Нийтлэлч Алхана Болд.\дуусаагүй, ноорог\No.20. "Монголчууд ДЭЛХИЙ-г тэжээх гэж зүдэрч байна".
"Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжъе!' гэсэн уриа Монгол Улсад бий. Даанч,
манай дарга нар түүнийгээ учир, утгыг олигтойхон тайлбарладаггүй. Ихээр
тайлбарлах гэхээр үндэс-ийн гээч үгээ ч тэд тайлбарлах ёстой болно.
Жишээ нь, вьетнам засварын газрууд, корей ресторанууд "үндэсний" буюу
"үндэс+ийн үйлдвэрлэл" үү? Тэд "монгол үндэстэн+ий үйлдвэрлэл" лав биш.
"Буян" Базарсадын Жаргалсайхан -хөрөнгөтнүүд л Монголыг авч явна- гэж
ярих дуртай. Онолын хувьд тийм ч байж магад. Олонхоо ядууруулах замаар
баяжсан цөөнх маань хүүхдээ филиппин хүүхнэээр бүүвэйлүүлж, англи
багшаар хэлд оруулж, машинаа вьетнам залуугаар засуулж, барилгаа хятад
эрчүүдээр бариулж....байна. Удахгүй тэд гэр, дэлгүүр, оффисоо, ордоноо
негрүүдээр хамгаалуулна гэх байх.
Дэлхийг тэжээх гэж зүдэрч яваа нь зөвхөн баячууд ч биш. Монголчууд бүгдээрээ. Хэдэн жилийн өмнө, манай сумынхан “Чингис” зочид буудлын нэг жижиг танхимд ярилцлага хийв. Яриа халаад эхлэнгүүт зохиогчид нь “-Хэдүүлээ нэг ресторанд очиж цай, хоолтойгоор тухтай ярилцъя” -гэсээр хүмүүсээ тусгай автобусад суулган явсаар хятад ханз хаягтай нэгэн рестораны өмнө ирээд зогсох нь тэр\тэр үед Улаанбаатар хятад, корей хаягаар дүүрсэн байсныг "Даяар Монгол"-ынхон болиулсныг та мэднэ\. Би гайхан "-Нутгийнхны хоолны газар, эсвэл монгол ресторанд орлого оруулахгүй яасан юм бэ?” хэмээн хажуугийн хүнд хэлж дуусаагүй байхад , бүгд, таягтай хөгшид ч шурхийн орчихож билээ.
Саяхныг хүртэл галт тэргэний буудалд, дамжин өнгөрч буй жуулчдад зураг наймаалах гэсэн монголчуудаа цагдаа нар баривчилж, зургыг нь хурааж, Хятад, Орос руу аваачих мөнгийг нь хамгаалдаг байв.. Барууныхан Хятадад мотоциклоор аялах нь ховор. Учир нь, тэд хятадуудыг- хөтөч, орчуулагч, тогооч, хянагчийг хөлсөлж "хан хүү шиг аялах" албатай болдог. Өнгөц харвал цагдаагийн улс мэт ч, үнэндээ тэд ийм аргаар жуулчны мөнгийг сааж, хүмүүүсээ ажилтай байлгаж байна.
2011.4.29-нд жишээ нь, ТВ9-өөр Таван Толгойн нүүрсийг тээвэрлэж буй хэдэн зуун жолоочийн 90% нь хятадууд бөгөөд монгол жолооч Хятадын нутагт 10км-т орох эрхгүй байхад хятадууд манайд 250км ороод тансаглаж байгаа тухай сурвалжлага явж байсан.
Социализмын үед малаас бүх юмыг, яс, эвэр туурайг хүртэл үлдээлгүй тушаадаг байв. Гэтэл одоо яс уул талаар дүүрэн хэвтэж, жуулчдын гайхлыг төрүүлж, хонины ноос олон жил гуу жалгаар хөглөрсөн.
Монголчууд охид, эмсээрээ, ашигт малтмалаараа, цалин тэтгэвэрээрээ дэлхийг хангах, тэжээх гэж зүдэрч байна. Харийнхан газрыг нь ухаж, эмсийг нь хэрэглэн Монголоос иж бүрэн үйлчлүүлгээ авч буй. Хүрэлбаатар эмчийн чадаагүй олон монгол эхнэрүүд өнөөдөр харийнханд байна. Эхнэр гээч нь гадаадад сургуульд яваад ирэхэд нь бас нэг монгол эмийг жирэмслүүлчээд сууж буй цагаач байх жишээтэй...
Өөрийн цэргийг тэжээдэггүй ард түмэн, дайсны цэргийг тэжээнэ гэсэн үг яасан үнэн бэ?Дэлхийг тэжээх гэж зүдэрч яваа нь зөвхөн баячууд ч биш. Монголчууд бүгдээрээ. Хэдэн жилийн өмнө, манай сумынхан “Чингис” зочид буудлын нэг жижиг танхимд ярилцлага хийв. Яриа халаад эхлэнгүүт зохиогчид нь “-Хэдүүлээ нэг ресторанд очиж цай, хоолтойгоор тухтай ярилцъя” -гэсээр хүмүүсээ тусгай автобусад суулган явсаар хятад ханз хаягтай нэгэн рестораны өмнө ирээд зогсох нь тэр\тэр үед Улаанбаатар хятад, корей хаягаар дүүрсэн байсныг "Даяар Монгол"-ынхон болиулсныг та мэднэ\. Би гайхан "-Нутгийнхны хоолны газар, эсвэл монгол ресторанд орлого оруулахгүй яасан юм бэ?” хэмээн хажуугийн хүнд хэлж дуусаагүй байхад , бүгд, таягтай хөгшид ч шурхийн орчихож билээ.
Саяхныг хүртэл галт тэргэний буудалд, дамжин өнгөрч буй жуулчдад зураг наймаалах гэсэн монголчуудаа цагдаа нар баривчилж, зургыг нь хурааж, Хятад, Орос руу аваачих мөнгийг нь хамгаалдаг байв.. Барууныхан Хятадад мотоциклоор аялах нь ховор. Учир нь, тэд хятадуудыг- хөтөч, орчуулагч, тогооч, хянагчийг хөлсөлж "хан хүү шиг аялах" албатай болдог. Өнгөц харвал цагдаагийн улс мэт ч, үнэндээ тэд ийм аргаар жуулчны мөнгийг сааж, хүмүүүсээ ажилтай байлгаж байна.
2011.4.29-нд жишээ нь, ТВ9-өөр Таван Толгойн нүүрсийг тээвэрлэж буй хэдэн зуун жолоочийн 90% нь хятадууд бөгөөд монгол жолооч Хятадын нутагт 10км-т орох эрхгүй байхад хятадууд манайд 250км ороод тансаглаж байгаа тухай сурвалжлага явж байсан.
Социализмын үед малаас бүх юмыг, яс, эвэр туурайг хүртэл үлдээлгүй тушаадаг байв. Гэтэл одоо яс уул талаар дүүрэн хэвтэж, жуулчдын гайхлыг төрүүлж, хонины ноос олон жил гуу жалгаар хөглөрсөн.
Монголчууд охид, эмсээрээ, ашигт малтмалаараа, цалин тэтгэвэрээрээ дэлхийг хангах, тэжээх гэж зүдэрч байна. Харийнхан газрыг нь ухаж, эмсийг нь хэрэглэн Монголоос иж бүрэн үйлчлүүлгээ авч буй. Хүрэлбаатар эмчийн чадаагүй олон монгол эхнэрүүд өнөөдөр харийнханд байна. Эхнэр гээч нь гадаадад сургуульд яваад ирэхэд нь бас нэг монгол эмийг жирэмслүүлчээд сууж буй цагаач байх жишээтэй...
Харин Монголчууд очоод мөлжүүлэхгүй бол нь ирээд мөлжих гэж энэ хэтэрхий олон харийн гуанз, эмнэлэг бий болжээ.
Жишээ нь, жуулчид гадныхны тээврээр Монголд ирж, гадаад эзэнтэй буудалд байрлаад, гаднын ресторанд хооллон, гадаад эзэнтэй тур оператороор Говь, Хөвсгөлөөр аялаад гадныхаа онгоцоор буцахад тэдний мөнгөнөөс шавхруу нь л монголчуудад оногдож байна...
2009 онд монголчууд өөрсдийн зураг, тооцоогоор цахилгаанаар явдаг авсаархан “Дуобус” хийчихээд олныг үйлдвэрлэх, экспортлох санхүүгээр гацчихаад байхад манай түшмэд ямар нэгэн шалтгаанаар корейн хуучин, өвөл монголчуудаар цонхны мөсийг маажуулдаг 400 автобусыг авч баян корейчуудыг тэжээсэн билээ.
Үйлдвэрүүдээ устгаж, импортынхоо татварыг тэглэснийгээ “бид ардчилсан хувьсгалаа хийсэн гэж онгирдог, амьдрал муу байна хэмээн гайхдаг. Дэлгүүрт, монгол, гадаад бараа, хүнс зэрэгцээд байхад гадаадынхыг нь авдаг хүмүүс амьдрал муу байна гэж гомдоллох эрхгүй. Бид, монгол хүнээ голж, тойрч, харийнхныг тэжээж, баяжуулж тэднийг Монголын эзэд болгочихоод сүүлд нь -Та нар биднийг мөлжсөн- гэж "новширч" чадах уу?! "Битгий хуц" л гэнэ биз.
Төрийн дууллыг хүүхдүүдээрээ өглөө бүр дуулуулж байснаас “Би болж л өгвөл Монгол хүнийхээ хийсэн бараа, ургуулсан ногоо, бэлдсэн үйлчилгээг авна” хэмээн уншуулж баймаар юм. Америк-д нэгэн корей баян Хёндайгаа л унадагаар зогсохгүй, бас охин, хүргэнээ ятгаж "ядаргаатаад" байгаа тухай өрөөний минь анд ярьж байсансан. Уг нь Хёндай бол хөл дээрээ босохсон гээд байгаа хөөрхий биш, хэдийн босоод дэлхийгээр давхичихсан том компани шүүдээ.
Та монгол хүний мэдлийн , эсвэл монгол хүн ихэнхийг эзэмшдэг компани, ресторан, зочид буудлуудаар л, тэр битгий хэл "Paradise"/диваажин/, "Super" мэтийн харь нэртэйгээр нь биш, монгол нэртэйгээр нь үйлчлүүлэх хүмүүжилтэй байж л монгол үндэстэн маань тэсч үлдэнэ. Эс тэгвээс эх орон маань аажмаар Монгол Улс нэртэй ч харийн цагаачдынх болж хувирна.
No comments:
Post a Comment