Нийтлэлч Алхана Болд.\дуусаагүй, ноорог\No.18. "Энэ хэний нийслэл вэ!?"
Монголчуудыг 220 жил турш Манж-хятадын дарлалд, 70 жилийн турш Зөвлөлтийн нөлөөнд явсан гэмээргүй болж, Улаанбаатар дахь нэр, хаягыг нэг харахад Англи, Америкийн колони шиг, нөгөө харахад төвөөсөө корей, захаасаа вьетнамчуудад эзлэгдсээр буй мэт болов. Улаанбаатар дахь хаягууд бол монголчуудын толгой доторхийн тусгал гэвэл монголчууд оюун санаа, үзэл санааны хувьд огт тусгаар тогтноогүй бөгөөд, боолын сэтгэхүйтэй, колони үндэстэн хэвээр байгаагын нотолгоо. Оросын колони байсан гэж ардчилагчид ярих дуртай. Гэтэл тэр үед оросоор бичсэн хаяг Улаанбаатарт өдрийн од шиг цөөн байсан. Тусгаар тогтнолоо сэргээсэн гэх монголчууд 1990 оноос нийслэлийнхээ монгол нэр, хаягуудыг болиулж англи, америкийн колонийнх болгов. Саяхан нэг сири хүн -Улаанбаатарын нэр хаягт монгол гэх юм юу ч алга- хэмээн гайхаж байв.
Хотын захын жижиг дэлгүүр хүртэл "open", "closed", "sale", "off"... гэхчлэн бичиж байна. Зөв дуудаж чадахгүй ч гадаадаар хаягаа хадчихвал монгол хүн пээдгэр болж, таашаал авдаг бололтой. Үнэндээ бол, өөрийнхөө биш, харин хүний юмаар бие биедээ гайхуулдаг монголчууд өрөвдмөөр. Хятадын Цагаан Хэрэмнээс хойшоо хол яваагүй Марко Поло гэх бичиг үсэг мэдэхгүй өнгөрсөн хүн өнөөдөр Улаанбаатарын төвд ном, дэвтэр сугавчлаад зогсдог болов...
Лам нь монголоор уншвал Ганданд очих хүн олдохгүйтэй адил юм уу даа. Ойлгохгүй юм сонсоод л монголчууд сайхан болдог. Өөрсдийгөө бид хүндлэхгүй байхад харийнхан ингэтлээ даврахгүй яах юм? Харийнхан болон тэдний хамсаатнуудыг 1-р зэргийн хүн, монголчуудаа 2-р зэргийнх гэсэн санаа Улаанбаатарын нэр хаягуудаас тодхон харагддаг.
Ямар ч монгол хүн, жишээ нь, хөдөөнөөс ирсэн малчин нийслэлийнхээ хаягуудыг саадгүй ойлгох эрхтэй. Улсынхаа нийслэлд төөрөхгүйн тулд орчуулагч хөлслөх, англи хэл сурах ял түүнд байхгүй!!!
Монголчууд нь эх хэлээ уландаа гишгэж байхад Монгол Улсад тухалсан цагаачид монголоор бичих шаардлагагүй гэж цагаачид үздэг болж хаалганы бариулаас өгсүүлээд шаланд нь ч корей, англи, хятад, японоор бичсэн газруудад монголчууд орлого оруулж өөрсдийгөө доромжилж байна.
Тэд гэртээ байгаа юм шиг, бид тэднийд байгаа юм шиг болсоор байна.
Гэтэл хэдэн жилийн өмнө Монголын нийслэл хятад, солонгос бичигтэй хаягуудад эзлэгдсэнд дургүйцсэн хэсэг хөвгүүд зарим газрыг түйвээсэн билээ. Өмнө нь нөгөө залуус, хотын удирдлагуудад даварсан хаягуудыг болиулах талаар шаардлага тавиад тусыг эс олсон гэж би сонссон. Залуусын үйлдлийн маргаашнаас хотын удирдлагууд харийн бичигтэй үй олон хаягуудыг 1-2-хон хоногын дотор бүрэн буулгуулснаар, Монгол Улсын нийслэл буцаад монголын нийслэл шиг болсон билээ. Тэр залуус өөрсдийгөө золиослон хөдлөөгүй бол аягүйтвэл Улаанбаатар хот өдийд Бээжин, Сеүлийн дүүрэг мэт болчихсон байх байсандаа. Үндэстэн битгий хэл өчүүхэн цох хорхой хүртэл эх нутагтаа эзэн хэвээр байх дуртай. Харийнханд басамжлуулж байгаагаа анзаараагүй дүр эсгэн, зөвхөн хар амиа хичээн суусан монголчуудынхаа өмнөөс хийсэн тэр тэмцлийнхээ төлөө уг хүүхдүүд Ганц худагт хэдэн сар хоригдсон нь гайхалтай. Бид бусдаар, бусдын хүүхдүүдээр тэмцүүлж үр шимийг нь хүртэх дуртай бэртэгчид болсон бизээ. Өөрийн үндэстний эрх ашгийг 1-рт тавьдаг улс оронд бол хөвгүүд шууд цагаатгагдаж, тэр ч бүү хэл сайшаагдах байсан бизээ. Харин хуулиа хэрэгжүүлээгүй эрх баригчид болон хүний нутагт эзэн суухыг завдагсад хариуцлага хүлээх ёстой байв. Тэр цагаас хойш хятадууд ханз үсгээрээ хаяглахыг оролдсонгүй, харин солонгосууд дахиж энд тэндгүй хаягаа солонгосоор бичиж эхэлсэн харагдах боллоо.
Монголчуудынхаа гени, аюулгүй байдал, эдийн засаг, соёл, хэлийг хамгаалах үйлсийг зохион байгуулахын тулд л Монгол Улсын төр, засаг оршиж буй гэх. Гэтэл тэд монголчуудаа англи хэлжүүлнэ гэнэ. "Согтуу хүнд архи бүү үзүүл, сохор үхэрт худаг бүү үзүүл" гэж үг бий. Гадаадаар "согтсон" монголчууд тэгвэл монгол хэлээ устгаж дуусах биз. Энэтхэг, Сингапурыг дууриаж байгаа бололтой. Монгол бол олон үндэстний улс биш, харин тэд бол аргагүй. Английн колони байсан Энэтхэг олон зуун сая үнтэй үндэстнүүдээс бүрэлдсэн улс. Тамил хүн Хиндү хүнтэй хинди хэлээр нь ярьвал өөрийгөө доош нь хийсэн мэт, Пенжаб хүн, Тамилтай хэлээр нь харьцаж жижгэрэхийг хүсэхгүй тул, энэтхэгчүүд хэнийхээ ч биш, англи хэлийг хоорондоо харьцах, төрийн хэл болгож авсан юм. Сингапурт хятад, энэтхэгийн тамил гэсэн шал өөр 2 үндэстэн байдаг учраас хэнийхээ ч биш англи хэлийг төр, бизнесийнхээ хэл болгосон.
Жишээ нь, Хельсинкэд гадаадын нийслэл, хотын нэртэй нэг ч гудамж
байхгүй. Финүүдэд их тус хийсэн Оросын Александрын Талбайгаас бусад
гудамж талбай нь Финляндын нутаг, суут хүмүүсээр нэрлэгдсэн.
Хельсинки-д хаягууд фин, швед хэл дээр\төмөр замын буудлаас бусдад нь\.
Шинэ Зеландын Веллингтонд Куба гэсэн гудамж байдаг нь уугуул маори нэр.
Норвегийн Осло-д гадаадын гудамж алга. Варшавт бараг бүх хаяг польшоор,
Манила-д зөвхөн Тайландын гэх хэмээн англи, филиппинээр бичсэн ганц
гудамж бий. Астана-д Гейдар Алиевын гудамжнаас өөр гадаад юм алга.
Астана-ийн хуучин хороололд л Москва нэртэй жижиг гудамж бий гэнэ.
Монголчууд нийслэлээ улам харьжуулж байхад, харин 180 жилийн түүхтэй
Акмолинск, Целиноградыг\Зөвлөлтийн үед\ казакууд 1998 онд Астана
болгосноос хойш улам казакжуулж буйн заримаас дурьдвал:
-Улица Ленина- Абай Кунанбаев Көшесi,
-Карл Маркс-Кенесары,
-Буденный-Коркыт,
-Сакко и Ванцетти-ынхийг Букейханы ,
-Авдеев- Чокан Валиханов,
-Улаан туг -ыг Джанбосынов,
-Лихачев-ийг Жубанов,
-Щербаков-ыг Алимжанов,
-Монина-ыг Акжайык,
-Лермонтов-Ильяс Омаров,
-Жуковский-г Байсекбаев,
-Куйбышев-ыг Баянауыл,
-Комсомольская-Желтоксан,
-Проспект Победы- Женис,
-Улица Мира- Бейбитшилик Көшесi ...
Харин Улаанбаатарт:
-Монголынхоо их зохиолч, яруу найрагч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржоос гудамжийг нь булаагаад Корейн Сеүлд,
-Монго Улсын Баатар Нэхийтийн Гудамжийг бас булаагаад Корейн Нан Мян Жү-д,
-Цэцэрлэгт Хүрээлэнээ Туркийн Анкара-д өгчээ.
Улаанбаатар бас Токиогийн Гудамж, Денверийн Гудамж, Бээжины Гудамжтай болжээ.
-Монголын дайчин Амарсанаагын Гудамжид санаархаад байгаа Чүн Гү-г монголчууд бид мэдэх үү? Корейд байдаг хүн юм уу, уул юм уу, амьтан юм уу? Бид мэдэхгүй. Өвөг дээдэс, баатаруудын маань урдуур гишгэдэг тэр юу вэ, хэн бэ?! Эзэн Чингис Хааны мааань эцэг Есүүхэй Баатар, эх Өүлүний гэх юу ч үгүй Улаанбаатарт монгол хүн мэдэхгүй, танихгүй Чүн Гү гээч заларсны нууц нь юу вэ?!

Тува нар Кызыл нийслэлдээ Субээдэй Жанжины нэрэмжит спортын ордонтой
болжээ. Гэтэл Тувачуудын ихэнхи
нь уйгаруудын удам шүү дээ. Уйгар байснаа санасаар тэнгэрт хальсан тува
настнууд битгий хэл, Хөвсгөлийн тайгын цаатнууд ч уйгарууд гэдгээ
мартаагүй байна лээ. Тэд урианхайн Сүбээдэй Жанжинд түй хамаагүй.
Харин тува залуус дэлхийн хэмжээний өвөө нарыг хөөцөлдөх болж. Хүлэг
баатрууддаа биш, 9 шидийн харийн юмнуудад өндөр цамхаг, том ордон, өргөн
гудамж, талбайгаа бэлэглэсээр
байх хооронд маань, дээл,
бөх, хамаг юмаа монголчуудаас авсан тувачууд одоо бог, бод мал битгий
хэл, баатруудыг маань ч тууж одох нь. Казакууд ч...
Буянт Ухаа
цогцолбор гэж жижгэрч байснаас бид Есүүхэй, Сүбээдэй, Боорчи... -нхоо нэрүүдийг
өгөх хэрэгтэй. Энх Тайваны нэрээ дайнч
Аль-Кайда, америк, израйлуудад бэлэглээд өөрсдөө Бөртэ-ийн Өргөн
чөлөөтэй болох. Улаанбаатар гэх хачин нэрийг Есүхэй-гээр сольбол бүр
сайн. Хамгийн өндөр, хамгийн том бүр Монголын нийслэлд монгол нэртэй
байх ёстой.
Гаднын жуулчид "Монголын хүн амын хэдэн хувь нь корей, вьетнам бэ? гэхчлэн асуудаг болсонд бид гайхах, бухимдах хэрэггүй болжээ.
.Сүүлийн жилүүдэд Монгол Улс, түүний нийслэл Улаанбаатарыг үгүйсгээд байгаа мэт “Seoul”, "Seoul”, “Seoul”, “Seoul”, “Seoul”, “Seoul”, “Seoul”, “Seoul”, "Korea", "Korea", "Korea", "Korea", "Korea"...гэх гудамж, байгууллага, үйлчилгээний газрууд үй олон болов. Монголд борооны дараах мөөг шиг олширсоор байгаа "Korea", "Vietnam" гэх хаягууд бол эзэлсэн газартаа тэдний хатгасан тугууд мэт.
Удахгүй Бээжины гудамжтай болно гэнэ. Тэднээр тохижуулсны төлөө гэнэ.
Хувцас бэлэглээд л хүүхдэд нь нэрээ өгч болох уу? Гадаадын
улс төрийн тагнуулчид УБ дахь хаягаас монгол хүний толгой доторхийг:
харийг шүтсэн, харийнханыг давруулсан хүмүүс амьдардагыг мэдэж болно.
Харийнхны мөлхөө түрэмгийлэлд үйлчилж байгаа нь яасан эмгэнэлтэй вэ?
Нийслэлд харийн нийслэлийн нэртэй гудамж
байж бүүр ч болохгүй. Эд монголчуудыг хүндлэхгүй нь ойлгомжтой болсон
тул бид өөрсдөө л
өөрийгөө хамгаалах хэрэгтэй болжээ. Та бид Бээжин эсвэл Сеүлд суурьшаад
даварч чадах уу? Харамсалтай нь, тэнд ганц ч цагаачийг нэг ч хоног
давруулдаггүй, өөрөөр
хэлбэл, зочдоо зочдоор нь, гэрийн эздээ гэрийн эздээр нь байлгадаг зөв
дэг журамтай нийслэлүүд. Токиод “Шинэ
Хятад”, “Шинэ Бээжин гэхчлэн хаягууд байвал япончууд эмзэглэхгүй юү?
Эскимос, индиануудын нутгийг европчууд эзлээд Канадыг байгуулсан. Гэтэл франц хэлтнүүд Квебек мужийг тусгаар улс болгох гэж зүтгээд байдаг. Квебек мужид франц хэлийг мөрдүүлэх хэлний цагдаа гэж бий. Энд франц хэлийг дээдлэх хуультай. Саяхан нэгэн итали рестораны хоолны цэсийг хэтэрхий их итали үгтэй байна хэмээн гэсэн мэдээлэл иргэдээс ирээд хэлний цагдаа очжээ. Тэд pasta, bottiglia зэрэг үгнүүдээ солихыг шаардаж. .http://www.theguardian.com/world/2013/mar/01/quebec-language-police-ban-pasta Ирээдүйд монголоор хаягаа бичээд хэрэгтэн болж байх вий дээ, үр хойчис минь. Бас Латви, Литов, Эстонид хэлний байцаагчид бий. Аргагүй шүү дээ, эд нар бол нутагтаа суугаа хүмүүсийн улс. Францын Соёлын Яамыг хэлний цагдаа ч гэдэг.

Ирээдүйд, Улаанбаатар эргээд монголчуудын нийслэл
шиг болох уу, эсвэл дэлхийн цэнгэлдэх байх уу, аль эсвэл Сеүлийн дүүрэг
болох уу, Ханойн дүүрэг болох нь уу?
Англиар бичсэн нь харийнхныг шүтдэг монголчуудынх, харин солонгос, вьетнам хаягууд нь хэний "ажил" вэ?
Ж. Бат-Эрдэнэ бичсэн нь: "Тиймээ, муу солонгосуудаас хахууль авсан хотын захиргааныхны хийж байгаа ажил. Юу вэ, энд тэндгүй л солонгос гудамж. Чүн Гү гудамж, Сеүлийн гудамж, Нам Жу гудамж ч бил үү, юу вэ. УБ одоо солонгос юм уу. \http://forum.asuultserver.com/viewtopic.php?f=31&t=144616\
"13-р хороолол солонгосуудын эзэмшлийнх":
"...Энд бяцхан тооцоо хийж үзэхэд “Нарантуул” олон улсын худалдааны төвийн ард байх “Улаанбаатар” дээд сургуулийн гэсэн тодотголтой газрыг бүхэлд нь нийлүүлбэл нэг байтугай орон сууцны хороолол босчих хэмжээний том талбайг манай эрх мэдэлтнүүд солонгосчуудад өгсөн байгаа юм. Мөн энэ газарт ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг барьчихвал дээд боловсрол олгох нэрээр монголчуудын халаасыг суйлж буй хангүг ноёдоос илүү олон хүнд буян болно гэдгийг жирийн иргэд ярьж байгаа. Зөвхөн Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа л гэхэд дүүргийнхээ хэмжээнд 5-6 цэцэрлэг барихаар хөрөнгө мөнгийг нь шийдчихээд байхад газар олдохгүй байгаагаа учирласан байсан. Иймээс их хотын минь нэрийг зээлдэж, бизнес хийсэн хангүг ноёдын авсан газрын зөвшөөрлийг хотын удирдлагууд дахин нэг эргэн харж, шалгаад хэрэв хууль эрх зүйн үндэслэл нь байгаа бол Улаанбаатарынхаа газрыг солонгосчуудаас эргүүлэн авч улаанбаатарчууддаа ашиглуулмаар, цэцэрлэг сургуулийн барилга барьж ашиглалтад оруулмаар санагдсан. Хэрэв тэгвэл энэ жил цэцэрлэгт орж чадаагүй үлдсэн гэх 80 мянган хүүхдийн цөөн хэд нь ч болтугай гэртээ цоожлуулахгүй, аав, ээж нь арагшаа зовохгүй ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээх боломжтой болох юм...Нийслэлийнхээ нэрийг харийнханд өмчлүүлдэг улс манайхаас өөр байхгүй...".\ http://www.aravt.mn/content/7647/.htm\
Г.Мөнхнасан: "...Заримдаа би ер нь хаана явна вэ гэх бодол толгойд зурсхийн орж ирдэг болоод удав. Нэг л харь газар, хүний хотоор сэлгүүцэх мэт. Хажууханд “Гуашин” ресторан харагдана. Ялимгүй наашилбал буюу Баруун дөрвөн замын уулзварт нэгэн бяцхан хөшөө тавьчихаж.
“Ард Аюуш”-ийн гэх цэгт босгосон хөшөөнцрийн алдар нь “Чун-Гу”-гийнх юм байна. Монголын түүхэнд Ард Аюушаас маань илүү үүрэгтэй нөхөр бололтой. За тэгээд IV хороолол руу өгсвөл баруун гар талд “Tae Jo Young” зоогой байх.
Тэр хавь тэр чигтээ эрээн мяраан агаад бараг бүгдээрээ харь нэртэй ажгуу. Зүүн дөрвөн замаар зорчихуй “Нам Ян Жу”-гийн гэх бөөрөнхий чулуун хөшөө буй. Хаа хүрдгийг нь мэдэхгүй юм.
Ямар ч байсан дээрх нэртэй гудамж үргэлжлэх бүлгээ. Сансар хорооллын баруун, зүүн этгээдийн нэрс бүхэлдээ хятад, солонгосоор холилдон бичигджээ. Ерөөсөө Бээжингийн болон Сөүлийн хаа нэгтээ яваа мэт санагдах авай. Үе үе дотор чичирч, бие агдгасхийж байлаа. Дотор ихэд бачуурч, давчдсаныг ийн илэрхийлэв. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн/Хүүхдийн парк/-д “Сөүлийн цэцэрлэг” уржигдархан бий болов. Удахгүй Бээжингийн гудамжтай болно гэсэн. "Чайна таун", "Кореан таун" гээд л хотын төвөөс Туул голын эргээр битүү, бөөс, хуурс мэт шивжээ...". \http://www.bataar.mn/10012759\
Монголчууд болон гадаадын жуулчдын халаасыг, Улаанбаатарт борооны дараах мөөг шиг олширсон харийн эзэдтэй гуанз, ресторан, зочид буудал, шөнийн клуб, жуулчны газрууд л өдөр шөнөгүй "сааж" байна шүүдээ. Гадаадын аливаа нэг улс, үндэстний ийм газруудын тоонд одооноос хязгаар/квота/ тогтоож өгөхгүй бол Монголын нутагт "зочдын" ач гуч нар ирээдүйд эзэд, ноёд, эрхэм гишүүд, ерөнхийлөгч болчихсон, харин монголчууд бидний үр сад "эрхэмүүдийн" ширээг нь арчиж шүхрийг нь барьж, гутлыг нь гялалзтал тослоод сурчихсан тэр ч бүү хэл, биеийг нь хамгаалж бусад монголчуудтайгаа хэмх зодолддог болчихсон шогшиж явах вий.
\үргэжлэл бий\

No comments:
Post a Comment