч тэднийх айлын дайтай амьдардагсан. Би найзындаа олон удаа өнжиж, хонож, ээжийнх нь хийсэн хоол, цайг багаасаа л зооглосон... 90-ээд оны сүүлээр, нэг өдөр Бямбасүх Улаанбаатарт ирчихсэн, үс сахалдаа баригдсан явахтай нь тааралдав. Тэр хотод хог түүдэг болж. Дараа нь тэр минь суга таягтай явж тааралдав. Нүүрс хулгайлж байгаад тэр галт тэргэд хөлөө дайруулж. Дахиж бид хоёр уулзаагүй. Сүүлд, дүү нь хөдөөнөөс дөнгөж ирээд явахтай би таарав. Тэр: -Ахтай та таараагүй биз? Галт тэргэд дайруулж нас барсан нэг хүний зургыг ТВ-ээр үзээд би ирлээ. Ахтай төстэй, таягтай хүн байсан- гэхийг нь би харуусан сонссон билээ. Нийгэм гэнэт доргиогүй бол найз минь өдийд амьдарсаар л явахсан даа. Хайран найз минь...

Ардчилал гээч өөгүй юм байдаг гэж цээжлэнгүүт 1990 онд доторхи цаг нь зогсчихсон хүмүүс Монголд олон байна. Тэд муу бүхнийг соцмализм руу чихдэг.  "Ардчилагчид" ойгоо тэмдэглэх болохоор "бид та нарыг гадаад паспорттой болгосон,  шар сонинтой болгосон, малыг чинь өгсөн" гэхээс биш, тэд Монголын үйлдвэрүүдийг сүйрүүлж, ажилчдыг нь гудамжинд орхисноо, сумдыг номын сан, нийтийн халуун усгүй болгосноо   огт ярьдаггүй.

Хэдэн жилийн өмнө албан ёсны нийтлэлч “ардчилалын ачаар манайхан гар утастай болсон” хэмээн техникийн дэвшлийг ардчилсан нам руугаа тохон ярьж байж билээ.
Үнэндээ 1990-ээд онуудад, айлаар бол "ардчилал" гэсэн гоё баг өмссөн нэг хүү нь  гэрийнхээ зуухыг урд хөршдөө сэм зарчихсантай адил юм Монголд болсон. 1990 онд монголчуудыг сэрээх гэсэн хүмүүст өвгөдийн маань цоглог бүрээн дуу биш, хаанахынх нь тодорхойгүй жингэнэсэн хонхны дуу санаанд орсон нь хачин. "Сэрэнгүүтээ" манайхан хамаг юмаа сүйтгэж, нурааж, хулгайлж эхэлсэн нь бүүр ч хачин. Манжууд: -Уулын орой дээрээс дун бүрээ хүлээхэд нь айл бүрээс бүрэн зэвсэглэсэн монгол цэрэг гарч ирж байна. Тиймээс эднийг хонх, дамар дуугарахад айл бүрээс орхимжтой лам гарч ирдэг болгоно- гэсэн гэдэг.  Тэд ч санасандаа хүрсэн.

Зах зээл, шинэчлэл Монголд 90 онд биш, Горбачевын өөрчлөн байгуулалтын нөлөөгөөр  уг нь 1986 онд эхэлсэн. Автозасварын заводын ажилчин: -манайхан тоног төхөөрөмжөө түрээсээр авч, сэлбэгээ үйлдвэрээсээ худалдан авч сард 8-15 мян. төгрөг авдаг болоод байтал ардчилал гарч ирээд сүйрүүлсэн- гэж ярьж байна лээ. Хятад, Вьетнам шиг, сүйрэл, сүйтгэлгүйгээр, дэс дараатай, алгуур зах зээлд шилжиж байсан тэр үед хөрөнгө идэж чадахгүйгээ гадарласан этгээдүүд ардчилсан хувьсгал, өмч хувьчлал нэрээр бужигнуулан завшиж санасандаа хүрсэн.

Эрүүл саруул, боловсролтой, мэргэжилтэй хүмүүстэй БНМАУ-ыг үйлдвэр, халуун ус, номын сантай нь 1990 онд Жамбын Батмөнх ардчилагчдад хүлээлгэн өгөхийн өмнө тэднээс "-Монголчуудын олон жил бүтээсэн их баялагыг нь бид сүйрүүлэхгүй, завшихгүй, өөрсдийг нь амаар нь шороо үнхүүлэхгүй!!!- гэсэн өчигийг ард түмний өмнө авах ёстой байв. Гэтэл Батмөнх тэгээгүй, бүхэл бүтэн улсыг тэдэнд зүгээр л бэлэглэсэн. Монголынхоо төлөө хуруу, үзэг,  нүд, толгойгоо чилээсэн Юмжаагын Цэдэнбал гуай байсан бол лавтайяа тэднээс ам өчиг авах байсан. Цэдэнбалыг оросууд биш, харин эд баялгаа сүйрүүлж байсан хүмүүс л Монголд ирүүлэх сонирхолгүй байсан биз.

Худалдаа, бэлтгэлийн яамны барилга засварын контор 1991 онд тарсан. 100-аад хүнтэй тэр газрын архив нь ч одоо олдохгүй байна. Улсын архивт очиж асуухад ч сураггүй байна. Байран дээрээ байхгүй хувийн 2 бригад болж тарсан байсан.
1970 онд манай газар тариалан 1500 трактортой, 1500 ХААН-н инженертэй болсон байж. Хамгийн сүүлд байгуулагдсан Хурахын САА-ыг өмч хувьчлалаар үнсэн товрог болгожээ. Батширээт сум зүүн бүсийг гэрийн тавилга, модоор хангадаг модны үйлдвэртэй байсныг хувьчлал нэрээр дампууруулсан.
Дарханы ахуй үйлчилгээний удирдах газар 1989 онд монголд анхны хувьчлагдсан байгууллага болсон. Ховд аймгын Мянгад суманд халуун ус 1997 онд үгүй болсон. Увсын Наранбулаг сумын халуун ус 90 оны эхээр сүйрээд 2005 оны үед л сэргэсэн.

Хохироогчын хөшөө сүндэрлэсээр буй "ардчилсан" Монгол Улсад, хохироогчын эрхийг дээдэлдэг, сүүлийн жилүүдэд гэмт хэрэгтнүүдийг байн байн олноор  сулладаг болж, тэр 7.1-ны  дараах өршөөлөөр 12-хон настай охиныг хоолойг нь хэрчиж хөнөөсөн алуурчдыг ч -насанд хүрээгүй- хэмээн суллан, шоронууд бараг хоосорсон гэдэг.  Хохирогчдын ар гэрийнхэн хичнээн тарчилж яваа бол. 2013 онд 5 настай хүүг заазуурдан тарчлаагаад 8 жилийн ял авсан тэр яргачин магадгүй, "-Би  өршөөлөөр суллагдчихна- гээд өөдрөг суугаа биз. Эргэн сануулахад: http://www.unen.mn/content/26484.shtml

Цэдэнбалтаны "идсэн" нь одоогийнхны хажууд далайн дусаал. Цэдэнбал өөрөө хэдэн ном л идсэн байх. 90 онд Монголыг яаж сүйрүүлсныг бодоход хардах сэрдэх үндэс Цэдэнбалд даргад байсан нь харагдаж байна. Ямар ч бизнес эрхэлж яваагүй мөртлөө гэнэтхэн олон тэр бумын хөрөнгөтэй болсон улс төрчид олон байна.

2010 оны зуны нэгэн өдөр би Таван Толгойн тэнд байсан зөвлөлтийн цэргийн ангийн балгас дээр очлоо.  Тэнд "Портер"-той хэдэн хүн тоосго авахаар очсон байв. 20-иод жил өнгөрсөн ч ардчилагчдын хараадаг социализм, орос хоёрыг монголчууд мөлжиж дуусаагүй л байна. 1912 оны зун явахад Булганы Дашинчилэны дэргэд байсан зөвлөлтийн цэргийн газар доор булаастай шатахууны маш олон зузаан савыг гаргасан, дараа явахад  тэдгээрийг автогенаар зүсэж тэнийлгээд авч явахад бэлдсэн байв.

Оросын коммунистуудад биггий хэл, цагаантан, ногоонтнуудад нь  ч  дургүй манай "ардчилагчид"  Хятадын коммунистуудад ч элэгтэй гэлцэнэ. Урд зүг рүү харж байгаад оросуудыг хараан зүхээд "ардчилагч" болдог нь хачин. Ардчилсан ямаа, ардчилсан биш ямаа гэх нь холгүй байдаг "ардчилагчид" маань ардчилсан биш намынхантай "ашигтай" үед тэврэлддэгийг  монголчуудад хохиролтойгоор хийсэн Оюу Толгойн гэрээ.
Манжийн дарлалын үед ч монголчууд их сайхан хүмүүжилтэй байсныг нь шашныг хорьсон   социализм муутгасан- гээд л  90-ээд оны эхэнд ардчилагчид халаглан байв. Тэгээд будда битгий хэл дэлхийн бүх шашныг Монголд цэнгүүлэв. Одоо аль ч суманд очиход шинээр баригдсан соёлын төв нь суварга, сүм, хийд. Тэглээ гээд  монголчуудын араншин ихээхэн доордсон гэхээс биш лав л дээрдсэнгүй.

Хэзээ нэгэн цагт үндэстний түүхийн ном бичигдвэл, тэнд Монголд 1990 онуудад хувьчлал нэрээр ард түмний өмчииг хулгайлсан, сүйрүүлсэн, 2000 оноос үй олон цагаачдыг оруулсан   хүмүүсийг нэрлэх бизээ.

21. "Монгол Улс шоволзоод байна уу, эсвэл цухуйгаад байна уу?".

Нийтлэлч Алхана Болд.\дуусаагүй, ноорог\No.21. "Монгол Улс шоволзоод байна уу, эсвэл цухуйгаад байна уу?".
Хэдэн жилийн өмнө Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын Зөвлөх гэх залуу : -Монгол Улс энд тэнд шоволзоод байх хэрэггүй" хэмээн ТВ-ээр  зөвлөж байв. Шоволзох гэдэг үгийг хулгана, зурам мэтийн бичил биетэн дээр л хэрэглэдэг. Үхэр, адуу, баавгай, хандгайг монголчууд "цухуйв" гэхээс биш, "шоволзов" гэж хэзээ ч ярьдаггүй. Бар улс болгоно гээд байсан түшмэд одоо Монголыг хулгана улс болгохоор шийдэв үү?!  Эх орноо худалдсаны дараа  Богд Уулын ард шоволздог Улаанбаатар улстай үлдэх нь  үү!? Монголчуудыг ганц хонхорт цуглуулаад буйд ямар зорилго нуугдана вэ? Хэнд зориулж асар өргөн нутгийг маань чөлөөлөөд байна, уурхайнханд уу, аль эсвэл бусад улс үндэстнүүдэд үү?  Нутгаа сахин үлдсэн монголчууд уул уурхайнхны дарамтад  удаан тэсэхгүй Улаанбаатарт луу дүрвэнэ гэж тооцоолоод байна уу? 100 000 айлын орон сууцын сургаар "-2 хүүхэд дээд сургуулиа дүүргэхээр нь малаа зараад хот орно" гэхчлэн ярьж суугаа малчид олон байна. Яагаад -20 000-ын сууцыг Өндөрхаанд, нийслэлийг Хархоринд шилжүүлж, тэнд 30 000-айлынхыг барьна -гэхгүй байна вэ? Нийслэлээ шилжүүлсэн казакууд хүртэл Монголыг минь -ганцхан хоттой улс- гэж шоолоод байгаад дургүйцэх биш, бид харин ичих, сэхээрэх хэрэгтэй биш үү.
Сингапур шиг жаахан "аралд" биднийг цуглуулаад ч зүгээр байсангүй, газрын наймаа хийж байна биш үү?
 Улс төрч, боксчин, дуучин, хүүхдүүд нь ч "Казахстан Алга!!!"\Казахстан Урагшаа!!!\ гэх манай баруун хөрш- Казахстан их гүрэн болох зорилт тавьсан бололтой бол Монгол Улс “туулай” улс болох зорилт тавив уу? Геополитикт, аливаа улсыг нутгынхаа чинээ ирээдүйтэй, эсвэл тэр хэмжээгээр сонирхлыг татагч гэж үздэг. Гэтэл "Монгол Улс жаахан" гэх монголчуудыг  гадныхан гайхдаг...
Дэлхийн 200 улс дотроос 18-д ордог том нутагтай улс цухуйж, дүнхийхээс өөрөөр харагдахгүй.  Монгол Улс одоогоор Азийн цээжинд тарган үхэр шиг дүнхийн зогсоно. Монгол Улс Францаас 2.83 дахин том, Италиас 5.2, Сингапураас 2338, Вьетнамаас 4.7, Японоос 4.2, Өмнөд Корейгоос 15.7, хойд Корейгоос 12.9,  хоёр Корей нийлснээс 7.1 дахин том нутагтай. 
1. Орос-          17.075.400 км.кв
2. Канад-          9.984.670
3. Хятад-          9.596.960
4. АНУ-            9.372.610
5. Бразил-         8.547.000
6. Австрал-       7.686.850
7. Энэтхэг-       3.287.590
8. Аргентин-    2.760.990
9. Казахстан-    2.717.300
10. Судан-         2.505.810
11. Алжир         2.381.740 ...
12. Конго          2.345.410
13. Сауд. Араб-2.218.000
14. Мексик-             1.972.550
15. Индонез-           1.919.440
16. Ливи-                1.759.540
17. Иран-                 1.648.000
18. Монгол-            1.564.116
19. Перу-                 1.285.220
20. Чад-                   1.284.000
21. Нигер-               1.267.000
22. Ангол-               1.246.700
23. Мали-                1.240.000
24. Ө.Африк            1.219.912
25. Колумби            1.138.910
26. Этиоп-               1.104.300
27. Болив-               1.098.580
28. Мавритан-        1.030.700
29. Египет-             1.001.450
30. Танзани-                  945.090
31. Нигери-                   923.768
32. Венесуэл-                916.445
33. Намиб-                    825.418
34. Пакистан-               803.940
35. Мозамбик-              801.590
36. Турк-                        780.580
37. Чили-                      756.950
38. Замби-                    752.614
39. Мьянмар-                678.500
40. Афганистан-           647.500
41. Сомали-                  637.657
42. Төв Африк-             622.984
43. Украйн-                  603.700
44. Ботсван-                 600.370
45. Мадагаскар-           587.041
46. Кени-                      582.650
47. Франц-                   547.030
48. Иемен-                   527.970
49. Тайланд-                514.000
50. Испани-                 504.782
51. Туркмен-                488.100
52. Камерун-               475.440
53. Папуа Гвиней-      462.840
54. Швед-                    449.964
55. Узбекистан-          447.400
56. Марокко-               446.550
57. Ирак-                     437.072
58. Парагвай-              406.750
59. Зимбабве-             390.580
60. Норвег-                 386.000
61. Япон-                    377.835
62. Герман-                 357.022
63. Конго Улс-            342.000
64. Финлянд-             338145
65. Малайз -               329.758
66. Вьетнам-              329.560
67. Кот Дивуар-         322.460
68. Польш-                 312.685
69. Оман-                   309.500
70. Итали-                  301.230
71. Филиппин-          298.170
72. Эквадор-              283.560
73. Буркина Фасо -    274.400
74.. Шинэ Зеланд-     268.680
75. Габон-                  267.667
76. Гвиней-                245.857
77. Их Британи          244.101
78. Гана-                    238.540
79. Румын-                 237.500
80. Лаос-                    236.800
81. Уганда-                236.040
82. Гайана-                214.970
83. Беларус-               207.600
84. Киргиз-               198.500
85. Сенегал-              196.722
86. Сири-                  185.180
87. Камбож-              181.040
88. Уругвай-              176.220
89. Тунис-                 163.610
90. Суринам-            163.270
91. Непал-                147.181
92. Бангладеш-         144.000
93. Тажикстан-         143.100 
94. Грек-                   131.940
95. Никарагуа-         129.494
96. Эритрей-            121.320
97. Хойд Корей-       120.540
98. Малави-              118.480
99. Бенин-                112.620
100. Гондурас-         112.090
101. Либер-              111.370
102. Куба-                 110.992
103. Болгар-             110.910
104.  Гватемал-        108.890
105. Исланд-            103.125
106. Өмнөд Корей-  99.274
107. Унгар-               93.030, 108. Португал-         92.391, 109. Иордан-            92.300, 110. Серб-                88.361, 111. Азербайжан-    86.600, 112. Австр-              83.871,  113. Араб Эмират-  83.600, 114. Чех-                  78.866, 115. Панам-             75.570, 116. Сьерра Леон-  71.740, 117. Ирланд-           70.273, 118. Гүрж, 119. Шри Ланк, 120. Литва, 121. Латви, 122. Того, 123. Хорват, 124. Босни Герцоговина, 125. Коста Рика, 126. Словак, 127. Доминикан, 128. Бутан, 129. Эстони, 130. Дани, 131. Нидерланд, 132. Швейцар,  133. Гвиней Бисау 134. Молдав, 135.  Бельги, 136.  Лесото, 137. Армени, 138. Соломон арал, 139. Албани, 140. Экваторийн Гвиней, 141. Бурунди, 142. Гайти, 143. Израйл, 144. Руанда, 145. Македони, 146. Белиз, 147. Жибути, 148. Сальвадор, 149. Словени, 150. Фижи, 151. Кувейт, 152. Свазиленд, 153. Зүүн Тимор, 154. Багам, 155. Черногор, 156. Вануату, 157. Катар, 158. Гамби, 159. Ямайк, 160. Ливан, 161. Кипр, 162. Бруней, 163. Тринидад Тобаго, 164. Кабо Верде, 165. Самао, 166. Люксембург, 167. Комор, 168. Маврики, 169. Сан Томе Принсипи, 170. Доминика, 171. Тонга, 172. Кирибати, 173. Микронез, 174. Бахрейн, 175. Сингапур, 176. Сент Люси, 177. Андорра, 178. Палау, 179. Сейшел, 180. Антигуа Барбуда, 181. Барбадос, 182. Сант Винсент, 183. Гренада, 184. Мальта, 185. Мальдив, 186. Сент-Китс, 187. Маршалл, 188. Лихтенштейн, 189. Сан Марино,  190. Тувалу, 191. Науру, 192. Монако, 193. Ватикан.
Тээврийн жолооч 30-аад жил  Монголоороо холхиод ч 360 сумынхаа  3-4-д очиж амжаагүй л байдаг. Монголын бүх уул, хөндийг үзнэ гэвэл хүний нас хүрэхгүй. Асар уудам Монгол орноороо явах нь битгий хэд Таван Шар, Улаанхуаранаа ч сайн мэдэхгүй насыг өнгөрөөж байгаа хүмүүс олон байна.  Бусдын амыг дагаад манайхан -талын Монгол гэцгээдэг. Гэтэл яваад үзэх юм бол Монгол үндсэндээ уулархаг орон шүү дээ.

20. "Монголчууд ДЭЛХИЙ-г тэжээх гэж зүдэрч байна".

Нийтлэлч Алхана Болд.\дуусаагүй, ноорог\No.20. "Монголчууд ДЭЛХИЙ-г тэжээх гэж зүдэрч байна".
"Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжъе!' гэсэн уриа Монгол Улсад бий. Даанч, манай дарга нар  түүнийгээ учир, утгыг олигтойхон тайлбарладаггүй. Ихээр тайлбарлах гэхээр үндэс-ийн гээч үгээ ч  тэд тайлбарлах ёстой болно. Жишээ  нь, вьетнам засварын газрууд, корей ресторанууд "үндэсний" буюу "үндэс+ийн үйлдвэрлэл" үү? Тэд "монгол үндэстэн+ий үйлдвэрлэл" лав биш.
"Буян" Базарсадын Жаргалсайхан -хөрөнгөтнүүд л Монголыг авч явна- гэж ярих дуртай. Онолын хувьд тийм ч байж магад. Олонхоо ядууруулах замаар баяжсан цөөнх маань хүүхдээ филиппин хүүхнэээр бүүвэйлүүлж, англи багшаар хэлд оруулж, машинаа вьетнам залуугаар засуулж, барилгаа хятад эрчүүдээр бариулж....байна. Удахгүй тэд гэр, дэлгүүр,  оффисоо, ордоноо негрүүдээр хамгаалуулна гэх байх.

Дэлхийг тэжээх гэж зүдэрч яваа нь зөвхөн баячууд ч биш. Монголчууд бүгдээрээ. Хэдэн жилийн өмнө, манай сумынхан “Чингис” зочид буудлын нэг жижиг танхимд ярилцлага хийв. Яриа халаад эхлэнгүүт зохиогчид нь “-Хэдүүлээ нэг ресторанд очиж цай, хоолтойгоор  тухтай ярилцъя” -гэсээр хүмүүсээ тусгай автобусад суулган явсаар хятад ханз хаягтай нэгэн рестораны өмнө ирээд зогсох нь тэр\тэр үед Улаанбаатар хятад, корей хаягаар дүүрсэн байсныг "Даяар Монгол"-ынхон болиулсныг та мэднэ\. Би гайхан "-Нутгийнхны хоолны газар, эсвэл монгол ресторанд орлого оруулахгүй яасан юм бэ?” хэмээн хажуугийн хүнд хэлж дуусаагүй байхад , бүгд, таягтай хөгшид ч шурхийн орчихож билээ. 
Саяхныг хүртэл галт тэргэний буудалд,  дамжин өнгөрч буй жуулчдад зураг наймаалах гэсэн монголчуудаа цагдаа нар баривчилж, зургыг нь хурааж, Хятад, Орос руу аваачих мөнгийг нь хамгаалдаг байв.. Барууныхан Хятадад мотоциклоор аялах нь ховор. Учир нь, тэд хятадуудыг- хөтөч, орчуулагч, тогооч, хянагчийг хөлсөлж "хан хүү шиг аялах" албатай болдог. Өнгөц харвал цагдаагийн улс мэт ч, үнэндээ тэд ийм аргаар жуулчны мөнгийг сааж, хүмүүүсээ ажилтай байлгаж байна.

2011.4.29-нд жишээ нь, ТВ9-өөр Таван Толгойн нүүрсийг тээвэрлэж буй хэдэн зуун жолоочийн 90% нь хятадууд бөгөөд монгол жолооч Хятадын нутагт 10км-т орох эрхгүй байхад хятадууд манайд 250км ороод тансаглаж байгаа тухай сурвалжлага явж байсан.

Социализмын үед  малаас бүх юмыг, яс, эвэр туурайг хүртэл үлдээлгүй тушаадаг байв. Гэтэл одоо яс уул талаар дүүрэн хэвтэж, жуулчдын гайхлыг төрүүлж, хонины ноос олон жил гуу жалгаар хөглөрсөн.

Монголчууд охид, эмсээрээ, ашигт малтмалаараа, цалин тэтгэвэрээрээ дэлхийг хангах, тэжээх гэж зүдэрч байна. Харийнхан газрыг нь ухаж, эмсийг нь хэрэглэн Монголоос  иж бүрэн үйлчлүүлгээ авч буй. Хүрэлбаатар эмчийн чадаагүй олон монгол эхнэрүүд өнөөдөр  харийнханд байна. Эхнэр гээч нь гадаадад сургуульд яваад ирэхэд нь бас нэг монгол эмийг жирэмслүүлчээд сууж буй цагаач байх жишээтэй...
Өөрийн цэргийг тэжээдэггүй ард түмэн, дайсны цэргийг тэжээнэ гэсэн үг яасан үнэн бэ?

 Харин Монголчууд очоод мөлжүүлэхгүй бол нь ирээд мөлжих гэж энэ хэтэрхий олон харийн гуанз, эмнэлэг бий болжээ.
Жишээ нь, жуулчид гадныхны тээврээр Монголд ирж, гадаад эзэнтэй буудалд байрлаад, гаднын ресторанд хооллон, гадаад эзэнтэй тур оператороор Говь, Хөвсгөлөөр аялаад гадныхаа онгоцоор буцахад тэдний мөнгөнөөс шавхруу нь л монголчуудад оногдож байна...

2009 онд монголчууд өөрсдийн зураг, тооцоогоор цахилгаанаар явдаг авсаархан “Дуобус” хийчихээд олныг үйлдвэрлэх, экспортлох санхүүгээр гацчихаад байхад манай түшмэд ямар нэгэн шалтгаанаар корейн хуучин, өвөл монголчуудаар цонхны мөсийг маажуулдаг 400 автобусыг авч баян корейчуудыг тэжээсэн билээ.

Үйлдвэрүүдээ устгаж, импортынхоо татварыг тэглэснийгээ “бид ардчилсан хувьсгалаа хийсэн гэж онгирдог, амьдрал муу байна хэмээн гайхдаг. Дэлгүүрт, монгол, гадаад бараа, хүнс зэрэгцээд байхад гадаадынхыг нь авдаг хүмүүс амьдрал муу байна гэж гомдоллох эрхгүй.  Бид, монгол хүнээ голж, тойрч, харийнхныг тэжээж, баяжуулж тэднийг Монголын эзэд  болгочихоод сүүлд нь -Та нар биднийг мөлжсөн- гэж "новширч" чадах уу?!  "Битгий хуц" л гэнэ биз.

Төрийн дууллыг хүүхдүүдээрээ өглөө бүр дуулуулж байснаас “Би болж л өгвөл Монгол хүнийхээ хийсэн бараа, ургуулсан ногоо, бэлдсэн үйлчилгээг авна” хэмээн уншуулж баймаар юм. Америк-д нэгэн корей баян Хёндайгаа л унадагаар зогсохгүй, бас охин, хүргэнээ ятгаж "ядаргаатаад" байгаа тухай өрөөний минь анд ярьж байсансан. Уг нь Хёндай бол хөл дээрээ босохсон гээд байгаа хөөрхий биш, хэдийн босоод дэлхийгээр давхичихсан том компани шүүдээ.
Та монгол  хүний мэдлийн , эсвэл монгол хүн ихэнхийг эзэмшдэг компани, ресторан, зочид буудлуудаар л, тэр битгий хэл "Paradise"/диваажин/, "Super" мэтийн харь нэртэйгээр нь биш,  монгол нэртэйгээр нь үйлчлүүлэх хүмүүжилтэй байж л монгол үндэстэн маань тэсч үлдэнэ. Эс тэгвээс эх орон маань аажмаар Монгол Улс нэртэй ч харийн цагаачдынх болж хувирна.

Friday, January 3, 2014

19. "Боловсрол уу, хүмүүжил үү?".

Нийтлэлч Алхана Болд.\дуусаагүй, ноорог\No.19. "Боловсрол уу, хүмүүжил үү?".
 \үргэжлэл бий\
Морио дааганд нь сургадаг монголчууд өөрсдөө эмнэгээрээ өтөлж байна. Монгол үндэстэн хуваагдан доройтсон нь дайсан хүчтэй байв гэхээс илүүтэй өөрсдөөс нь, Монгол Улс дорой байгаа нь, бидэнд боловсрол, англи хэл дутсанаас бус харин үндэстнээ гэх хүмүүжилгүйгээс. Хүмүүжилгүй боловсролыг өгдөгөөс л Монгол Улс өөдлөхгүй байна. Боловсролоо ашиглан банк дампууруулдаг, хахууль авч эх орноо худалддаг монголчууд олон байна. Хүмүүжил гэдэг бол зөвхөн сайхан зантай, хогоо саванд хийдэг, нусаа гудамжинд нийдэггүй хүний тухай яриа биш юм. Монголчуудын хувьд хүмүүжил гэдэг бол үндэстнээ гэх үзэл\үндэстний үзэл\ буюу үндэстний эрх ашгаа дээдлэх хүмүүжил юм. Боловсролоо ашиглан улс, үндэстэндээ гайг таригсад олширлоо. Үндэстнээ гэдэггүй хүн гарз, гай 2-ын нэг болно. Монгол хүн уг нь адгуус шиг зөвхөн их идэх, уух гэж биш, харин үндэстнийхээ төлөө зүтгэх гэж төрдөгийг хүүхдүүддээ ойлгуулахсан. Асуудлууд үндэстний үзлээр л шийдэгдэнэ. Үндэстнээ гэдэг хүн хулгайлахгүй, хуурахгүй, хөлчүүрэхгүй, залхуурахгүй, завхайрахгүй, урвахгүй. Харьд тухалсан монголчуудыг ховхлон авчирч чадваас тэр нь зөвхөн үндэстний үзэл байх болно... Яах вэ? Монгол хүн мөрдөх ёстой Үндэстний язгуур ЭрхАшгийн жагсаалттай болох.  Үндэстнээ номлолтой, удирдагчидтай болгох, буцаад эр үндэстэн болох, үрсээ үндэстнээ гэх үзлээр хүмүүжүүлэх хэрэгтэй. Хүн боловсрол, хөрөнгөөрөө биш, юуны өмнө хүмүүжлээрээ гайхуулдаг болсон цагт л Монголыг хөгжсөн гэж ярьж болно.
Боловсролын Яамыг одоо Хүмүүжил Боловсролын Яам болгох хэрэгтэй.

18. "Энэ хэний нийслэл вэ!?"

Нийтлэлч Алхана Болд.\дуусаагүй, ноорог\No.18. "Энэ хэний нийслэл вэ!?"

Монголчуудыг 220 жил турш Манж-хятадын дарлалд, 70 жилийн турш Зөвлөлтийн нөлөөнд явсан гэмээргүй болж, Улаанбаатар дахь нэр, хаягыг нэг харахад Англи, Америкийн колони шиг, нөгөө харахад төвөөсөө корей, захаасаа вьетнамчуудад эзлэгдсээр буй мэт болов. Улаанбаатар дахь хаягууд бол монголчуудын толгой доторхийн тусгал гэвэл монголчууд оюун санаа, үзэл санааны хувьд огт тусгаар тогтноогүй бөгөөд,  боолын сэтгэхүйтэй, колони үндэстэн хэвээр байгаагын нотолгоо. Оросын колони  байсан гэж ардчилагчид ярих дуртай. Гэтэл тэр үед оросоор бичсэн хаяг Улаанбаатарт өдрийн од шиг цөөн байсан. Тусгаар тогтнолоо сэргээсэн гэх монголчууд 1990 оноос нийслэлийнхээ монгол нэр, хаягуудыг болиулж англи, америкийн колонийнх болгов. Саяхан нэг сири хүн -Улаанбаатарын нэр хаягт монгол гэх юм юу ч алга- хэмээн гайхаж байв.
Хотын захын жижиг дэлгүүр хүртэл "open", "closed", "sale", "off"... гэхчлэн бичиж байна. Зөв дуудаж чадахгүй ч гадаадаар хаягаа  хадчихвал монгол хүн пээдгэр болж, таашаал авдаг бололтой. Үнэндээ бол, өөрийнхөө биш, харин хүний юмаар бие биедээ гайхуулдаг монголчууд өрөвдмөөр. Хятадын Цагаан Хэрэмнээс хойшоо хол яваагүй Марко Поло гэх бичиг үсэг мэдэхгүй өнгөрсөн хүн өнөөдөр Улаанбаатарын төвд ном, дэвтэр сугавчлаад зогсдог болов...
Лам нь монголоор уншвал Ганданд очих хүн олдохгүйтэй адил юм уу даа. Ойлгохгүй юм сонсоод л монголчууд сайхан болдог. Өөрсдийгөө бид хүндлэхгүй байхад харийнхан ингэтлээ даврахгүй яах юм? Харийнхан болон тэдний хамсаатнуудыг 1-р зэргийн хүн, монголчуудаа 2-р зэргийнх гэсэн санаа Улаанбаатарын нэр хаягуудаас тодхон харагддаг.

Ямар ч монгол хүн, жишээ нь, хөдөөнөөс ирсэн малчин нийслэлийнхээ хаягуудыг саадгүй ойлгох эрхтэй. Улсынхаа нийслэлд төөрөхгүйн тулд орчуулагч хөлслөх, англи хэл сурах ял түүнд байхгүй!!!

Монголчууд нь эх хэлээ уландаа гишгэж байхад Монгол Улсад тухалсан цагаачид  монголоор бичих шаардлагагүй гэж цагаачид үздэг болж хаалганы бариулаас өгсүүлээд шаланд нь ч корей, англи, хятад, японоор бичсэн газруудад монголчууд орлого оруулж өөрсдийгөө доромжилж байна.
Тэд гэртээ байгаа юм шиг, бид тэднийд байгаа юм шиг болсоор байна.

Гэтэл хэдэн жилийн өмнө Монголын нийслэл хятад, солонгос бичигтэй хаягуудад эзлэгдсэнд дургүйцсэн хэсэг хөвгүүд зарим газрыг түйвээсэн билээ. Өмнө нь нөгөө залуус, хотын удирдлагуудад даварсан хаягуудыг болиулах талаар шаардлага тавиад тусыг эс олсон гэж би сонссон. Залуусын үйлдлийн маргаашнаас хотын удирдлагууд харийн бичигтэй үй олон хаягуудыг 1-2-хон хоногын дотор бүрэн буулгуулснаар, Монгол Улсын нийслэл буцаад монголын нийслэл шиг болсон билээ. Тэр залуус өөрсдийгөө золиослон хөдлөөгүй бол аягүйтвэл Улаанбаатар хот өдийд Бээжин, Сеүлийн дүүрэг мэт болчихсон байх байсандаа. Үндэстэн битгий хэл өчүүхэн цох хорхой хүртэл эх нутагтаа эзэн хэвээр байх дуртай. Харийнханд басамжлуулж байгаагаа анзаараагүй дүр эсгэн, зөвхөн хар амиа хичээн суусан монголчуудынхаа өмнөөс хийсэн тэр тэмцлийнхээ төлөө уг хүүхдүүд Ганц худагт хэдэн сар хоригдсон нь гайхалтай. Бид бусдаар, бусдын хүүхдүүдээр тэмцүүлж үр шимийг нь хүртэх дуртай бэртэгчид болсон бизээ. Өөрийн үндэстний эрх ашгийг 1-рт тавьдаг улс оронд бол хөвгүүд шууд цагаатгагдаж, тэр ч бүү хэл сайшаагдах байсан бизээ. Харин хуулиа хэрэгжүүлээгүй эрх баригчид болон хүний нутагт эзэн суухыг завдагсад хариуцлага хүлээх ёстой байв. Тэр цагаас хойш хятадууд ханз үсгээрээ хаяглахыг оролдсонгүй, харин солонгосууд дахиж энд тэндгүй хаягаа солонгосоор бичиж эхэлсэн харагдах боллоо.

Монголчуудынхаа гени, аюулгүй байдал, эдийн засаг, соёл, хэлийг хамгаалах үйлсийг зохион байгуулахын тулд л Монгол Улсын төр, засаг оршиж буй гэх.  Гэтэл тэд монголчуудаа  англи хэлжүүлнэ гэнэ. "Согтуу хүнд архи бүү үзүүл, сохор үхэрт худаг бүү үзүүл" гэж үг бий. Гадаадаар "согтсон" монголчууд тэгвэл монгол хэлээ устгаж дуусах  биз. Энэтхэг, Сингапурыг дууриаж байгаа бололтой. Монгол бол олон үндэстний улс биш, харин тэд бол аргагүй. Английн колони байсан Энэтхэг олон зуун сая үнтэй үндэстнүүдээс бүрэлдсэн улс.  Тамил хүн Хиндү хүнтэй хинди хэлээр нь ярьвал өөрийгөө доош нь хийсэн мэт, Пенжаб хүн, Тамилтай хэлээр нь харьцаж жижгэрэхийг  хүсэхгүй тул, энэтхэгчүүд хэнийхээ ч биш, англи хэлийг хоорондоо харьцах, төрийн  хэл болгож авсан юм. Сингапурт хятад, энэтхэгийн тамил гэсэн шал өөр 2 үндэстэн байдаг учраас  хэнийхээ ч биш англи хэлийг төр, бизнесийнхээ хэл болгосон.

Жишээ нь, Хельсинкэд гадаадын нийслэл, хотын нэртэй нэг ч гудамж байхгүй. Финүүдэд их тус хийсэн Оросын Александрын Талбайгаас бусад гудамж талбай нь  Финляндын нутаг, суут хүмүүсээр нэрлэгдсэн. Хельсинки-д хаягууд фин, швед хэл дээр\төмөр замын буудлаас бусдад нь\. Шинэ Зеландын Веллингтонд Куба гэсэн гудамж байдаг нь уугуул маори нэр. Норвегийн Осло-д гадаадын гудамж алга. Варшавт бараг бүх хаяг польшоор, Манила-д зөвхөн Тайландын гэх хэмээн англи, филиппинээр бичсэн ганц гудамж бий. Астана-д Гейдар Алиевын гудамжнаас өөр гадаад юм алга. Астана-ийн хуучин хороололд л Москва нэртэй жижиг гудамж бий гэнэ.
Монголчууд нийслэлээ улам харьжуулж байхад, харин 180 жилийн түүхтэй Акмолинск, Целиноградыг\Зөвлөлтийн үед\ казакууд 1998 онд Астана болгосноос хойш улам казакжуулж буйн заримаас дурьдвал:
-Улица Ленина- Абай Кунанбаев Көшесi,
-Карл Маркс-Кенесары,
-Буденный-Коркыт,
-Сакко и Ванцетти-ынхийг Букейханы ,
-Авдеев- Чокан Валиханов,
-Улаан туг -ыг Джанбосынов,
-Лихачев-ийг  Жубанов,
-Щербаков-ыг Алимжанов,
-Монина-ыг Акжайык,
-Лермонтов-Ильяс Омаров,
-Жуковский-г Байсекбаев,
-Куйбышев-ыг Баянауыл,
-Комсомольская-Желтоксан,
-Проспект Победы- Женис,
-Улица Мира-   Бейбитшилик Көшесi ...
Харин Улаанбаатарт:
-Монголынхоо их зохиолч, яруу найрагч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржоос  гудамжийг нь булаагаад Корейн Сеүлд,
-Монго Улсын Баатар Нэхийтийн Гудамжийг бас булаагаад  Корейн Нан Мян Жү-д,
-Цэцэрлэгт Хүрээлэнээ Туркийн  Анкара-д өгчээ.
Улаанбаатар бас Токиогийн Гудамж, Денверийн Гудамж, Бээжины Гудамжтай болжээ.
-Монголын дайчин Амарсанаагын Гудамжид санаархаад байгаа Чүн Гү-г монголчууд бид  мэдэх үү? Корейд байдаг хүн юм уу, уул юм уу, амьтан юм уу? Бид мэдэхгүй. Өвөг дээдэс, баатаруудын маань урдуур гишгэдэг тэр юу вэ, хэн бэ?! Эзэн Чингис Хааны мааань эцэг Есүүхэй Баатар,  эх Өүлүний гэх юу ч үгүй Улаанбаатарт  монгол хүн мэдэхгүй, танихгүй Чүн Гү гээч заларсны нууц нь юу вэ?!



Тува нар Кызыл нийслэлдээ Субээдэй Жанжины нэрэмжит спортын ордонтой болжээ. Гэтэл Тувачуудын ихэнхи нь уйгаруудын удам шүү дээ. Уйгар байснаа санасаар  тэнгэрт хальсан тува настнууд битгий хэл, Хөвсгөлийн тайгын цаатнууд ч уйгарууд гэдгээ мартаагүй байна лээ. Тэд урианхайн Сүбээдэй Жанжинд түй хамаагүй. Харин тува залуус дэлхийн хэмжээний өвөө нарыг хөөцөлдөх болж. Хүлэг баатрууддаа биш, 9 шидийн харийн юмнуудад өндөр цамхаг, том ордон, өргөн гудамж, талбайгаа бэлэглэсээр байх хооронд маань, дээл, бөх, хамаг юмаа монголчуудаас авсан тувачууд одоо бог, бод мал битгий хэл, баатруудыг маань ч тууж одох нь. Казакууд ч...
Буянт Ухаа цогцолбор гэж жижгэрч байснаас бид Есүүхэй, Сүбээдэй, Боорчи... -нхоо нэрүүдийг өгөх хэрэгтэй. Энх Тайваны нэрээ дайнч Аль-Кайда, америк, израйлуудад бэлэглээд өөрсдөө  Бөртэ-ийн Өргөн чөлөөтэй болох. Улаанбаатар гэх хачин нэрийг Есүхэй-гээр сольбол бүр сайн. Хамгийн өндөр, хамгийн том бүр Монголын нийслэлд монгол нэртэй байх ёстой.

Гаднын жуулчид "Монголын хүн амын хэдэн хувь нь корей, вьетнам бэ? гэхчлэн асуудаг болсонд бид гайхах, бухимдах хэрэггүй болжээ.

.Сүүлийн жилүүдэд Монгол Улс, түүний нийслэл Улаанбаатарыг үгүйсгээд байгаа мэт  “Seoul”, "Seoul”, “Seoul”, “Seoul”, “Seoul”, “Seoul”, “Seoul”, “Seoul”, "Korea", "Korea", "Korea", "Korea", "Korea"...гэх гудамж, байгууллага, үйлчилгээний газрууд үй олон болов. Монголд борооны дараах мөөг шиг олширсоор байгаа "Korea", "Vietnam" гэх хаягууд бол эзэлсэн газартаа тэдний хатгасан тугууд мэт.
Удахгүй Бээжины гудамжтай болно гэнэ. Тэднээр тохижуулсны төлөө гэнэ. Хувцас бэлэглээд л хүүхдэд нь нэрээ өгч болох уу? Гадаадын улс төрийн тагнуулчид УБ дахь хаягаас монгол хүний толгой доторхийг: харийг шүтсэн, харийнханыг давруулсан хүмүүс амьдардагыг мэдэж болно. Харийнхны мөлхөө түрэмгийлэлд үйлчилж байгаа нь яасан эмгэнэлтэй вэ?  Нийслэлд харийн нийслэлийн нэртэй гудамж байж бүүр ч болохгүй. Эд монголчуудыг хүндлэхгүй нь ойлгомжтой болсон тул бид өөрсдөө л өөрийгөө хамгаалах хэрэгтэй болжээ. Та бид Бээжин эсвэл Сеүлд суурьшаад даварч чадах уу? Харамсалтай нь, тэнд ганц ч цагаачийг  нэг ч хоног давруулдаггүй, өөрөөр хэлбэл, зочдоо зочдоор нь, гэрийн эздээ гэрийн эздээр нь байлгадаг зөв дэг журамтай нийслэлүүд. Токиод “Шинэ Хятад”, “Шинэ Бээжин гэхчлэн хаягууд байвал япончууд эмзэглэхгүй юү?
Эскимос, индиануудын нутгийг европчууд эзлээд Канадыг байгуулсан. Гэтэл франц хэлтнүүд Квебек мужийг тусгаар улс болгох гэж зүтгээд байдаг. Квебек мужид франц хэлийг мөрдүүлэх  хэлний цагдаа гэж бий. Энд франц хэлийг дээдлэх хуультай. Саяхан нэгэн итали рестораны хоолны цэсийг хэтэрхий их итали үгтэй байна хэмээн гэсэн мэдээлэл иргэдээс ирээд хэлний цагдаа очжээ. Тэд pasta, bottiglia зэрэг үгнүүдээ солихыг шаардаж. .http://www.theguardian.com/world/2013/mar/01/quebec-language-police-ban-pasta  Ирээдүйд монголоор хаягаа бичээд хэрэгтэн болж байх вий дээ, үр хойчис минь. Бас Латви, Литов, Эстонид хэлний байцаагчид бий. Аргагүй шүү дээ, эд нар бол нутагтаа суугаа хүмүүсийн улс. Францын Соёлын Яамыг хэлний цагдаа ч гэдэг.
Ирээдүйд, Улаанбаатар эргээд монголчуудын нийслэл шиг болох уу, эсвэл дэлхийн цэнгэлдэх байх уу, аль эсвэл Сеүлийн дүүрэг болох уу, Ханойн дүүрэг болох нь уу?

Англиар бичсэн нь харийнхныг шүтдэг монголчуудынх, харин солонгос, вьетнам хаягууд нь хэний "ажил" вэ?

Ж. Бат-Эрдэнэ бичсэн нь: "Тиймээ, муу солонгосуудаас хахууль авсан хотын захиргааныхны хийж байгаа ажил. Юу вэ, энд тэндгүй л солонгос гудамж. Чүн Гү гудамж, Сеүлийн гудамж, Нам Жу гудамж ч бил үү, юу вэ. УБ одоо солонгос юм уу. \http://forum.asuultserver.com/viewtopic.php?f=31&t=144616\

"13-р хороолол солонгосуудын эзэмшлийнх":
"...Энд бяцхан тооцоо хийж үзэхэд “Нарантуул” олон улсын худалдааны төвийн ард байх “Улаанбаатар” дээд сургуулийн гэсэн тодотголтой газрыг бүхэлд нь нийлүүлбэл нэг байтугай орон сууцны хороолол босчих хэмжээний том талбайг манай эрх мэдэлтнүүд солонгосчуудад өгсөн байгаа юм. Мөн энэ газарт ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг барьчихвал дээд боловсрол олгох нэрээр монголчуудын халаасыг суйлж буй хангүг ноёдоос илүү олон хүнд буян болно гэдгийг жирийн иргэд ярьж байгаа. Зөвхөн Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа л гэхэд дүүргийнхээ хэмжээнд 5-6 цэцэрлэг барихаар хөрөнгө мөнгийг нь шийдчихээд байхад газар олдохгүй байгаагаа учирласан байсан. Иймээс их хотын минь нэрийг зээлдэж, бизнес хийсэн хангүг ноёдын авсан газрын зөвшөөрлийг хотын удирдлагууд дахин нэг эргэн харж, шалгаад хэрэв хууль эрх зүйн үндэслэл нь байгаа бол Улаанбаатарынхаа газрыг солонгосчуудаас эргүүлэн авч улаанбаатарчууддаа ашиглуул­маар, цэцэрлэг сургуулийн барилга барьж ашиглалтад оруулмаар санагдсан. Хэрэв тэгвэл энэ жил цэцэрлэгт орж чадаагүй үлдсэн гэх 80 мянган хүүхдийн цөөн хэд нь ч болтугай гэртээ цоожлуулахгүй, аав, ээж нь арагшаа зовохгүй ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээх боломжтой болох юм...Нийслэлийнхээ нэрийг харийнханд өмчлүүлдэг улс манайхаас өөр байхгүй...".\ http://www.aravt.mn/content/7647/.htm\

Г.Мөнхнасан: "...Заримдаа би ер нь хаана явна вэ гэх бодол толгойд зурсхийн орж ирдэг болоод удав. Нэг л харь газар, хүний хотоор сэлгүүцэх мэт. Хажууханд “Гуашин” ресторан харагдана. Ялимгүй наашилбал буюу Баруун дөрвөн замын уулзварт нэгэн бяцхан хөшөө тавьчихаж.
“Ард Аюуш”-ийн гэх цэгт босгосон хөшөөнцрийн алдар нь “Чун-Гу”-гийнх юм байна. Монголын түүхэнд Ард Аюушаас маань илүү үүрэгтэй нөхөр бололтой. За тэгээд IV хороолол руу өгсвөл баруун гар талд “Tae Jo Young” зоогой байх.
Тэр хавь тэр чигтээ эрээн мяраан агаад бараг бүгдээрээ харь нэртэй ажгуу. Зүүн дөрвөн замаар зорчихуй “Нам Ян Жу”-гийн гэх бөөрөнхий чулуун хөшөө буй. Хаа хүрдгийг нь мэдэхгүй юм.
Ямар ч байсан дээрх нэртэй гудамж үргэлжлэх бүлгээ. Сансар хорооллын баруун, зүүн этгээдийн нэрс бүхэлдээ хятад, солонгосоор холилдон бичигджээ. Ерөөсөө Бээжингийн болон Сөүлийн хаа нэгтээ яваа мэт санагдах авай. Үе үе дотор чичирч, бие агдгасхийж байлаа. Дотор ихэд бачуурч, давчдсаныг ийн илэрхийлэв. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн/Хүүхдийн парк/-д “Сөүлийн цэцэрлэг” уржигдархан бий болов. Удахгүй Бээжингийн гудамжтай болно гэсэн. "Чайна таун", "Кореан таун" гээд л хотын төвөөс Туул голын эргээр битүү, бөөс, хуурс мэт шивжээ...". \http://www.bataar.mn/10012759\


Монголчууд болон гадаадын жуулчдын халаасыг, Улаанбаатарт борооны дараах мөөг шиг олширсон харийн эзэдтэй гуанз, ресторан, зочид буудал, шөнийн клуб, жуулчны газрууд л өдөр шөнөгүй "сааж" байна шүүдээ. Гадаадын аливаа нэг улс, үндэстний ийм газруудын тоонд одооноос хязгаар/квота/ тогтоож өгөхгүй бол Монголын нутагт "зочдын" ач гуч нар ирээдүйд эзэд, ноёд, эрхэм гишүүд, ерөнхийлөгч болчихсон, харин монголчууд бидний үр сад "эрхэмүүдийн" ширээг нь арчиж шүхрийг нь барьж, гутлыг нь гялалзтал тослоод сурчихсан тэр ч бүү хэл, биеийг нь хамгаалж бусад монголчуудтайгаа хэмх зодолддог болчихсон шогшиж явах вий.
 \үргэжлэл бий\

17. "Хүлцэнгүйтэл ба үндэстний хор шар".

Нийтлэлч Алхана Болд. \дуусаагүй, ноорог\17. "Хүлцэнгүйтэл ба үндэстний хор шар".
Дэлхийн хамгийн зоригтой байсан үндэстэн, дэлхийн хамгийн аймхай, хүлцэнгүй нь болжээ.

Дошин дээрээ тарвага  ч цор цор гошгирдог бол монголчууд гэртээ гайхамшигтай тэвчээртэйгээр гадныхны гарын шүүс болсоор, доромжлуулсаар  удаж байна. Харийнхан Монгол Улсад эрсийг нь битгий хэл, 15 настай хүүхдийн нь хөлийг хугалж, сэтгүүлч бүсгүйг  нь үсдэн зодоход ч  эзэн монголчууд таг дуугүй.  Уг нь тэд төв талбайдаа цугларч монгол хүнээ хамгаалах, эсэхийг эрх баригчдаас шаардах, асуух ёстой байв. Гэтэл, бид намайг л битгий зодоосой хэмээн залбиран сүүлээ хавчин гөлөн гөлөн явна.

"Хятадууд 16 настай хүүгийн хөлийг хугартал зоджээ":
"...Налайх дүүрэг дэх тоосгоны үйлдвэрийн хятад эзэд өчигдөр 16 настай Монгол хүүхдийн хөлийг хугартал зодсон хэрэг гарсан байна. Зодуулсан хүүхэд нь тоосгоны үйлдвэрийн ажилчин байсан аж. Тус үйлдвэрийн 50 гаруй Монгол ажилчин ажлын байрны нөхцлөө сайжруулахыг шаардаж, хятад эзэддээ хандсан юм байна. Гэтэл хятад эзэд нь шаардлагыг нь хүлээж авахаас татгалзсан аж. Энэ үеэр тэдний шийдвэрийг эсэргүүцсэн 16 настай хүүг тэд хөлийг нь хугартал зодсон байна..."\ news.gogo.mn/r/106422\

"Б.Батхишиг: Зодуулсан сэтгүүлчийн үс халцарч, эд зүйлээрээ хохирлоо":
 “BLUE SKY tower”-т ажилладаг нэг залуу ажлын байрандаа Солонгос хүнд зодуулж байна гэсэн дуудлага  “ТV 8” телевизэд ирсний дагуу сурвалжлах баг тус газар очсон юм билээ. Гэвч үүдэнд нь хамгаалалтын албаны хүмүүс камертай сэтгүүлчдийг хориглож, гар хоосон сэтгүүлчдийг ажлын байр руу  нэвтрүүлсэн. Сэтгүүлч  Минжин гар утсаараа бичлэг хийж, зодуулсан гэх залуугийн талаар яриа авах гэхэд тэнд байсан дөрвөн Солонгос болон хоёр Монгол хэлмэрч нь гэх хүмүүс нийлж гар утсыг нь булаан авч, бүлэглэн зодсон. Тэгээд өрөөндөө саатуулж, боож газарт  унагаан биенд нь нэгжлэг хийжээ. Энэ үед Солонгос хүмүүс гар утсаараа бичлэг хийж, хэл амаар доромжлон инээлдэн тохуурхсан. Зодуулсан сэтгүүлчийн үс нь зулгарч унаж гэмтсэн бөгөөд гар утсаа алдаж хохирсон байсан...\http://www.mminfo.mn/content/33847.shtml?alias=crime\

"МCS-ийн 200 хятад монголчуудыг зодсон байна":
http://www.youtube.com/watch?v=Ukgt8OGrWeU
"Хэсэг вьетнамчууд 2 монгол залууг зоджээ":
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1210205
 "Орхон аймагт хятадууд монгол залууг зоджээ":
http://www.unen.mn/content/16336.shtml
"Солонгосчууд монголчуудыг бүлэглэн зодов":
http://www.bataar.mn/10007150
 "Монгол залууг хятадууд бүлэглэн зоджээ":
http://chuhal.mn/r/13931
"Хужаа нар монгол цагдааг зодов":
http://factnews.mn/c4p
"Кореана" зочид буудлын эзэн монгол ажилтнаа зоджээ":
 http://www.news.mn/content/108020.shtml
.....................................

90-ээд онд нэгэн америк Хөвсгөл аймагт монгол залууг 7 буудан алахад Очирбатын Дашбалбар л эсэргүүцлийн цуглааныг зохион байгуулсан. Дашбалбараас хойш, хичнээн монгол алуулж, эмэгтэйчүүд хүртэл одуулсан ч манайхан дахиж үндэстнээ өмөөрч цуглаагүй. Нутгийн эзэнд  гар хүрсэн этгээд амь зулбан зугтдаг, насаараа ч дахиж зүглэдэгггүй бол, харин  тэр алуурчин бүүр монгол эхнэр авчихсан Хөвсгөлд тухтай амьдарч байна гэсэн яриа байна. Тэр 7.1-нд  тарган дарга нарыг өмөөрч гар хоосон цагдаа хөвгүүдээ тоосгодох болохоор "зоригтнууд" олноор олдоод байсан гээч. Бие биедээ арслан барс шиг омогтой атлаа, харийнхныг харахаараа манайхан хий нь гарсан бөмбөг шиг болчихдог.  Даяар Монгол , Хөх Монгол бүлгэмийн хэдхэн залуус хаяа тулалддагыг эс тооцвол, монголчуудын сүнс нь зайлж хадны сүг зураг болжээ.

Жил бүр, монголчуудад баяраас өөр юм бодогддоггүй наадмын өдрүүдэд, Төв Цэнгэлдэх орох замд харийнхан, тэдний зараал охид, хөвгүүд библийн товхимолуудыг атгуулах гээд зүтгэдэг. Монголчууд яах ч үгүй хэмээн тэд бардамнан байгаа нь тэр. Зарим оронд бол...

Харийнхан яагаад монголчуудыг эх нутаг,  тусгаар Монгол Улсад нь байн байн алж, зодож, гэмтээгээд байна вэ? Үүний шалтгаан нь Монголын хууль хүчнийхэн даварсан харийнхныг хатуу шийтгэдэггүй, монголчууд нэгийгээ өмөөрч, харийнхны балмад үйлдлүүдэд эсэргүүцлээ илэрхийлдэггүйтэй холбоотой.

Монголчуудыг юу хулчгар, хүлцэнгүй болгов, хар амиа хичээх үзэл үү аль эсвэл буддын шашин уу?

Автобусны жолооч гэнэтхэн -Арын тэргэнд ороод суучих!" гэхэд "-Яагаад?" гэж асуух хүн гардаггүй, бид бүгдээр, хөгшин, залуугүй хониноос амархан захирагддаг. Хашаандаа хонио оруулах гэж "хөөрхөн" ажил болдог билээ.

Монголчууд аймхай, хүлцэнгүй болсон нь саяхных явдал биш  ажээ:
 "...Энэ хөсөгт явсан бүх амдочууд их, бага хэмжээгээр зэвсэглэсэн байсан бөгөөд, хөрөнгийг нь дээрэмдэж байхад тэд  зүгээр харж зогсохгүй нь илэрхий байв. Харин монгол мөргөлчдийн хувьд, эсрэгээрээ, тэдний ихэнхи нь ямар ч зэвсэггүй бөгөөд, аливаа халдлагыг "өмнө хийсэн үйлийн маань үр" хэмээн хүлцэнгүй амсахад бэлэн байв..."\Вообще все амдосцы, ехавшие в этом караване, были более или менее сносно вооружены и у них заметно было решение не быть пассивными свидетелями грабежа своего имущества. Большинство же монгольских богомольцев не имело, напротив, никакого оружия и готово было перенести все обиды, философски обьясняя их только "плодом" своих же деянии..."\, хуудас 57, Г. Ц Цыбиков, "Дневник паломника от Гумбума до Лхасы", 1899-1902\.

"...Иногда к нам приезжали монголы, которые караулят перевалы через Бурхан-Будду от разбойников тангутов, или, как их здесь называют, оронгын. Лишь только завидят этих последних, караульные тотчас дают знать в Цайдам; там все прячутся куда могут. Подобные караулы содержатся летом в главных ущельях Бурхан-Будды от обоих прилегающих к этим горам хошунов — Дзун-засака и Барун-засака. Кроме того, цайдамские монголы стараются кочевать в топких болотах, куда конным оронгынам трудно пробраться. Однако разбойники ежегодно грабят и убивают тех же монголов. Эти постоянные грабежи довели несчастных цайдамцев до того, что они при нас собирались подавать через сининского амбаня богдохану просьбу о дозволении переселиться на Алтай...".
Прежевальский Н.М "От Кяхты на истоки Жёлтой реки".

 Манайхан “үхэр монгол” гэцгээдэг. Энэ “цолыг“ бидэнд хэн олгосныг би мэдэхгүй. Дэлхийн талыг захирч байх цагт монголчуудыг арслан, бараас өөр амьтантай харьцуулах аргагүй байсан нь мэдээж. Үхэр “цолыг” монголчууд нилээд сүүлд, гэхдээ өөрийгөө хамгаалахтай байхдаа хүртсэн байх. Учир нь, үхэр хэдийгээр өдөж, хоргоож, агнаж, идээд явахгүй ч, эвэртэйг ч хэлэх үү эвгүйрхвэл мөргөчихдөг шударга амьтан. Одоо бол бид үхэр “цолоо” хураалгаж “хонь” дээр буух нь уу? Хонь хонио л дээрэлхэхээс биш сүргээ хамгаалах ямар ч чадваргүй амьтан. Гэтэл, цэрэгт яваагүй, кросст гүйдэггүй турьхан хөлтэй, данхар цээжтэй ээмэг зүүсэн, эмэгтэйлэг, хэрүүлч авгай шиг ямаан омогтой  хөвгүүд маань сул дорой нэгэндээ дээрэлхэхдээ арслан, харин үндэстнээ гэх болохоор хонь мэт байх болж.

Эсвэл оросуудыг хөөж явуулснаас хойш Монгол Улсад хятадуудаас айх нь өвчны хэмжээнд хүрэв бус уу?! Хятад хүнийг "суперман" мэтээр үзүүлсэн зохиолуудыг зарим хүн бичсэн нь үүнд бас нөлөөлсөн байж мэднэ. /Үүнийг нь мэдсэн хятадууд айдсын түвшинг барихын тулд бараг л төлөвлөдөг, 2-3 сар тутамд Монголд хэдэн зуугуулаа бүлэглэн 2-3 монголыг зоддог болсон ч юм бил үү/. Барилгачин хятадуудын дунд хамгаалагч монголыг нэвширтэл зоддог "моод" гараад удаж байна. Нэгийгээ ирж хамгаалдаггүй олон мянган хүнтэй, бар, арслан, чонын нэртэй хамгаалалтын албадын утга юу вэ?

Сая интернетэд хятадын цагдаа нарын өөдөөс мод, чулуу барин дайраад буудуулж байгаа хэдэн уйгарын тухай видео тавигдлаа. Манайхан янз янзын сэтгэгдэл бичиж байна. Монголчуудын хар амиа хичээх, харийнхнаас айх нь шизофрени-ийн түвшинд хүрсэн бололтой. Сэтгэгдлээ бичихээс ч айдаг хүмүүс байдаг бололтой.
АНУ-д насыг элээж яваа нэгэн эр: -Энэ уйгарууд тэнэг байна. Тэд гадаадад гарч ухаантай тэмцэх хэрэгтэй- гэж сургаж байна. Би өөрийг нь гадааадад гарч тэмцээд байна уу, аль эсвэл Монголд амьдрах орон зайгаа цагаачдад чөлөөлөөд байна уу гэж бичтэл тэр -Наадах коммент-оо устга- гэсэн захиа бичив.

Тэр уйгарууд өлссөнөөс болж тэмцээд байна- гэж манайхны зарим нь бодоод байх шиг. Уйгаруудын гэдэс өлсөөгүй, тэд хувцасаар дутаагүй. Хүн бас сэтгэлээр өлсдөг гэдгийг бид л гадарлахгүй байх. Хамгийн баян уйгар эмэгтэй Ребия Кадыр тийм өлсгөлөнд нэрвэгдэн тэмцээд Хятадын шоронд сууж, эцэст нь АНУ-руу явсан. 
Эсвэл уйгар хүн бусад уйгаруудынхаа, танихгүй нэгнийхээ төлөө тэмцдэг гэдгийг Монголын материал, хөрөнгөчид бид ойлгохгүй биз. Тэр уйгарууд тэгж "тэнэгтсэнээрээ" ард түмнийхээ хүслийг зарим хятадуудад ойлгуулж ч байгаа юм бил үү. Хятадууд  өөрсдөө ч 30-аад онуудад Японы эсрэг "тэнэглэн" тулалдан амиа үрсэн. 


Мартчихаж. Монголчууд бас "зоригтой". Гэхдээ бид сонин зоригтой. Монголчууд маань тарган дарга нарыг өмөөрөх болохоороо зэвсэггүй монгол цагдаа хөвгүүд рүүгээ "зориглон" дайрч чулуу, цементээр цохиж цустай нь хутган, гэмтээдэг шүү дээ. Хужаа нар 15 настай хүүхдийн маань хөлийг хугалж, ажилчин залууг маань цусанд нь хутгаж, корей нар сэтгүүлч бүсгүйг маань үсдэн зодчихсон байхад нөгөө олон монгол зуун "зоригтнууд"-аас хэн ч ирдэггүй, "ухаантай" монголчууд бид Чингис Хааныхаа талбайд эсэргүүцлийн цуглаан ч хийдэггүй, хар амиа хичээн гөлөн гөлөн сүүлээ хавчин холуур явдаг биз дээ. Нөгөө муухай "Хөх Монгол", Даяр Монгол"-ын "тэнэгүүд" л очдог байх. Монголчуудын дунд байгаа цөөхөн зоригтонг хүчний байгууллагууд  шуурхай гэсгээн цээрлүүлдэг. Харийнхан дураараа аашилж болдог, харин монголчууд хариулж болдоггүй байдал Монгол Улсад үүсчихээд байна.


Монголчуудыг эсгий туургатан киргиз, казак, тува, якут нарын араншинтай харьцуулъя:
Тэд бидэнтэй ижил нүүр царай, адилхан нүүдэлчин, малчин үндэстэн. Тува нар буддын шашинд, киргизүүд лалын шашны нөлөөнд удсан. Биднээс ялгаатай нь  тува, киргизүүд хүлцэнгүй биш. Киргизүүд гэж айхтар тэвчээргүй хүмүүс байдаг...

Казакстанд цэцэглэсэн таслахын тулд 1986 онд Михайл Горбачев тус удирдагч Кунаевынх нь  оронд орос хүнийг томилтол казакууд эмзэглэн босч, Алматад тэднийг дарахын тулд10 мянган цагдааг оруулж байсан билээ.

Казакстанд турк, хятад ажилчид даварвал дор нь дарчихдаг ажээ. 2010.9.17-нд , Актюбинскд, 20-иод хятад ажилчид цуг байсан 3 казакыг зодож. Анхааруулгыг нь тоогоогүй "зочид"-ынхоо 2-ыг хамгаалагчид буудчихаж. Дараа нь баахан казак, оросууд давхилдан ирээд хятадуудыг балбав. 6 \2 нь бууны шархтай\ хятадыг нисдэг тэргээр эмнэлгэд хүргэв\...Официальная версия такова: драку затеяли китайцы, которые стали избивать казахстанцев. Когда вмешалась охрана, иностранцы продолжили избиение казахов, тем самым, «спровоцировав применение спецсредств», а именно огнестрельного оружия. Охранники, стрелявшие поначалу предупредительными, были вынуждены открыть огонь на поражение. В результате пострадали двое граждан КНР. После этого толпа казахстанцев устроила охоту на китайцев: еще несколько из них были жестоко избиты. Что касается казахстанцев, то пострадавших из них было зафиксировано всего трое. Зато в местной БСМП сейчас находятся шестеро пострадавших китайцев, которых доставили в областной центр вертолетом. Двое из них – с огнестрельными ранениями, еще четверо – с сотрясением головного мозга. На данный момент состояние пациентов удовлетворительное и, по словам актюбинских медиков, опасений не вызывает. Как явствует из сводки ДВД Актюбинской области, обстоятельства и причины происшествия выясняются, уголовное дело возбуждено по статье 257 УК РК «Хулиганство»...\http://caspionews.kz/?p=1269\...

Киргизүүд ч бас эх орондоо монголчууд шиг харийнханд дээрэлхүүлэхийг тэвчдэггүй ажээ:
\...- Мы охраняем китайскую компанию «Jhong ji Mining company», которая работает на участке Бучук, наша вахта 10 дней, в день происшествия должны были сдать последнюю смену. Около двух часов дня начали приезжать машины. Были одни мужчины, многие из которых были разъяренные, в машинах были камни и палки. Мы слышали, что они поедут на комбинат «Кыргызалтын» в Сары-Солтоне. Были спокойны. Дорога, ведущая на участок Бучук и в «Кыргызалтын», одна, но потом разъединяется. Ближе к вечеру их прибывало все больше. Как только стемнело, они начали избивать китайских работников. Затем они рванули в нашу сторону, мы произвели предупредительные выстрелы, но они не отреагировали. Мы стреляли в воздух, и так у нас закончились патроны. Затем они избили и нас, отобрали у нас оружие. Сожгли вагон, в котором мы жили, - говорит он... \http://m.gezitter.org/society/4702_v_solton-saryi_izbili_10_kitayskih_grajdan/
Манайхны бие биеээ айлгадаг шиг, Хятадын арми Казакстан, Кыргызстан руу довтолсонгүй. Тоосон ч үгүй. Аргагүй шүү дээ, бусдын нутагт даварсан тэнэгүүдээ өмөөрдөг мангар улс гэж одоо дэлхийд алга. Тэгээд ч, зочид нь даварвал даруй дарчихдагаараа Хятад улс өөрөө дэлхийд үлгэрлэдгийг хэлэх үү. Өмнө нь ч, казакууд нэгийгээ олон удаа өмөөрч байв. Жишээ нь, 2006.10.20-нд Казакстаны Атырау мужийн Жылы районы Тенгизд нутгийн болон түрк ажилчид мөргөлджээ. Үдийн хоолны үеэр түркүүд нэг казакыг зодож. Бас, охидынх нь талаар эвгүй мэдээг казак эрд түркүүд хэлсэн ч гэдэг. Цусаа гоожуулсан казак яваад 400 хүнийг дагуулаад ирснээр нийтийг хамарсан зодоон болж. 115 түрк эмнэлгийн тусламж авахад хүрсэн.http://http://www.fergananews.com/articles/4710\

Улаангомын хятад пүүсүүдийг тува нар дээрэмдэж, дараа нь тэд монгол лам  нараас хятадуудын хадгалуулсан барааг гаргаж өгөхийг шаардаж байсан түүхтэй.
Оросын армид "дедовщина"\"өвөөгийн дэг"\ гээч дэглэлт байдаг. Түүнийг тогтоогчид нь голдуу кавказынхан буюу "даг"-ууд\"дагестанууд"\. "Өвгөд" харин цөөхөн тааралдах  тувачуудаар оролддоггүй... Учир нь тува нар бусдыг өддөггүй боловч гомдоосон "өвгөд"-өд хариуг нь хатуу барьдагт бий.  Мэдээ явж байна:
 "В войсковой части 21720 военнослужащий из Тувы получил травму руки, нанеся в свою очередь, по предварительным данным, телесные повреждения отверткой троим сослуживцам, призванным из Дагестана".
....В войсковои части 02901 рядовой из Тувы..."
Ийм "онигоо-анхааруулга" ч гарсан: "Минздрав предупреждает что конфликты с тувинцами опасно для вашего здоровья".

Оросын эрхшээлд байдаг якутууд ч бас нутагтаа доромжлуулбал эмзэглэдэг,  нэгийгээ өмөөрдөг ажээ. Якут бүсгүйг хүчиндсэн армянд хуулийнхан талтай байна гэх сургаар  якут залуус цугласан тухай:
"...Вице-президент в тиши своего кабинета в охраняемом Доме правительства делал заявление для прессы, а народ все подходил и подходил. На площади Ленина собрались более тысячи человек, костяк которых составили, в основном, студенты разных учебных заведений. «Организаторов» несанкционированного мероприятия, как и предполагалось, не было. Из известных личностей выделялись в толпе популярный певец, Хоhуун Аскалон Павлов и звезда НВК Саха, якутский Левитан Эдуард Рудых....Были на сегодняшнем мероприятии и горячие головы, которые открыто призывали к насильственным действиям. Возможно, это были провокаторы. Были и тихие «идеологи», которые деликатно вразумляли молодежь то идти штурмовать мэрию, то маршировать на площадь Дружбы, то нападать на, корректно говоря, лиц кавказской национальности.
...Глушко назвал реакцию интернет-сообщества неадекватной, поскольку преступник находится в СИЗО, а следствие работает. Кроме того, он заявил, что эмоциональный всплеск в столице Якутии произошел благодаря бездействию правоохранительных органов... \http://sakhalife.ru/node/36770\

Буриадуудын дөлгөөн зан аймхайнх нь шинж гэж итгэсэн Оросын мулзан толгойтнууд их даварсан даа.  Жишээ нь, 2009 онд компьютерч Баир Самбуевыг Москвад "ари татар" Вадим Фахрутдиновын мулзан толгойтнууд алсан. Буриадууд номхон, бусдыг өддөггүй ч, эцсийн мөчид тэд тун шийдэмгий.  2012 онд Чимит Тармаев гэдэг залуу 6 дагестанаас амиа аврахын тулд 1-ийг алж, нөгөөг шархдуулсан нь Орос даяар яригдсаны нөлөөгөөр буриадуудад болгоомжтой ханддаг болсон. Өвгөд нь дайчин явсны дурсамж-саяхныг хүртэл нутгийн буурлууд нь  ташаандаа зүүсэн мөнгөн  хутгыг Чимид санасан биз.\...Тармаев пытался уклониться от конфликта, побежал и попытался сесть в вагон метро, но нападавшие его догнали и вытянули обратно, после чего состоялась драка. Момент, когда Чимит пытался забежать в вагон, зафиксирован на камере слежения.\http://politics.d3.ru/comments/477918/

Монголчуудын ихэнхи нь харийнханы өмнө хүлцэнгүй, аймхай болсон үед ч Бишрэлт гүн Сундуй, Зоригт Баатар Энхбилэгтийн Тогтох, Догшин Ноён Хутагт Дамбийжанцан мэтийн гайхалтай зоригт хүмүүс байсан, бөгөөд одоо ч байгаа нь мэдээж.
Түшээт Хан аймгийн Бадрах гүний хошууны Ашиг хурган Чулуу хэмээх газарт төрсөн Төмөрын Даваа буюу Богд Хаант Монгол Улсын Догшин Баатар буюу Догшин ноён хутагт Дамбийжанцан... Сэтгэл санаагаар унаж,  өөртөө итгэхээ больсон монголчуудыг хувийн эр зоригоороо буцаан зоригжуулсан хүмүүс нь Өвөр Монголд Тогтох, Ар Монголд Дамбийжанцан гэдгийг мянган тонн шороогоор булсан ч цухуйсаар байх биз.. Түүнийг мэхлэн хороосноо зөвтгөхийн тулд Нийслэл Хүрээний Ардын Засгынхан  түүнийг мангас байсан мэтээр үзүүлсэн юм. Дамбийжаа хүний арьсыг өвчөөд сууж байхыг хэн ч хараагүй бөгөөд харин дайснуудаа айлгах, мохоохын тулд тараадаг  байсан цуурхалыг нь улаантнууд овжин ашигласан билээ.  Харин Хатан Баатар Магсаржав олзлогдсон Вандановын зүрхийг сугалж идсэн тухай цагаантны офицеруудын дурдатгалд байдаг. Улаантнууд Дамбийжанцаны толгойг тасалсны гэрэл зураг нь байдаг шүү дээ.

"...Тулалдаан эхэллээ. Чухам энд л монголчуудын дайнч чанарыг би гайхсан билээ. Морин жагсаалаар дайран орох тэднийг харваас шуурга мэт. Зуутын хамгийн түрүүнд Бишрэлт гүн/Сундуй.Орч/, ямар нэгэн хараал ч юм уу тарнийг өндөр дуугаар хашгирах "Жаахан гэгээн" хоёр хурдалж, араас нь монголчууд сэлмээ далайн морьныхоо дэлэн дээр бөхийн довтолно. 320 хүний бүрэлдэхүүнтэй тэр их "шуурга" үхэл, ялалт хоёрынхоо алин руу яарч яваагаа үл анзаарах адил. Монголчуудын догшин дайралтыг хөндлөнгөөс ажиглахуй агуу их Чингис хааны үеийн хүмүүны дайнч зүрхийг Ламын шашин нэг мөсөн үхүүлчихээгүй юм байна, гагцхүү олон зууны унтаа нойрноос нь сэрээх л хэрэгтэй юм байна гэсэн бодол өөрийн эрхгүй төрөх авай..."/177-р хуудас, М.Г Торновский, "Монголчуудтайгаа бол би Лиссабон ч хүрнэ. Барон Унгерн".

Монголчууд бөх рүү хошуурдаг. Аймхай бөх байдгаас биш аймхай боксчин гэж байдаггүй. Боксын дасгалчуулагчид -том, өндөр хүүхдүүд бөх, сагс руу явчихдагаас болж Монголд  60кг-аас дээш жинд тамирчид цөөдөөд байна"- гэдэг. Казакстан 2013 оны боксын ДАШТ-нд багаараа түрүүлсэн. Тэнд төрөөс боксыг казакуудыг зоригжуулах, хурцлах, дэлхийд алдаршуулах спорт болгон ашиглаж байна. Тэднийх Олимпийн 5 аваргатай: Ермахан Ибраймов\2000. 71кг\, Бекзат Саттарханов\2000. 57кг\, Бахтияр Артаев\2004. 69кг. Вэл Баркерийн цом\, Бахыт Сарсекбаев\2008. 69кг\, Серик Сапиев\2012. 69кг. Вэл Баркерын цом\. Манайх ганцхан Энхбатын Бадар-Уугантай.

Үндэстнээ гэх хор шар л монголчуудыг буцаагаад нэгдэлтэй, зоригтой үндэстэн болгож  чадна. Төрийн дууллаа одоогийнх шиг удаан, нойрмог биш, Казакстаных шиг яруу, цоглог болгохоос эхэлъе....

Монголынхоо мөхөхөөс айхгүй мөртлөө, бид Монголынхоо төлөө тэмцэхээс  яагаад айгаад байна вэ?!

  \үргэжлэл бий\