Нийтлэлч Алхана Болд.\дуусаагүй, ноорог\No.21. "Монгол Улс шоволзоод байна уу, эсвэл цухуйгаад байна уу?".
Хэдэн жилийн өмнө Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын Зөвлөх гэх залуу :
-Монгол Улс энд тэнд шоволзоод байх хэрэггүй" хэмээн ТВ-ээр зөвлөж
байв. Шоволзох гэдэг үгийг хулгана, зурам мэтийн бичил биетэн дээр л
хэрэглэдэг. Үхэр, адуу, баавгай, хандгайг монголчууд "цухуйв" гэхээс
биш, "шоволзов" гэж хэзээ ч ярьдаггүй. Бар улс болгоно гээд байсан
түшмэд одоо Монголыг хулгана улс болгохоор шийдэв үү?! Эх орноо
худалдсаны дараа Богд Уулын ард шоволздог Улаанбаатар улстай үлдэх нь
үү!? Монголчуудыг ганц хонхорт цуглуулаад буйд ямар зорилго нуугдана
вэ? Хэнд зориулж асар өргөн нутгийг маань чөлөөлөөд байна, уурхайнханд
уу, аль эсвэл бусад улс үндэстнүүдэд үү? Нутгаа сахин үлдсэн монголчууд
уул уурхайнхны дарамтад удаан тэсэхгүй Улаанбаатарт луу дүрвэнэ гэж
тооцоолоод байна уу? 100 000 айлын орон сууцын сургаар "-2 хүүхэд дээд
сургуулиа дүүргэхээр нь малаа зараад хот орно" гэхчлэн ярьж суугаа
малчид олон байна. Яагаад -20 000-ын сууцыг Өндөрхаанд, нийслэлийг
Хархоринд шилжүүлж, тэнд 30 000-айлынхыг барьна -гэхгүй байна вэ?
Нийслэлээ шилжүүлсэн казакууд хүртэл Монголыг минь -ганцхан хоттой улс-
гэж шоолоод байгаад дургүйцэх биш, бид харин ичих, сэхээрэх хэрэгтэй биш
үү.
Сингапур шиг жаахан "аралд" биднийг цуглуулаад ч зүгээр байсангүй, газрын наймаа хийж байна биш үү?
Улс төрч, боксчин, дуучин, хүүхдүүд нь ч "Казахстан Алга!!!"\Казахстан
Урагшаа!!!\ гэх манай баруун хөрш- Казахстан их гүрэн болох зорилт
тавьсан бололтой бол Монгол Улс
“туулай”
улс болох зорилт тавив уу? Геополитикт, аливаа
улсыг нутгынхаа чинээ ирээдүйтэй, эсвэл тэр хэмжээгээр сонирхлыг татагч
гэж үздэг. Гэтэл "Монгол Улс жаахан" гэх монголчуудыг гадныхан
гайхдаг...
Дэлхийн 200 улс дотроос 18-д ордог том нутагтай улс цухуйж, дүнхийхээс
өөрөөр харагдахгүй. Монгол Улс одоогоор Азийн цээжинд тарган үхэр шиг
дүнхийн зогсоно. Монгол Улс Францаас 2.83 дахин том, Италиас 5.2,
Сингапураас 2338, Вьетнамаас 4.7, Японоос 4.2, Өмнөд Корейгоос 15.7,
хойд Корейгоос 12.9, хоёр Корей нийлснээс 7.1 дахин том нутагтай.
1. Орос- 17.075.400 км.кв2. Канад- 9.984.670
3. Хятад- 9.596.960
4. АНУ- 9.372.610
5. Бразил- 8.547.000
6. Австрал- 7.686.850
7. Энэтхэг- 3.287.590
8. Аргентин- 2.760.990
9. Казахстан- 2.717.300
10. Судан- 2.505.810
11. Алжир 2.381.740 ...
12. Конго 2.345.410
13. Сауд. Араб-2.218.000
14. Мексик- 1.972.550
15. Индонез- 1.919.440
16. Ливи- 1.759.540
17. Иран- 1.648.000
18. Монгол- 1.564.116
19. Перу- 1.285.220
20. Чад- 1.284.000
21. Нигер- 1.267.000
22. Ангол- 1.246.700
23. Мали- 1.240.000
24. Ө.Африк 1.219.912
25. Колумби 1.138.910
26. Этиоп- 1.104.300
27. Болив- 1.098.580
28. Мавритан- 1.030.700
29. Египет- 1.001.450
30. Танзани- 945.090
31. Нигери- 923.768
32. Венесуэл- 916.445
33. Намиб- 825.418
34. Пакистан- 803.940
35. Мозамбик- 801.590
36. Турк- 780.580
37. Чили- 756.950
38. Замби- 752.614
39. Мьянмар- 678.500
40. Афганистан- 647.500
41. Сомали- 637.657
42. Төв Африк- 622.984
43. Украйн- 603.700
44. Ботсван- 600.370
45. Мадагаскар- 587.041
46. Кени- 582.650
47. Франц- 547.030
48. Иемен- 527.970
49. Тайланд- 514.000
50. Испани- 504.782
51. Туркмен- 488.100
52. Камерун- 475.440
53. Папуа Гвиней- 462.840
54. Швед- 449.964
55. Узбекистан- 447.400
56. Марокко- 446.550
57. Ирак- 437.072
58. Парагвай- 406.750
59. Зимбабве- 390.580
60. Норвег- 386.000
61. Япон- 377.835
62. Герман- 357.022
63. Конго Улс- 342.000
64. Финлянд- 338145
65. Малайз - 329.758
66. Вьетнам- 329.560
67. Кот Дивуар- 322.460
68. Польш- 312.685
69. Оман- 309.500
70. Итали- 301.230
71. Филиппин- 298.170
72. Эквадор- 283.560
73. Буркина Фасо - 274.400
74.. Шинэ Зеланд- 268.680
75. Габон- 267.667
76. Гвиней- 245.857
77. Их Британи 244.101
78. Гана- 238.540
79. Румын- 237.500
80. Лаос- 236.800
81. Уганда- 236.040
82. Гайана- 214.970
83. Беларус- 207.600
84. Киргиз- 198.500
85. Сенегал- 196.722
86. Сири- 185.180
87. Камбож- 181.040
88. Уругвай- 176.220
89. Тунис- 163.610
90. Суринам- 163.270
91. Непал- 147.181
92. Бангладеш- 144.000
93. Тажикстан- 143.100
94. Грек- 131.940
95. Никарагуа- 129.494
96. Эритрей- 121.320
97. Хойд Корей- 120.540
98. Малави- 118.480
99. Бенин- 112.620
100. Гондурас- 112.090
101. Либер- 111.370
102. Куба- 110.992
103. Болгар- 110.910
104. Гватемал- 108.890
105. Исланд- 103.125
106. Өмнөд Корей- 99.274
107. Унгар- 93.030, 108. Португал- 92.391, 109.
Иордан- 92.300, 110. Серб- 88.361, 111.
Азербайжан- 86.600, 112. Австр- 83.871, 113. Араб
Эмират- 83.600, 114. Чех- 78.866, 115.
Панам- 75.570, 116. Сьерра Леон- 71.740, 117.
Ирланд- 70.273, 118. Гүрж, 119. Шри Ланк, 120. Литва, 121.
Латви, 122. Того, 123.
Хорват, 124. Босни Герцоговина, 125. Коста Рика, 126. Словак, 127.
Доминикан, 128. Бутан, 129. Эстони, 130. Дани, 131. Нидерланд, 132.
Швейцар, 133. Гвиней Бисау 134. Молдав, 135. Бельги, 136. Лесото,
137. Армени, 138. Соломон арал, 139. Албани, 140. Экваторийн Гвиней,
141. Бурунди,
142. Гайти, 143. Израйл, 144. Руанда, 145. Македони, 146. Белиз, 147.
Жибути,
148. Сальвадор, 149. Словени, 150. Фижи, 151. Кувейт, 152. Свазиленд,
153. Зүүн Тимор, 154. Багам,
155. Черногор, 156. Вануату, 157. Катар, 158. Гамби, 159. Ямайк, 160.
Ливан, 161. Кипр, 162. Бруней, 163. Тринидад
Тобаго, 164. Кабо Верде, 165. Самао, 166. Люксембург, 167. Комор, 168.
Маврики, 169. Сан Томе
Принсипи, 170. Доминика, 171. Тонга, 172. Кирибати, 173. Микронез, 174.
Бахрейн, 175. Сингапур, 176. Сент
Люси, 177. Андорра, 178. Палау, 179. Сейшел, 180. Антигуа Барбуда, 181.
Барбадос, 182. Сант Винсент, 183. Гренада, 184. Мальта, 185. Мальдив,
186. Сент-Китс, 187. Маршалл, 188. Лихтенштейн, 189. Сан Марино, 190.
Тувалу, 191. Науру, 192. Монако, 193. Ватикан.
Тээврийн жолооч 30-аад жил Монголоороо холхиод ч 360 сумынхаа 3-4-д
очиж амжаагүй л байдаг. Монголын бүх уул, хөндийг үзнэ гэвэл хүний нас
хүрэхгүй. Асар уудам Монгол орноороо явах нь битгий хэд Таван Шар,
Улаанхуаранаа ч сайн мэдэхгүй насыг өнгөрөөж байгаа хүмүүс олон байна.
Бусдын амыг дагаад манайхан -талын Монгол гэцгээдэг. Гэтэл яваад
үзэх юм бол Монгол
үндсэндээ уулархаг орон шүү дээ.
No comments:
Post a Comment